Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Рио-Тинтотой удаан хугацаанд хийсэн маргаанд цэг тавьж, Дубайн гэрээг шинээр байгуулахаар тохиролцжээ

2021-3-02
0
ЖИРГЭХ

Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газрын хооронд удаан үргэлжилсэн маргааны эцэст талууд “Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, Санхүүжилтийн төлөвлөгөө” буюу Дубайн гэрээг цуцалж, шинээр гэрээ байгуулахаар тохиролцсон талаар Японы “Nikkei Asia” сонин өчигдөр мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо энэ талаар “Nikkei Asia” хэвлэлд “Хоёр тал 2015 оны хэлэлцээрийг цуцалж, шинээр байгуулахаар тохиролцсон. Үүний хүрээнд Рио Тинтогийн талаас зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн” гэжээ.

Мөн Рио Тинтогийн ойрын эх сурвалж тус компани 2015 оны хэлэлцээрийг цуцалж, шинэ гэрээний заалтууд дээр дахин тохиролцохыг зорьж байгаа талаар мэдээлсэн байна.

Тэгвэл цаашид Дубайн гэрээг шинэчлэх асуудал Оюутолгойн далд уурхайн зардлын өсөлтийг хэрхэн зохицуулах асуудлын хүрээнд голчлон өрнөх бололтой.

Монгол Засгийн газраас томилогдсон Оюутолгой ХКК-ийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан “Nikkei Asia” хэвлэлд “Дубайн гэрээнд далд уурхайн бүтээн байгуулалтын өртөг нэмэгдсэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх зохицуулалт тусгагдаагүй. Тиймээс бид 2015 оны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах бус шинээр гэрээ байгуулахыг зорьж байна” гэх байр суурийг илэрхийлсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар бямба гаригт Оюутолгой ХКК-ийн 2016-2018 оны хоорондох албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалтыг үндэслэн өнгөрөгч оны арванхоёрдугаар сард тогтоосон 649.4 тэрбум төгрөгийн татварын актын дагуух нэхэмжлэлийг үндэслэн Рио Тинто энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдөр эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийг Монгол Улсын төсөвт тушаасан талаар мэдэгдсэн. Мөн Рио Тинто цаашид нийт татварын актын үлдэгдэл болох 419.6 тэрбум төгрөгийг ойрын хугацаанд Монгол Улсад төлөх хүлээлттэй байгаа юм. Энэхүү үйл явдлын дараа Оюутолгойн хувь эзэмшигч талуудын дунд үүссэн маргаан тохиролцоонд хүрэх эерэг хүлээлт үүссэн.

Үүнээс өмнө Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаушольм өнгөрөгч лхагва гаригт “Оюутолгой бол Монголчууд болон Рио Тинтогийн хувьд хэн хэнд нь харилцан ашиг авчрах гайхалтай уурхай. Оюутолгой төсөлд яг одоо үүсээд байгаа асуудлын хүрээнд оролцогч талууд зөв хэлэлцээ өрнүүлж, зөв шийдлийг олох ёстой. Рио Тинтогийн Зэсийн группийн захирал Б.Болд аль хэдийн багаа бүрдүүлж, Монгол Улсын Засгийн газартай яриа хэлэлцээ хийх ажлыг эхлүүлээд байна. Хэрэв талууд аль аль нь шийдлийг олох хөшүүрэгтэй, хоорондоо зөв харилцаатай байвал бид шийдэлд хүрэх болно гэдэгт би итгэлтэй хэвээр байна” гэж мэдэгдээд байв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (202.126.89.195)
    ganbaaatart ard tymen mash ih bayarlaj baigaa amjiltnaad hedee sain uh sain hel ah mini
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • ахмад уурхайчин (202.9.47.9)
    Сайхан мэдээ байна. Залуучууд маань энэ төслийн үр өгөөжийг нэмэгдүүлж аль аль талын эрх ашгийг ижил хангасан үр өгөөжтэй төсөл болгохоор амжилттай ажиллаж байгаад баяртай байна. Та бүхний нөр их хөдөлмөр хичээл зүтгэлд амжилт хүсье.
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • иргэн (103.212.117.109)
    Дубайн гэрээ бол угаасаа хүчин төгөлдөр бус зүйл зүгээр л цуцлах асуудал.Харин анхны гэрээнд ул суурьтай өөрчлөлт хийх.Хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол цуцлах хэрэгтэй.Зээлийн хүүг бууруулах гэж бага зэрэг буулт хийсэн зүйлээр хуурахыг зөвшбөрч болохгүй.Ямар ч хүүтэй зээл байхгүй.Энгийн логикоор үзэхэд манай баялгийг ашиглахын тулд тэд хөрөнгө оруулалт хийж мөнгө гарган монголын тал баялгаа гаргаж байгаа асуудал биз дээ.гаргаж байгаа мөнгөндөө монголын талаас хүү авна гэдэг нь зүгээр л монголчуудыг юу ч мэддэггүй гэж доромжилж байгаа явдал...Авилгачин дарга нарын маань аманд доллар чихчихээр Баяр Баярцогт Сайханбилэг Элбэгдорж Сүг.Батболд шиг ард түмнээсээ урваж улс орныхоо эсрэг ажилладаг сул талыг олоод мэдчихсэн гадныхны луйвар... М
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • Чинбаатар (202.55.188.103)
    Өмнийн говийн газрын дорхи усны нөөцийн тухай дурьдах төрийн байгууллага байдаг юм болов уу.Тэр алт зэснээс чинь илүү үнэтэй чандмань эрдэнэ болох усыг маань дээрэмдэж байхад дуугүй суугаад байдаг БОАЖЯам гээч тарах хэрэгтэй.
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • зочин (66.181.181.50)
    Гадаадын хөрөнгө оруулагчтай хамтарсан уул уурхайн компани (Оюутолгой ХХК) байгуулдаг тэнэг улс энэ дэлхий дээр урьд өмнө байгаагүй.
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • зочин (66.181.181.50)
    Рио Тинто Монголын шинэ үеийн Баярцогтнуудыг чихэрээр хуурч байна. Оюутолгойн гэрээ бол дэлхийд урьд өмнө хэзээ ч байгаагүй дээрмийн гэрээ гэдэг нь нэгэнт батлагдсан шүү дээ
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • зочин (66.181.181.50)
    Рио Тинто Монголын шинэ үеийн Баярцогтнуудыг чихэрээр хуурч байна. Оюутолгойн гэрээ бол дэлхийд урьд өмнө хэзээ ч байгаагй дээрмийн гэрээ гэдэг нь нэгэнт батлагдсан шүү дээ.
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • Түвдэндаржаа (192.82.71.36)
    От асуудлыг үндэсээр өөрчилөх хэрэгтэй хэсэгчилэн сайжруулах гх мэт юм яриад хэрэггүй шинэүеийн баярцогтууд байж лбайгаа
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (192.82.70.170)
    Оюу Толгойн төслийн асуудлаа одоо хүртэл бүрэн ойлгоогүй хэрнээ маргаанд цэг тавьж, гэрээ байгуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ???
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.186.225)
    2020 ond 9 terbum dollar divident huvaasan company ene asuudal bol joohon tul sain tulaj ajlaarai amjilt
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Анхны гэрээг шинэчлэх хэрэгтэй. Говийн усыг үнэгүй ашиглуулахыг хориглох хэрэгтэй үүнийг гэрээнд тусгаж өгөх....
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.91.115.51)
    Авилгачид гэрээг хэзээч цуцлахгүй
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.176.70)
    Yasan gahai ysaashaa tsarai ve
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (64.119.23.104)
    Тэр их менежмэнтийн төлбөрийг юуны төлөө Риод төлж бгаан? Зардалаа ингэж их хэтрүүлсэн компаний менежмэнт хийх эрхийг нь аваад монголчууддаа өгвөл таарна.
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    Зүгээр л авилга авсан, өгсөнийг нь нотлоод гэрээг тэр чигт нь цуцлаад, дахин Рио, ОТ-тойгоо шинээр, шударгаар байгуулаад хэн хэндээ ашигтай хийгээд цаашаа явъя аа. Өөр ямар ч асуудал байхгүй. Авилгыг ажил үйлчилгээгээрээ төлсөн нь тогтоогдсон шүү дээ. Тухайлбал, тухайн үед ЗГХЭГ -ын дарга байсан Хүрэлбаатар л гэхэд 10 саяын онгоцны буудлыг 50-60 сая ам доллараар бариулсан гэдэг. Шалгаад тогтоогооч ээ.
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Дэмжиж байна. Яагаад ингэж яаравчлаад байгааг ойлгохгүй байна. Нөгөө Сүг нь бас оролцоод дахиж, Монголчуудыг хуураад л бас өөр нэг занганд хийх гээд л байна даа. Малнууд ...
      2021 оны 03 сарын 02
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    9 цаг 25 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    11 цаг 23 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    12 цаг 1 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    13 цаг 20 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    15 цаг 10 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК