Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийд алдартай бизнесийн шоу нэвтрүүлэг “Аппрентис”-ийн шилдэг оролцогчид хаана явна вэ?

2021-2-27
0
ЖИРГЭХ

Дэлхийд алдартай бизнесийн шоу нэвтрүүлэг "Аппрентис"-ийг Монголд анх удаа зохион байгуулж, 1000 орчим шижигнэсэн залуусаас мэдлэг чадвараараа эн зэрэгцэхүйц 14 шилдгийг шалгаруулан өрсөлдүүлсэн билээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр хөрөнгийн зах зээлийн идэвхтэй тоглогч, 20 мянган хувьцаа эзэмшигчтэй, 21 охин компанитай "Ард санхүүгийн нэгдэл" ХК (Ард) ажиллаж, хүчирхэг Гүйцэтгэх захирал шалгаруулан авч, жилийн 200 сая төгрөгийн цалин, урамшуулал бүхий гэрээ байгуулахаа зарласан.

Тус шоу монголчуудыг хоёр сарын турш ням гарагийн бүр үдэш зурагтын өмнө уяж чадсан. 14 залуу хоёр сарын турш гэр бүлийнхэнтэйгээ холбоо барилгүй боловсрол мэдлэг, ур чадвараараа ширүүхэн өрсөлдөж, “Таванбогд Хот Пот” ХХК-ийн Ерөнхий менежер Ц.Бархас ялагчаар тодорсон билээ. Ц.Бархасын хувьд “Ард Холдингс Интернэйшнл” ХХК-ийн захирлын албан тушаалаа авч, ажилдаа ороод удаагүй байгаа юм. Түүний цаашдынх нь ажил, албан тушаал, карьер тодорхой болсон. Тэгвэл нэвтрүүлэгт оролцсон бусад оролцогчдод ч ажлын санал ар араасаа ирсээр байгаа аж. Энэ тухай таницуулъя.


ШОУНЫ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ Д.БАТ-ОЮУН "ОРИ СТУДИОС " ХХК-ИЙН  ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАХ УРИЛГА ХҮЛЭЭН АВЧЭЭ

Шоуны шилдэг оролцогчдын нэг Д.Бат-Оюун шоуны туршид ур чадвар, мэдлэг боловсрол, хандлага, багаар ажиллах чадвараараа бусад оролцогчдоосоо ялгарч, үзэгчдээс өндөр үнэлгээ авч, үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн. Тэрбээр Монгол телевизийн харьяа “Ори Студиос” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллах урилга хүлээн авч, бүтээл үйлдвэрлэлийн салбарт өөрийн ур чадвар, хүчээ сорихоор болсон байна.

“Ори студиос” ХХК нь кино, контент үйлдвэрлэлийн салбарт шинээр төрөн гарч буй бөгөөд соёлын өв, үндэсний зан заншлаа дэлхий нийтэд сурталчлах кино, контентыг бүтээх бөгөөд олон улсын кино багийн хамт олонтой хамтран ажиллах юм байна. Д.Бат-Оюун Их Британи улсын “WALES”-ийн их сургуульд Бизнесийн Удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Ахисан түвшний англи хэлтэй.

Ажлын туршлагаас танилцуулахад:

2007-онд “Гоёо” ХХК-д нягтлан,

2007-2010 онд “Худалдаа хөгжлийн банк”-нд Данс хариуцсан ажилтан  

2010- онд “Мөнгөнжанцан” ХХК-д Төслийн менежер,

2012-2013 онд “Профэси коул корп, Рэдхилл Монголиа” ХХК-д Ахлах нягтлан бодогч,  

2013-2014 онд “Шарын гол” ХК-д Ахлах нягтлан  бодогч,

2015 оны арванхоёрдугаар сараас “Наран мандал” компанид Санхүүгийн менежерээр тус тус ажиллаж байжээ.


ШОУНЫ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ Ж.ЭРДЭНЭБАЯРЫГ  "ОРИ МЕДИА" ХХК-ИЙН  ДЭД ЗАХИРЛААР ТОМИЛЖЭЭ

Ж.Эрдэнэбаяр нь  бизнесийн ертөнцийн ширүүн тулаанд хөл алдалгүй бат зогсож, эзэмшсэн ур чадвар, авхаалж самбаа, харилцаа манлайллыг үзэгч олонд харуулахын зэрэгцээ бусад оролцогчдоос нас залуу ч эн тэнцэхүйц өрсөлдсөн юм.  Ж.Эрдэнэбаяр  шоуны туршид ур чадвар, мэдлэг боловсролоороо ялгарч, шударгаар өрсөлдөж үе тэнгийн залуустаа үлгэр дуурайлал болж чадсан юм.Тиймдээ ч түүнийг “Ори медиа” ХХК-ийн дэд захирлаар томилжээ. Түүний удирдах “Ори медиа” ХХК нь дэлхийн стандартад нийцэхүйц энтертайнментын шилдэг үйлчилгээг Монголдоо бий болгож, дотоодын кино, контент бүтээгчдэд хүртээмжтэй зах зээлийг бий болгох, оюуны бүтээлийг хамгаалах, уран бүтээлчидтэй хамтран ажиллах, үзэгчдэд албан ёсны эрхтэй, чанартай, шилдэг, оригинал контентыг хүргэх зорилготой аж. Ж.Эрдэнэбаярын ажлын туршлагаас хуваалцвал,

-2002-2013 Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай  23 дугаар дунд сургууль”,

2014-2015 Австрали улсын “SYDNEY TAFE NSW” коллеж,

2015-2018 “Western Sydney University”,

2020-2021  “Их Засаг их сургууль”-ийн Хууль зүйн сургууль-д тус тус боловсрол эзэмшсэн, англи, хятад хэлний ахисан түвшний, япон хэлний анхан шатны мэдлэгтэй.

2012-2014 “ОУХНТ” бүлгийн удирдагч,

2014-2019 “MCdonald's Australia” компанийн бүсийн менежер,

2019-2020 “Tirezone” XXK-д Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан

2021 оноос “Ори медиа” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байна.


ШОУНЫ ОРОЛЦОГЧ О.АМАРБОЛД “АРД ЛАЙФ” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙНА

Хүч тэнцүүхэн залуус ширүүн өрсөлдсөөр хасалтын цаг мөчтэй тулгарахад нэг, хоёроор нэвтрүүлгийг орхисоор байлаа. Гурав дахь дугаарт өгсөн "Ард Лайф" ХХК-ийн даалгавар болох хувийн тэтгэврийн хуримтлалтай холбоотой хэсгээс нэвтрүүлгээ орхисон О.Амарболдыг дэмжигчид түүнийг хассанд сэтгэл дундуур байгаагаа цахим орчинд идэвхтэй илэрхийлсэн билээ. Дэмжигчдэд таатай мэдээ дуулгахад тэрбээр "Ард Лайф" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж эхэлжээ. Түүнийг даруу, соёлтой, эелдэг гээд олон сайн тодотгол дагалддаг. Мөн хасагдах мөчид “Багтаа ялалт авчирч чадаагүйд намайг уучлаарай” хэмээн бурууг өөр дээрээ авсан нь дэмжигчдийн сэтгэлийг улам  догдлуулсан билээ.

 

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зүчи (103.212.116.74)
    Төрийн албанд ийм залуусаа авдагүй танил талын мэдлэггүй хувийн сургууль төгссөн дараа нь дипломхудалдаад авчихсан нөхдүүд бдаг.Ананд гадаад харилцааны яаманд ажиллахаар хүүхэд бнлээ
    2021 оны 03 сарын 01 | Хариулах
    • Oyunaa
      Turiin albanii tsalin yamar baga gedgiig medekh uu? Iim khumuusiig avakh khuseltei ch uursduu tsalingiin golood ordoggui yum! Medeeleltei baij bicheech
      2021 оны 03 сарын 01
  • Алтанцэцэг (124.158.125.4)
    Зауусдаа амжилт хүсье!
    2021 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.188.58)
    Мөнхнаран ээж сургаальд суухыг урьё
    2021 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (77.37.227.40)
    Хамгийн шилдэг нь жилийн 200 саяын ажлын хөлс авах нь. Мөн хэдэн шилдгүүдийг Монгол НD авч лав жилийн 100-150 саяыг өгөх бх даа. Хөөрхий хэдэн ажилтан нь цалингаа бүрэн өгдөггүй гээд л хэвлэлээр нэг гомдоллодог яаж зохицуулах бол?.
    2021 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (192.82.69.48)
    Ийм залуучууд, шинэ үеийнхэн л гарч и рж байж Монгол Улс маань эрх биш "хүн шиг" хөгжиж эхлэх байх гэж найдна!!!
    2021 оны 02 сарын 28 | Хариулах
    • Санал нэг байна
      2021 оны 02 сарын 28
  • Зочин (64.119.18.249)
    Тогтворгүй нөхдүүд байна
    2021 оны 02 сарын 28 | Хариулах
    • Барууны маягийн менежмент ингэж ажилладаг юм. Чадах хүн нь ирж чадах юмаа хийгээд явдаг зарчимтай. Япончууд шиг нэг газраа насаараа ажилладаггүй. Атаархал аа гэж. Ха ха.
      2021 оны 02 сарын 28
  • Зочин (66.181.191.134)
    Төрийн албанд бол аль нь ч тэнцэхгүй,Яагаад ,нам бус,даргыг дагаж цүнх бариагүй,УТБАкадеми төгсөөгүй
    2021 оны 02 сарын 27 | Хариулах
  • эмээ (64.119.17.105)
    залуучууд бахадмаар мундаг болжээ баяр хургэе ийм залуучууд олон болболмонгол дороо л хогжино шуу
    2021 оны 02 сарын 27 | Хариулах
  • Z (98.169.33.79)
    Teneg Trump-n show. 8 udaa dampuurlaa zarlasan Trump-n show uuniih ni mundag baih ve bee. Hudlaa marketing hiisen hooson toilgoinuud. Iim hotsrigdson nevtruuleg Mongold l yavaad bna. US-d bol hen ch toohoo bolison. Loseruud
    2021 оны 02 сарын 27 | Хариулах
    • haha. utasaa maajhaas tsaashgui, chi uuruu l estoi loser gegdee oilgooch
      2021 оны 02 сарын 27
    • Ха ха. Hater.
      2021 оны 02 сарын 27
  • zochin (202.179.24.18)
    mundag schuu tanar min ,ulsiinchaa chaaschdiin chogjild chuvi nemer bainga oruulj yduugiin zovlong arilgaarai.
    2021 оны 02 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    9 цаг 41 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    10 цаг 26 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    10 цаг 40 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    12 цаг 12 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    14 цаг 39 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    14 цаг 43 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    14 цаг 47 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    15 цаг 29 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    16 цаг 10 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    16 цаг 42 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    17 цаг 20 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    17 цаг 24 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    17 цаг 26 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    17 цаг 32 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    17 цаг 34 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    17 цаг 35 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    17 цаг 49 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    18 цаг 0 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК