Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цөөвөр хэмээх цагаагчин ҮХЭР жилийн 12 жилийн зурхай

2021-2-12
0
ЖИРГЭХ

Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жилийн зурхай 12 жил тус бүрт хэрхэн буусныг хүргэж байна. 


Хулгана жил

Хулгана жилд төрсөн хүмүүс хэмнэх, цуглуулах дуртай. Тэд хэзээ ч санхүүгийн хувьд хүнд хэцүү зүйлгүй, зохион байгуулалттай амьдардаг. Энэ жилд төрсөн хүмүүс магтаал, сайшаалыг эрэлхийлдэггүй бөгөөд маш мэдрэмтгий. Тэд эрсдэлд орсон ч ихэвчлэн амжилтад хүрч чаддаг.

Үхэр жил таны хувьд сайхан жил байх болно. Ялангуяа тавдугаар сард шинэ санаа, шинэ боломжоор дүүрэн байх төдийгүй мэргэжил, санхүүгийн хувьд өөрчлөлт ирнэ. Тодорхой зорилго тавьснаар,та сайн үр дүнд хүрч чадна. Үхэр жилд таны эрүүл мэнд асуудалгүй. Гэхдээ та ажлын ачаалалдаа анхаарч, хэт их хөдөлмөрлөх хэрэггүй.

Сайн зүг: Зүүн хойд, өмнөд

Ивээл өнгө: Шар хүрэн

Ивээл тоо: 5, 7

Таатай сарууд: 3, 7, 10

Таагүй сарууд: 9, 12

Үхэр жил

 

Үхэр жилд төрсөн хүмүүс шаргуу хөдөлмөрч бөгөөд хариуцлага өндөртэй байдаг. Ажлын үеэр бэрхшээлтэй тулгарсан ч тэвчээртэй байдаг. Тэд ихэвчлэн чимээгүй, сэтгэл хөдлөлөө дотроо хадгалдаг. Бусдад тэднийг ойлгоход хэцүү байдаг. Тэд тэвчээр алдвал яг л дэлбэрэлт шиг нөлөөлж, бусдыг өөрөөсөө холдуулж чадна.

Ирж буй үхэр жилд хувийн амьдралд өөрчлөлт гарч, мэргэжлийн хувьд ч олон зүйл хувьсан өөрчлөгдөнө. Нөр их хөдөлмөр, тайван, тэвчээртэй зангийнхаа ачаар арвин ургац хурааж, томоохон амжилтад хүрнэ. Харин хэт зөрүүдлэх хэрэггүй. Нийгмийн амьдралд танигдаж, олны анхаарлын төвд орж, өөрийнхөө ашиг сонирхлыг зөв илэрхийлж чадна. Та олон нийтийн арга хэмжээнд оролцож, шинэ найз нөхөдтэй болбол их сайн. Эрүүл мэнд хэвийн байна. Гэхдээ амьсгалын систем, хоолой, ходоодтой холбоотой өвчиндөө онцгой анхаараарай. Тархиа хэт ачаалуулах хэрэггүй, амралттай байвал сайн.

Сайн зүг: Зүүн, хойд

Ивээл өнгө: ногоон хөх

Ивээл тоо: 8, 9

Таатай сарууд: 4, 9, 12

Таагүй сарууд: 6, 7

Бар жил

Бар жилд төрсөн хүмүүс бие даасан, өөрийгөө өндөрт үнэлдэг улсууд байдаг. Тэд дундаж хүмүүсийг удирдаж, хамгаалагч нь байх дуртай. Шударга ёсыг эрхэмлэдэг бөгөөд хэрүүл маргаанаас хэзээ ч ухардаггүй. Хайхрамжгүй байдал нь тэдний хамгийн том сул тал бөгөөд тэднийг бүтэлгүйтэхэд хүргэдэг. Гэсэн ч тэд эцэстээ ухаарч, амжилтад хүрэх арга замыг үргэлж олдог.

Үхэр жил таны хувьд хөгжих, хувьсан өөрчлөгдөх, мэдлэгийн жил байх болно. Эрүүл мэнд, нийгэм-мэргэжлийн орчинд маш сайн жил бөгөөд та олон зүйлийг амжуулж чадна. Хэрэв та ажлаа солих талаар бодож байгаа бол зургадугаар сард хамгийн тохиромжтой. Шинэ ажилд орохоосоо өмнө нэг их яаралгүй, шийдвэрээ сайн бодож үзээрэй. Үхэр жилд бар жилтнууд санхүүгийн урт хугацааны асуудалдаа анхаарахаас өөр аргагүй болно. Тиймээс илүү зардлаас аль болох зайлсхийгээрэй. Та эрч хүч дүүрэн байх ч уурлаж бухимдалгүйгээр бүх зүйлийг тэвчээртэйгээр, үе шаттайгаар эхлүүлж, өөртөө амрах хангалттай цаг гаргах хэрэгтэй.

Сайн зүг: Өмнөд, хойд

Ивээл өнгө: Цагаан мөнгөлөг

Ивээл тоо: 6, 9

Таатай сарууд: 1, 6, 10

Таагүй сарууд: 3, 7

Туулай жил

Туулай жилд төрсөн хүмүүс зөөлөн, нам гүм, эелдэг байдаг. Тэд тэвчээртэй, ухаалаг, дэгжин. Хариуцлагын мэдрэмж, нарийн ширийн зүйлийг анхаарах нь ажил мэргэжлийн өндөр амжилтад хүргэдэг. Тэд хайрыг нухацтай авч үздэг бөгөөд хэзээ ч хэн нэгэнд амархан дурлахгүй. Хэрэв тэд зөв хүнээ олж чадвал дэлхийн төгсгөл хүртэл тэднийг хайрлах болно.

2021 онд та хайр дурлал, баяр баясгалан, уран бүтээл, мөн таалагдсанаа бүтээх хүсэл дүүрэн байх нь. Хайр дурлал, гэр бүлийн харилцаа эн тэргүүнд тавигдана. Энгийн үеэс илүү амбицтай үе. Та туслах дүрд байхаа больж, олны анхаарлыг татахаар зориг шулуудна. Таны хичээл чармайлт ч үр дүнгээ өгнө. Гэхдээ өөрийнхөө боломжийг мэдээд, гүйцэтгэж чадах хэмжээний даалгавар л хийх хэрэгтэй. Жилийн турш эрүүл мэнддээ анхаарч, ажил мэргэжил, нийгмийн үйл ажиллагаанаас болоод хэт ядрахгүйг хичээгээрэй.

Сайн зүг: Баруун өмнөд, баруун

Ивээл өнгө: Хөх, мөнгөлөг

Ивээл тоо: 2, 8

Таатай сарууд: 2, 7, 10

Таагүй сарууд: 1, 12

Луу жил

Луу жилд төрсөн хүмүүс адал явдал, романтик сэтгэлээр дүүрэн байдаг. Хүмүүс Лууны нууцлаг зан чанарыг ойлгоход хэцүү байдаг. Үүний зэрэгцээ тэд энгийн хүний санаа зовдог зүйлд хайхрамжгүй ханддаг. Тэд залхуу юм шиг санагдаж болох ч ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн л бол бусдаас илүү хүсэл эрмэлзэлтэй, эрч хүчтэй байх болно.

Үхэр жилд их хэмжээний үүрэг, зарчимч байдал, зохион байгуулалт, хатуу төлөвлөгөөтэй байх бололтой. Тэгж л та бүхнийг амжуулж чадна. Гэнэтийн өөрчлөлт, шинэ санаа, карьерт огцом өөрчлөлт гарч магадгүй. 12 сарын турш үүсэх бүхий л асуудлыг ухаан, туршлага хоёроороо даван туулна. 2021 оны 3-5 дугаар сард санхүүгийн байдал сайжирна. Гэвч томоохон зарлага гаргахаар яарах хэрэггүй. Ашиггүй зарлагаа сайтар хяна. Дөрөвдүгээр сараас эхлэн эрүүл мэнддээ анхаарч, зун заавал амраарай.

Сайн зүг: Зүүн, өмнөд

Ивээл өнгө: ногоон бор

Ивээл тоо: 5, 9

Таатай сарууд: 4, 6, 10

Таагүй сарууд: 3, 7

Могой жил

Могой жилд төрсөн хүмүүс бол идеалистууд юм. Гаднах төрхөөрөө тэд хүйтэн мэт санагдаж болох ч, дотроо дулаахан, урам зоригтой байдаг. Могойнууд чин сэтгэлээсээ, тууштай байдаг боловч тэдний хамгийн муу дайсан бол залхуурал юм.

Тус жилтэний хувьд үхэр жил бүтээн байгуулах, бэхжүүлэх, саяхныг болтол хэрэгжүүлж чадаагүй хүсэл, санаа зорилгоо хэрэгжүүлэх жил. 2021 онд харилцаа хамгийн үнэтэй хөрөнгө байх болно. Үүний ачаар та гэр бүлийнхээ зөрчилдөөнийг шийдвэрлэж, төрөл төрөгсөдтэйгөө харилцаагаа сайжруулж, карьераа ахиулж чадна. Шаардлагатай үед мөнгө орж ирнэ. 2021 он бол ажлаа өөрчлөхөд тийм ч тохиромжтой жил бус. Тэр тусмаа үйл ажиллагааныхаа салбарыг өөрчлөхөд тохиромжгүй. Эрүүл мэндийн хувьд гайхалтай сайн байна. Эрч хүч дүүрэн ч хөнгөн сэтгэлээр унах, түгших асуудал хаврын саруудад гарч болзошгүй. Могой жилд төрөгсөд аль болох их наранд гарч, цэвэр агаараар амьсгалах хэрэгтэй. Биеийн хүчний ажил, спорт, дугуй унах, цэцэрлэгжүүлэлт зэрэг нь түгшүүрээс салахад тустай. Дээр нь оюун санааг тэнцвэртэй байлгаж, тайван унтаж амрахад тусална.

Сайн зүг: Баруун, зүүн

Ивээл өнгө: Цагаансаарал

Ивээл тоо: 5, 8

Таатай сарууд: 2, 7, 12

Таагүй сарууд: 3, 10

Морь жил

Морин жилд төрсөн хүмүүс хэзээ ч бууж өгдөггүй. Тэд өөрсдийгөө урагш тэмүүлж, үргэлж эерэг, эрч хүчтэй байлгадаг. Хамгийн том хүсэл нь дуртай зүйлээ хийж, эрх чөлөөтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай байх явдал юм. Гэсэн хэдий ч тэд бас янз бүрийн сөрөг шинж чанартай. Морь нууц хадгалахдаа муу тул сонирхолоо хурдан алддаг.

Үхэр жил таны санхүүгийн өсөлт, бизнесээ өргөжүүлэх жил байх магадлалтай. Үүний зэрэгцээ дотоод өөрчлөлт, зорилго, хүслээ ойлгох жил ч гэж хэлж болно. Боломжийг алдахгүйг хичээн чармайж ажиллавал хүссэн үр дүнгээ амсана. Ажил дээрээ олон давуу талаа ашиглаж, ажил хэргээр ийш тийшээ явах нь нэмэгдэнэ. Үхэр жилд хүнд, эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхээс зайлсхий. Мөнгөө нямбай үрж, төсвөө нарийн төлөвлөөрэй. Оны эхний хагаст эрүүл мэнд гайхалтай сайн байна. Гэхдээ шүдний асуудал таатай сэтгэгдлийг тань нурааж мэднэ. Гэмтэж болзошгүй тул эрсдэлтэй зугаа цэнгэлээс холуур бай.

Сайн зүг: Өмнө, хойд

Ивээл өнгө: Нил ягаан, Алтан шар

Ивээл тоо: 3, 6

Таатай сарууд: 3, 6, 12

Таагүй сарууд: 7, 10

Хонь жил

Хонь жилд төрсөн хүмүүс цэвэрч, сайхан сэтгэлтэй байдаг. Тэд маргаж, хэн нэгний сэтгэлийг үймүүлэхээс илүүтэй чимээгүйхэн шаналах нь олон. Гэсэн хэдий ч тэд өөрсдийн үзэл бодлоо хадгалсаар байдаг. Хүслээ биелүүлэхийн тулд боломжтой бүх зүйлийг хийх болно. Тэд зөөлөн хүчийг ашиглах чадвартай, тэвчээртэй, эелдэг байдлаар бусдыг өөрсдийнхөө талд ятгаж чаддаг.

