Монгол Улсын Засгийн газраас 500 тэрбум төгрөг төсөвлөж, залуусыг хоёр сар үнэгүй фитнесст явуулна гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа энэ талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийв. Тэрбээр "Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрт залуусыг фитнесст явуулахад 500 тэрбум төгрөг төсвөөс зарцуулна гэж худлаа. Энэ мөнгийг залуусыг ажлын байранд бэлтгэхэд зарцуулах дунд хугацааны хөтөлбөрт зориулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа болно" хэмээн тайлбарлажээ.
Б.Баатар