НЗДТГ-аас өнөөдрөөс эхлэн үсчин, гоо сайхан, хумс засал, бүх төрлийн худалдааны үйлчилгээг нээж байгаатай холбоотойгоор мэдээлэл хийх үед НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлстийн дарга Д.Цэнд-Аюуш “Үйл ажиллагаагаа нээж байгаа газрууд мөрдөх түр зааврыг боловсруулсан.
Үүнийг аж ахуйн нэгж бүрд хүргэн, хангаж ажиллах эсэхэд хяналт тавьж ажиллана. Өнөөдөр хяналт шалгалтаар явж байхад олон нийтийн газруудын хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа тул хүн хоорондын зайгаа барихгүй байна. Үйлчилгээний байгууллагууд үүдэндээ QR код заавал байршуулж, амны хаалтгүй хүнийг нэвтрүүлэхгүй байх зэрэг шаардлагыг тавьж ажиллахыг үүрэгдсэн гэв.
У.Тэргэл