Үхэр жил танд гэнэтийн өөрчлөлт, сюрприз, хачирхалтай шинэ танилаар бэлэг барьж магадгүй. Жилийн турш та өөрийн үйлдлээ хянаж, хүмүүст хэлэх үгээ цэнэхгүй бол таагүй асуудалд орж болзошгүй. Танд хамаагүй асуудлаас хол байж, хов жив, элдэв зөрчилдөөнд аль болох орохгүйг хичээгээрэй. Бизнес эрхэлдэг хонь жилтнүүдэд таатай жил. Хүч чармайлтаа гарган ажилласан хэвээр бай. Гэхдээ шинэ санаа, мэргэжлийн инноваци бүхэн амжилттай болохгүйг анхаараарай. Оны эхээр эрүүл мэндийн үзлэгт орж, эрүүл мэндээ хянаарай. Стрессээс болоод дархлаа тань унаж, халдварт өвчинд өртөх эрсдэл өндөр байна.

Сайн зүг: Зүүн хойд, баруун

Ивээл өнгө: Алтлаг шар, шар

Ивээл тоо: 1, 7

Таатай сарууд: 6, 9, 10

Таагүй сарууд: 5, 11

Бич жил

Бичин жилд төрсөн хүмүүс сонирхолд тулгуурлан аливаа зүйлийг хийдэг. Хэрэв энэ нь тэдний сонирхдог зүйл бол бүх зүрх сэтгэлээ зориулж, амжилтад хүрэх хүртэл ажиллах болно. Харин биш бол тэд ажлаа хайнга хийдэг. Өөрсдийн эрч хүч, сониуч зангаар дүүрэн амьдралд илүү урт насалдаг. Сармагчингууд бас харилцааг эрхэмлэдэг.

Үхэр жил өөрийн авьяас билиг, шударга, ажилч хичээнгүй зан, ажил мэргэжилдээ хэр гаршсан болохоо харуулж чадсан бичнүүдэд таатай мэдээгээр дүүрэн байх болно. Мөнгө төгрөгийн асуудал бүгд сайн байна. Хэрвээ танд хийх ажил байхгүй бол 2021 онд карьер ахиж, сайн цалин олох боломж нээгдэнэ. Та орлогын хэд хэдэн эх үүсвэрээс ашиг олно. Учир нь та ажлынхаа ачаар жижигхэн бизнес нээж магадгүй. Гэсэн хэдий ч мөнгийг баруун солгойгүй үрж болохгүй. Гэр орноо засах, шинэ автомашин худалдан авах зэрэг хөрөнгө оруулалт хийхээр бол оны сүүлчийг хүлээ. Ялангуяа зээл авах шаардлагатай бол. Эрүүл мэнд хэвийн бөгөөд 2021 оны турш тайван амгалан байдлыг мэдэрнэ. Аль болох их амарч, эрч хүчээ нөхөж ав. 2, 8 дугаар сар бол эрүүл мэндэд томоохон эрсдэлтэй сар болж мэднэ.

Сайн зүг: Зүүн, баруун

Ивээл өнгө: Ягаан, Хүрэн бор

Ивээл тоо: 3, 7, 9

Таатай сарууд: 6, 9, 10

Таагүй сарууд: 2, 8

Тахиа жил

Тахиа жилд төрсөн хүмүүс нөгөө хүний юу бодож, мэдэрч байгааг мэдэрч чаддаг. Тэд хурдан хариу үйлдэл үзүүлдэг, EQ өндөртэй хүмүүс. Зарим нь зальтай байдаг ч тэд гайхалтай найз нөхөдтэй болдог. Тахиа нь урлагт бүтээлч, авъяастай байдаг ч цөөхөн хүн энэ чиглэлийн ажил мэргэжлээ олдоггүй. Тэд алсын хараатай бөгөөд бүх зүйлийг сайтар төлөвлөдөг.

Үхэр жил таны хувьд засаглалаа сэргээж, хувийн нэр хүндээ тогтоох жил. Тахиа жилтнүүд маш зохион байгуулалттай, зарчимч, үр бүтээлтэй, хариуцлагатай байна. Таныг ажлаас орлого олох шинэ боломж, өв залгамжлалаа авч дуусах үе шат, шинэ бизнес хүлээж байна. Та өөрчлөлт хийх асар их хүсэлд автах бөгөөд ямар нэгэн шинэлэг зүйл хийх, өөр улс руу явах ч юм уу ажлаа өөрчлөхийг хүснэ. Ойр тойрны хүмүүстээ цаашид ямар үр дагавар учрахыг харахгүйгээр шийдвэр бүү гарга. Гэр бүлээ нэгдүгээрт тавьбал хэзээд ялна. 5-8 дугаар сард санхүүгийн байдал тун тогтворгүй байна. Санхүүгийн төлөвлөгөөгөө сар, сараар нь гаргаж, түүнийг нарийн хэрэгжүүлээрэй. Стресс бие, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж мэднэ. Түгшүүр ч мөн эрсдэл авчирна. Аялах үедээ болгоомжтой байхгүй бол золгүй явдал тохиох эрсдэл өндөр байна.

Сайн зүг: Зүүн, хойд

Ивээл өнгө: Хөх, Алтан шар

Ивээл тоо: 5, 8

Таатай сарууд: 3, 9, 12

Таагүй сарууд: 7, 8

Нохой жил

Нохой жилд төрсөн хүмүүс консерватив үзэлтэй бөгөөд шударга ёсоор дүүрэн байдаг. Үнэнч байдлаас болоод ажлын байран дээр өндрөөр үнэлэгддэг. Тэд чухал хүмүүсээс бусад тохиолдолд дүрэм зөрчих нь ховор байдаг. Амьдралд тэд зөвхөн гэр бүлийнхэнтэйгээ чимээгүйхэн амьдрахыг хүсдэг.

Үхэр жилд та олон төрлийн үйл ажиллагаанд анхаарсан эрч хүчээр дүүрэн жил байх болно. Өсөн дэвших, ирээдүйн төлөвлөгөөгөө өөрчлөх, хувийн болон ажил мэргэжлийн хувьд шинэ чиглэл дагах онцгой боломж байна. Мөнгө санхүүгээ нэлээд болгоомжтой төлөвлөж, бизнес төслийн боломжийг алдахгүйг хичээх хэрэгтэй. 2021 онд мөнгөө алдаж, өрөнд орох эрсдэл өндөр байна. Тиймээс мөнгөө үнэтэй зүйлд зарцуулах, үнэтэй бэлэг барих, санхүүгийн луйварт өртөх эрсдэлээс сэрэмжил.

Сайн зүг: Өмнө, хойд

Ивээл өнгө: Мөнгөлөг, алтлаг

Ивээл тоо: 4, 8

Таатай сарууд: 7, 8, 12

Таагүй сарууд: 6, 9

Гахай жил

Гахай жилд төрсөн хүмүүс логикоор сэтгэж, тулгарсан бэрхшээлээ засах чадвартай байдаг. Тэд сайн харилцагч биш ч тэд сайхан сэтгэлтэй, гэр бүлээ тэжээх чадвартай. Тэдний ихэнх нь чинээлэг хүмүүс. Илэрхий цор ганц алдаа бол тэд уур уцаараар амархан шийдэх явдал юм.

Үхэр жил хөрөнгө оруулалтад таатай. Үүнээс гадна энэ он бол нөхөрлөл, хайр дурлалын жил. Хайртай хүнээ олоод, амьдралаа холбох үе. Гэвч гахай жилтнүүд 2021 онд эрүүл мэндийн асуудалд орж болзошгүй учраас хоолны дэглэм, спорт, витамин, зөв хооллолт зэрэгтээ анхаараарай. Мөнгө санхүүгийн хэтийн төлөв таатай байна. Ялангуяа мэргэжлийн үйл хэрэгт энэ нь хамаатай. Ажил мэргэжлийн хувьд энэ он өсөлтийн жил. Авьяас, туршлагаа ашиглаад сайхан сэтгэгдэл төрүүлж, хэдэн алхам урагшилж чадна. 2021 онд гахай жилтнүүд бизнес сэтгэлгээ, мөнгө олох авьяас гэсэн хоёр том чанараа бүрэн утгаар нь ашиглаж магадгүй.

Сайн зүг: Өмнө, хойд

Ивээл өнгө: , алтлаг: Хар хөх, улбар

Ивээл тоо: 1, 3

Таатай сарууд: 4, 6, 10

Таагүй сарууд: 5, 8

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
"ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    1 цаг 5 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    1 цаг 12 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    2 цаг 7 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    2 цаг 18 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    3 цаг 50 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    4 цаг 6 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    4 цаг 16 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    4 цаг 17 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    4 цаг 42 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    4 цаг 56 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    5 цаг 6 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    5 цаг 17 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    19 цаг 45 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    Өчигдөр 11 цаг 20 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • “Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК