Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 23-нд нийт 12848 хүнд шинжилгээ хийснээс 16 хүнд халдвар илэрсэн. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нийтийн байрнаа 9 тохиолдол илэрсэн.
Үүнтэй холбогдуулан голомтын тандалт, судалгааг үргэлжлүүлж 400 гаруй өрхийн 1000 гаруй иргэнийг шинжилж байна.
Бусад тохиолдол нь өмнө нь бүртгэгдсэн халдварын ойрын хавьтлууд байна. Ингээд улсын хэмжээнд нийт батлагдсан 1627 тохиолдол байна. Үүнээс маш хүнд 1, хүндэвтэр зургаан хүн хэвтэн эмчлүүлж байна" гэлээ.
А.Сүх