Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өрх бүрт нэг сая төгрөг олгох Ерөнхийлөгчийн саналын талаар ЭДИЙН ЗАСАГЧИД юу хэлэв

2021-1-19
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед иргэн, ААН-үүдийн орлогыг дэмжихээр “Өрх бүрд нэг сая төгрөг” олгох санал гаргасан. Ингэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг ваучер хэлбэрээр олгохоор тусгасан. Тэгвэл өчигдөр МАН-ын бүлгийн хурлаар уг асуудлаар хэлэлцэж, нарийвчлан судалж үзэхээр болжээ. Иргэдийн орлого буурсан энэ үед бодитой дэмжлэг болох ч  бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэх, эдийн засагт сөрөг нөлөөлөл бий болох түүгээр ч барахгүй Венесуэлийн алдааг давтах вий гэсэн болгоомжлол бий. Ингээд дээрх асуудлаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.


Ж.Дэлгэрсайхан: Энэ үйл ажиллагаа хэрэгжвэл бид бас нэг томоохон алдаа гаргаж байгаа хэрэг болно. Үүний шалтгаан нь нэгдүгээрт, бид цар тахлын хүрээнд иргэдийн амжиргааг дэмжих чиглэлд халамж, иргэдийн орлогыг хамгаалах, чиглэлээр ихээхэн арга хэмжээ авч байгаа хоёрдугаарт, энэ нь сүүлийн жилүүдэд үргэлжилсэн уламжлалт улс төржсөн нийгмийн халамж, хамгаалал нэрийн дор мөнгө тараах үйлдэл болж байгаа хэрэг гэж үзэж байна.

Энэ арга хэмжээг хэрэгжүүлсэнээр богино хугацаанд өрхийн орлого нэмэгдэж, худалдан авалт хийж эдийн засагт эерэг нөлөө харагдах нь тодорхой. Гэхдээ энэ зөв арга хэмжээ биш. Өнгөц харахад зөв мэт боловч энэ мэт томоохон шийдвэрийг гаргахдаа өнөөдөр бид яг ямар байдалд байгаа, цар тахлын сөрөг нөлөөлөл, цаашид гарч болзошгүй богино, дунд хугацааны эрсдэлийг хэрхэн бууруулах вэ гэдгийг судалгаа, тооцоотойгоор шийдэх хэрэгтэй. Гол эрсдэл нь бид хэр хүндэрч үлдэх вэ, ямар хугацаанд сэргэж эдийн засгийн өсөлт, санхүүгийн боломжоо нэмэгдүүлэх вэ гэсэн асуултын хариулт юм. Үүнийг шийдэхэд энэ арга хэмжээ том тус болохгүй, харин ч ирээдүйн санхүүгийн эрсдэлийг нэмэгдүүлэх талтай. Ер нь энэ мэт арга хэмжээ, мөнгө тараалт нэмэгдэх нь урт хугацаандаа эдийн засаг, нийгмийн томоохон сөрөг нөлөөг бий болгоно.

Эмзэг бүлэг, орлого багатай иргэдийн хувьд 2020 оны хавраас эхэлж одоо үргэлжилж байгаа халамжийн чиглэлийн хөтөлбөр арга хэмжээний хүрээнд тодорхой хэмжээгээр эрсдэлээс хамгаалагдаж байгаа гэж ойлгож байна. Одоо бидний хамгийн гол анхаарал хандуулах зүйл нь төрд дарамт болдоггүй, ажлын байр бий болгож өөрөө өөрийгөө аргацааж эдийн засагт дэм болж байдаг жижиг дунд аж ахуйн нэгж болоод байна. Цаашилбал, бүх чиглэлд бизнес эрхлэгчдийг боломжийн хэрээр дэмжих хэрэгтэй. Энэ цар тахлаас бид эдийн засгийн сууриа хамгийн бага хохиролтой гаргах бодлого баримтлах ёстой. Товчхондоо төрд боломж байгаа бол үүнийгээ дээд хэмжээгээр бизнесийн орчныг хамгаалахад чиглүүлэх нь зүйтэй. Өнөөг хүртэл бид олон жил хэт хэрэглээг дэмжсэн, бэлэн мөнгө тараах үйлдэл хийж Монгол Улсын эдийн засагт хангалттай хохирол авчирлаа. Одоо бид эдийн засгийн суурь болж ажлын байр, татварын орлого, өр төлөх боломжийг бий болгодог ААН-үүдээ дэмжих хэрэгтэй.

Ер нь үндсийг нь услалгүй мөчрийг нь арчлаад нэмэргүй гэдгийг ухаарахад тийм их ухаан хэрэггүй болов уу.

Энэ арга хэмжээг үндэсний үйлдвэр, эдийн засгийг дэмжиж байгаа гэж яаж ч тайлбарлаад бизнесийн орчныг шууд дэмжих татвар, санхүүжилтийн дэмжлэгтэй дүйцэхгүй.


Д.Амгалан: Ерөнхийлөгчийн саналыг одоогийн нөхцөлд дэмжиж байна. Эдийн засгийн байдлаас тайлбарлавал эерэг талаасаа дэмжих боломжоо алдчихсан. Учир цар тахал эхлэхээс өмнө улс төрийн сонгуульд хэт анхаараад халамж тараачихсан. Ямаанд хүртэл мөнгө өглөө. Цар тахлаас үүдэлтэй нийлүүлэлт хумигдсан. Улмаар барааны хомсдол үнийн өсөлтийг бий болгоно. Тиймээс Ерөнхийлөгчийн гаргасан саналд нийлүүлэлтээрээ дамжуулаад эрэлтээ дэмжих бодлого байгаа учраас бидэнд үлдсэн цорын ганц богино хугацааны арга гэж харж байна. Ямар нэг арга хэмжээ авахгүй л бол дэлгүүрийн өрийн дэвтэр зузаарлаа. Жижиг дэлгүүрүүд бараа татах мөнгөгүй өнөөдрөө яая гэж байна. Гэхдээ энэ бол богино хугацааны арга.

Цаашид төсөвтөө зайлшгүй тодотгол хийх хэрэгтэй.

Шавар, цементэд оруулсан мөнгөө болиод ААН-үүдээ дэмжих хэрэгтэй. Бусад улс орнуудын хувьд ААН-үүддээ урт хугацаа, бага хүүтэй санхүүгийн эх үүсвэр олгох, эсвэл нэг удаагийн буцалтгүй санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Манай улсад ч ялгаагүй урт хугацаанд бага хүүтэй санхүүгийн зээл олгох боломж бий. Төсөвт туссан шаардлагагүй мөнгөө царцаагаад ААН-үүдээ дэмжихгүй бол карентин тавьснаар үйл ажиллагаа сайжирчих зүйл биш.

Өнгөрсөн хоёр сарын хөл хорио хүнд байдалд орсон ААН-ийн зарим нь дампуурлаа. Буцаад хэвийн үйл ажиллагаанд ороход 1.5-3 жилийн хугацаа шаардана. Ерөнхийлөгчийн саналын араас дахиад ААН-ээ дэмжсэн бодлого явуулахгүй бол тун хүнд байдалд орлоо.


С.Оюун: Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа. Энэ нь эдийн засгийг хурдан сэргээхээр дөхөм болно. Хүмүүс мөнгөтэй болохоороо худалдан хийдэг. Худалдан авалт хийнэ гэдэг нь тэр борлуулалтаар дамжуулаад цаад ААН-ийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжинэ гэсэн үг.

Аль аль талаасаа эсэргүүцэх зүйлгүй.

Иргэдийн зүгээс эрх мэдэлтэй хүмүүс эсвэл өөрсдийнхөө бизнесийг дэмжих байх гэж хардаж байгаа. Гэхдээ дэмжиж болно шүү дээ. Жигд ядуу байж болохгүй. Энэ утгаар үндэсний үйлдвэрлэл л байвал хэнийх нь ч хамаагүй дэмжих ёстой. Хэрэглээ эдийн засгийг дэмждэг. Үйлдвэрлэл, үйлчилгээ хэрэглээнд л зориулагддаг. Тиймээс иргэн, ААН аль аль нь орлоготой байж эдийн засаг хурдан сэргэнэ. Эдийн засгийг дэмжихэд орлого, хэрэглээ маш чухал.  

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2.0” ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (43)

  • Зочин (66.181.178.168)
    Өгөх гэсээр байтал ковид устчихвал яанаа
    2021 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.187.202)
    Эдийн засагчид та нар сая төгрөгийг айл өрхөд олгох нь зөв гэж байгааг би дэмжихгүй 800 төгрөгийн ваучераар чинь өргөн хэрэглээний барааг их хэмжээгээр иргэд аваад байвал барааны хомсдол үүсч үнэ нь өсөх хандлага бий болох юм бишүү Хоёрт Х.Баттулга өөрийнхөө аж ахуйн нэгжүүдэд орлого оруулах санаа шүү дээ тийм учраас дэмжих нь хэцүү санагдаж байгаа
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
  • сэтгэгдэл (139.5.218.12)
    энэ нь бэлэн мөнгө биш, эрхийн бичиг хэлбэрээр буюу цахим хэлбэрээр, худалдан авах бараа бүтээгэдэхүүн нь яг үндэсний үйлдвэрлэлийнхийг л уншиж төлбөр нь төлөгддөг тийм тохиргоотой карт байх бөгөөд ибаримт заавал гаргадаг газарт л үйлчилчлүүлж болж байвал жинхэнээсээ үндэсний үйлдвэрлэлээ ч, татвараа ч бас давхар дэмжээд явчихна. Бас архи тамхи үүнд орохгүй байвал зохино. Бэлэн мөнгөөр тараавал үндэсний үйлдвэрлэл, эдийн засаг татвараа бүхэлд нь дэмжиж чадахгүй
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.193.13)
    Монголд эдийн засгийн анализийг цээжний пангаар биш, судалгаан дээр хийгээд ярилцлага өгчих энэ 3 -аас өөр эдийн засагч олддоггүй юм уу? Дандаа л Дэлгэрсайхан Оюун 2-оос асуух юм. Одоо энэ 2-т итгэхээ больсон
    2021 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.26.193.13)
    Дарамталсаар байгаад хамаг юмаа нээлгэж авлаа. Хүн очдоггүй ээ. Тэгэхээр нь мөнгө тараа, тэгвэл би орлого олох гээд байна гэж дарамтлана. Гэтэл үнэндээ халдвар хамгаалалтын дэглэмийг яс сахиж ажиллаж чадахгүйг чинь мэдээд хүмүүс айгаад очихгүй байгаа ш дээ.
    2021 оны 01 сарын 24 | Хариулах
  • иргэн (202.55.188.92)
    ийм үед сум багийн дарга нар иргэдтэйгээ нягт ажилах хэрэгтэй харж байхад боломтой айлууд дэмжилэг аваад жинхэн ядуу иргэнд хүрэхгүй байгаа харагддаг ж.нь манай дарханы 5 багийн дарга тэгж ард иргэдтэйгээ сайн харьцадагүй байгаа байхгүй нь мэдэгдэхгүй л байдаг ийм багийн дарга нар олон байгаа
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • zochin (202.179.21.200)
    halamj tetgewer awdgvi hvmvvs zondoon bna ajil hiih geheer nasni hyazgaarlaalt higeed abahgvi tegeed zasgaas ogoh mongiig horiod baidagyamar uchirtain we mongol byan shvv ediin zasagch nar bitgi olon yum yariad bai
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.46.163)
    Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан нь нөгөө хоёр эдийн засагчаасаа амьдрал, практик, онолын хувьд хамаагүй илүү, өндөр мэдлэгтэй, чадвартай байна. Өнөөдрөө аргацаасан, улс төржсөн үйл ажиллагаа шүү дээ. Цаг хугацаа харуулна.
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.88.136)
    Өөрөө л эрх мэдэлд очиж байвал эх орон яах эсэх нь хамаагүй гээд л ар араас нь мөнгө төгрөг амлаад байгаа юм биш үү
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.20)
    Тэтгэврийн хүн нэг өрхөд орохгүй бие даасан хүн биз дээ. Байргүй гэргүй хүн гэр бүлийн хаягаар бүртгүүлсэн болхоор арай мөнгө хүнсээс хасах вий дээ. Гэрийн хаяг өөр бүртгэлд орохдоо ганцаараа гэж бүртгүүлдэг. Хаягаар уу бүртгэлээр үү гээд сонин бна
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (192.82.67.131)
    Ажил хийлгэх л аргаа олох хэрэгтэй. Сая төг-г идчихээд ариад л нэхэнэ. Ус дулааныг хөнгөлдөг л их зөв болсон.
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (192.82.67.131)
    За одоо хорио суларлаа. Үүнээс л болоод үхэх гээд байсан юм бол ажлаа эхлээд амьдралаа өөд татаач. Залхуугаас бол ахиад мөнгө нэхээд эхлэнэ
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Иргэн (14.132.119.148)
    Иргэн бүрд сая төгрөг өгөх нь зүйтэй.Нэг өрхөд ам бүл харилцан адилгүй шүү дээ.Олон хүүхдүүдтэй айл яах болж байна.Бусад орны жишээ их бн шдээ.Бас л ард түмнээ үймүүлсэн ажил болж таарна даа
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
    • Олон хүүхдээ тэжээж өсгөх нь хэний үүрэг юм бэ.
      2021 оны 01 сарын 20
  • лочин (66.181.161.7)
    Аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэнэ гэжээ Оюун гуай хэлжээ . .800000 төгрөгний өрийн бичгээр ямар орлого нэмэгдэж ямар үйлдвэрлэл, үйлчилгээ хэрэглээнд зориулагдах юм вэ? харин таны хэлснээр дэлгүүрийн хар дансны дэвтэр л зузаарах юм биш үү?
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Иргэн (66.181.187.239)
    Ганц сая дороо л дуусна.цаашдаа яах юм? Бас 800 мянгад нь ваучер гэж цаас өгнө.түүгээр нь талх чихэр,мах импексийн бүтээгдхүүн авах уу?Ерөнхийлөгч өөрийн хамааралтай үйлдвэрүүдийн бүтээгдхүүнийг 800 мянгад нь шахах гэж байна гэсэн хардалт яваад байна.Ер нь тэр 800 мянгаар юу юу авч болохыг эхлээд танилцуулмаар байна Ерөнхийлөгч өө ?!
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
    • Ерөнхийлэгчийн бус хамааралтай.үндэсний үйлдвэрлэгч олон компани байгааг мартаад байгаа юмаа (өөрөө)....
      2021 оны 01 сарын 20
  • Зочин (64.119.18.98)
    Үнэ өндөржөөд тогтчихно, цаашдаа яах, Ядахдаа иргэн бүрт 100-200 мянга гэвэл оновчтой, 1ам бүлтэй өрх, 8-9 ам бүлтэй өрхүүд ижил гэхээр яаж дэмжих вэ дээ, Тэгээд заавал Махимпекс, Талх чихрээс гэхээр !!!???
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
    • аввввХүнсний мөнгөгүй маш хэцүү үед бид энд бодитой дэмжлэг болно тэгээд энэ саналыг буруу гээд байгаа хүн биднийг яаж амьд бай гээд байгаа юм бэ биднийг хүнсээ дуртай газраасаа а
      2021 оны 01 сарын 20
  • Зочин (66.181.171.34)
    poprson amlaltuudaasaa tatgalzaachee. Oor ertontsod amidarch baigaa ym shig tengert hovson amlaltaa bolimoor ym. 1 saya duusahaar yahav, yne hoorogdvol yamar alham hiihev, orgon delger hiihgyi ch gesen tsagaan sar geed ymni yne osno tegeheer odoo yahav alsaa harasan boditoi shidver gargaachee darga naraa
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.46.232)
    Эдийн засагчдаа сарын дараа сая төг-өө дуусахаар яахыг хэлэнд өгөөч . Дахиад сая төг өгөх үү. Эсвэл тэр үeд короно дуусчихсан бүх юм сайхан болчих юмуу . Эсвэл нөгөө миний орос хэл ингээд дууслаа цааш нь яахаа өөрсдөө мэдэцгээ гэдэг нь болох уу
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • gochoo (150.129.140.24)
    delgersaihan dandaa hudlaa yarina
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Jargal (66.181.189.153)
    ug ni eronhiilegch mash todorhoi helsen*tusgaar togtnoson uls mongogui baij bolohgui ee* gej.Oyuun bagshiin heldeg tuiliin unen.
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.55.188.36)
    demjleg vzvvlh hergtei bn darga nar ni oorsnoo hden ter bumaar ni idej boldg ard irged tuilds hvrj bhd sohr bish yum medj bgaa bizde
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.95.17)
    Удах тусмаа л улс төрийн шинжтэй болох биш үү. Хэцүү хүнд байгааүед няагаад өгчиж болдоггүй юм. үнээ нэмээгүй Аж ахуйн нэгжүүдийг дэмжих замаар хэрэгжүүлж болно шд. дандаа болж бүтэхгүй юм яриад . Эсвэл худал сенсаци тарааж байж өөрсдөө л хамаарал бүхий хоршоо Koмпанийн барааныхаа үнийг нэмэх гэж бгаа биз.
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Zochin (139.5.218.95)
    Delgersaihan durakaa chi bolj baij bolno nowshoo, amoa bodson hulgaras
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.80)
    Хурдан аваад бэлэн мөнгөөр нь би архиа авч уугаад, ваучер гэдгээр нь мах талхаа аваад идчихэе гэвэл яанаа
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • zochin (202.179.27.170)
    chereg boloodol bna,tegeed buschuu taraaj ogoochee
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Нямжав (202.21.107.11)
    Дэмжиж байгаа өнөөдөр дэлгүүр гуанз нээлээ үйлчилүүлэгч алга бүүр бөөн зарлага болохоор байна Жнь гуанз хоолны газрууд бэлтгэлээ хийж таарнаа хагас боловсруулна борлуулалт муу байгаа учир хадгална хадгалахад хугацаа чанар байдлаа алдах гээд өчнөөн асуудал бий болно тиймээс зохих хэмжээний мөнгөн тусламж хэрэгтэй тэгээд цаашаа эргэлт болоод явчихна мөнгөний ханш унана импильяц өмнө энэ тэр өснө гэдэг шал худлаа цуурхал шүү дээ
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Төмөржав (66.181.187.202)
    Улсын эдийн засагт дарамт болхоос биш өөр ямарч дэмжлэг болохгүй сонгууль дөхөөд ирхээр л мөнгө амладгаа бүр мөсөн зогсоох ёстой аль ч нам ялгаагүй залхуу арчаагүй хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээнд бүр ихээр дасгадгаа боль Баттулга чи мөнгө өх нэрээр өөрийнхөө аах гдэмжлэг авах бузар манаагаа тат
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
    • Chi bitii xuc nowsho
      2021 оны 01 сарын 19
    • Хүмүүс бид хоолны мөнгөгүй болоод байна өлсөж үх гээд байгаа юмуу энэ мөнгө өгөх буруу гээд байгаа хүмүүс энэ хүмүүс бол намаараа тэжээлгэгчид биз бид хэцүүдэж байна ерөнхийлөгч маань арай илүү мэдрэмжтэй юм байна шүү
      2021 оны 01 сарын 19
  • Ахмад (192.82.77.125)
    Энэ гурав эдийн засагч юм уу ккк. Монголд капиталист эдийн засаг зах зээлийг мэдэх эдийн засагч байхгүй ш дээ . Сурах бичгийн онолчид л байгаа ш дээ. Монгол энэ чиглэлийн эрдэмтэдтэй болоход наад зах 10-аад жил шаардагдах байлгүй.
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • зочин (202.9.46.66)
    Хулгайн мөнгөө тарааж хам хэрэгтэн болох юм биз дээ Та нарт өгчихсөөн гэж мурих нь Ёстой бөөн бузар юм Сонгуулиар л гаргахгүй байх хэрэгтэй
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • ulaanbaatariin emegtei (77.87.228.70)
    Ugsun n deer, Baucher helbereer hyns ugwul ergeed dotoodiin uildwerlegchee demjsen sain uil bolno. Gaduur guilga guisan hymyys ali hediin garaad irsen bn lee shu
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Баатар (66.181.161.122)
    Маш зөв ямаанд мөнгө өгч болж байгаа юм хүнд яагаад болдоггүй юм, шавар ,цемент гэж зөв хэлж байна, Жнь: Хэнтий аймагт нилээд хэдэн тэрбум төгрөгөөр босгох "Андлал" нэртэй Хүрэлсүх-Оюун-эрдэнэ хоёрын хацраа нийлүүлсэн хөшөө огт хэрэг байхгүй
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Ганболд (66.181.161.107)
    Дэмжнээ
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.15.42)
    ХАЛАМЖАА болиорой. авах гоё ч ханш унаад баларна.
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.108.165)
    Одоо л дэмжихгүй бол орйтож байна даа Худалдан авах чадвар эрс буурч байна Эргэж сэхэхэд нилээд хугацаа орно шүү
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Suld (202.126.89.134)
    Ogohoor bol noogdol ashig olgoson dansaar ogch bolno.ali boloh chiredgel uusgehgui ogoh zuitei.ediin zasgiin eh uusgeveree sain tootsoh ediin zasagvh nar helj yariad ba.zov yarij bashuu
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Sulde (202.126.89.134)
    Bolomj bval ogch bolno.eh uusver ni haanaas garah ve.dejij ba.yyl ni chambai heregleh bol ih mon shuu.bayan humuus oordoo yhamsaraaraa avahgui baij bolno.bayan humuust wuy ch bolohgui shuu dee erh huuhdiinhen neg odriin zygaa tsengeenii mon baih.
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • С.Сувд (64.119.27.224)
    Энэ өдрийн мэнд сая төгрөгөө өгвөл тэр буцаад эргэлтэнд орно гэж бодож бна тэр иөнгөөр хүмүүс их бага хэмжээгээр өрөө төлнө за бүүр байг гэхэд 200-н мянгаа ваучираараа өгөх хэрэгтэй байх 200-н мянгаар зарим нь ломбардийн банк банк бусын өрөө ч төлж чадахгүй өрийн дарамт хүүгийн дараитанд ороод байгааг бодмоор байна
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.91.118.150)
    Хэн хэндээ хэрэгтэй шүү дээ. Айл өрхүүдээ дэмуээд бас аж ажуйн нэгжүүдээ дэмжинэ. Нэг их буруу гээд байх зүйл алга.
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    4 цаг 23 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    4 цаг 48 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    4 цаг 56 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    5 цаг 12 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    5 цаг 51 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    6 цаг 16 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    6 цаг 22 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    7 цаг 3 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    7 цаг 25 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    9 цаг 18 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    9 цаг 23 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    9 цаг 54 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    10 цаг 19 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    10 цаг 21 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    10 цаг 36 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    10 цаг 42 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    10 цаг 50 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    12 цаг 0 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    12 цаг 6 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК