зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сумъяабазар: Халамжийн шуналтай биш, хөдөлмөр эрхлэх, орлого олох бизнесийн “шунал буцалсан” хот байгаасай гэж би хүсдэг

2021-3-02
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

УИХ-ын гишүүнээс “бууна” гэдэг бол үнэндээ тийм амар шийдвэр биш. Ийм шийдвэрийг гаргах, хүлээн авахад надад үнэхээр амар байгаагүй. Миний амьдралдаа богино хугацаанд яах аргагүй тал талаас нь бодож гаргасан хамгийн хүнд шийдвэрийн нэг мөн байх. Шууд л хүнд хэцүүтэй нүүр тулж ковидын үеийн хямралд ажиллана, байнга шүүмжлэл бухимдал дунд явна гэдгээ мэдэж байсан ч “үүрэг хүлээсэн цаг”-т би хэзээ ч ухарч зайлахгүй шийднэ, зүтгэнэ гэсэн зарчмаа барьсан юм. Улстөрчийн хувьд гаргах шийдвэр бол хүнд. Карьер талаасаа яах аргагүй эрсдэл дүүрэн алхам шүү дээ.

ЭШЛЭЛ 2

2013 оноос намын хотын асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллахдаа би өөрийнхөө үзэл бодлоор л явсан. Орхигдсон мянга мянган гишүүд дунд орж, нүцгэн үнэнтэй нүүр тулсан. Нам бол өлчир, хүчир гишүүдтэйгээ хамт явдаг. Тэднийгээ тэр үеийн хотын намын хороо хаячихсан байсан. Тэгээд тохуурхал шиг “Аз жаргалтай Улаанбаатар” гээд байж болохгүй биз дээ. Ингээд л “хотын фракц”-ынхантайгаа муудалцсан. Би уг нь юу юугүй зөрөлдөөд байдаг хүн биш. Ер нь л тэвчихийн аргагүй байсан. Намын анхан шатанд ажиллаж байгаа намын гишүүд тэр үед ууртай, эмоцитой, гомдчихсон байсан. Тэд нарт хүрч ажиллах, дуу хоолойг нь сонсож, тэр дундуур яваагүй бол би өөрөө ч хэн болж хувирах байснаа хэлж мэдэхгүй. Тэдний дуу хоолой гэдэг бол бодит амьдрал, хөрсний маань амьдрал. Тэр дундуур 152 үүрээр нэг бүрчлэн орсон. Тэнд маш их шүүмжлэл, маш их гомдол, маш их харуусал байсан.

ЭШЛЭЛ 3

Магадгү хэн нэгэн миний оронд ирсэн бол энэ цар тахлын үед яаж ажиллахыг таашгүй. Маш хүнд нөхцөл байдалд бид ажиллаж байна. Магадгүй олон талаасаа шахуулах байх. Эго ихтэй улсууд их байна, сонирхолтой улсууд ч их байна. Гэхдээ ажиллах, ажиллахаас өөр гарц байхгүй. Ковид-19 ороод ирчихсэн, хүнд нөхцөл байдал дунд ажил авсан. Бүгд харж л байна. Хэлэх ёстой. Хэцүү, мэдэхгүй зүйлүүд гарсан. Юуг нь нуух юм.

ЭШЛЭЛ 4

-Монголчууд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт анх удаагаа шилжсэн. Гэхдээ л ямар зорилтот бүлэг дээр ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь тодорхойгүй байдлаар энэ ажлууд явсан. Мэдээлэл хангалтгүй байсан. Мэдээлэл технологи, инновацийн салбарыг тэргүүн эгнээнд гаргаж ирээд энэ дээрээ байгууллагуудын мэдээллийн баазуудыг нэгтгээд цаашаа бүх юм явах ёстой. Одоо ажлууд нь үе шаттай хийгдээд явж байгаа. Ялангуяа e-mongolia гэж хөтөлбөр зарласан. Ингэж цаашдаа цахим бодлогын хүрээнд ил тод, нээлттэй, хариуцлагатай засаглал руу шилжиж байж нөгөө авлигын асуудал, өнөө хүнд суртлын асуудал цэгцэрнэ. Улсаараа бид цахим болох ёстой.

ЭШЛЭЛ 5

Энэ хугацаанд суурь судалгаанууд дээр төвлөрч ажиллалаа. Нийслэл хотод тулгамдаад байгаа асуудлуудыг эрэмбэллээ, нарийвчилсан судалгаануудыг нэг бүрчлэн хийлээ. Нийт аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудтайгаа хамтын ажиллагааг эрчимжүүлж байна.  74 мянган өрхөд туслалцаа, дэмжлэг үзүүлээд явж байгаа. 10 мянган бага орлоготой өрхөд түлш үнэ төлбөргүйгээр нөхцөл зааж хүргүүлэн гал алдуулахгүй, дулаан байлгах ажлыг хүртэл зохион байгууллаа. Хаягдсан хэсэг маань хүнд байна. Бололцоог нээж, тэр олсон боломжоо иргэддээ бага ч гэсэн энэ хүнд үед хүргэх гээд ажиллаж байна.

ЭШЛЭЛ 6

Бид орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрүүдийг гаргаж ирсэн. Үүнтэй уялдуулаад 87 тэрбум төгрөгийг гацчихсан байгаа орон сууцны компаниудад зохицуулж, орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжих орон сууцны бодлогоо хэрэгжүүлээд явж байгаа. Нэг ч ажлыг хойш нь тавихгүй гэж хичээж байна.

ЭШЛЭЛ 7

Бүгд л маш хүнд үед ажилласан. Нийслэл бол өөрөө том айл. Тийм болохоор хэрэгжилт дээр нийслэлийн оролцоогүйгээр УОК-ын ажил явахгүй. Нийслэлийн Засаг даргын орой 23 цагт гаргасан шийдвэр өглөө 7 цагт Бат гуайн хаалган дээр очдог. Ийм хурдтай ажилладаг бүтэц бол нийслэл өөрөө байхгүй юу. Ямар ч яамтай, ямар ч албан газартай харьцуулахгүй онцгой бүтэц нийслэл дээр байдаг. Тэр хэмжээгээрээ ажлыг маш богино хугацаанд зохион байгуулахад нийслэлийн оролцоо туйлын чухал. Жишээ нь, хөдөө орон нутаг руу явсан иргэд, хөдөөнөөс орж ирсэн иргэдтэй холбоотой асуудал их гардаг шүү дээ. Шүүмжлэлээр нүдүүлээд л. Тэгээд яамдууд нь өөрсдөө ажлаа авсан. Таван төрийн нарийн бичгийн дарга ахлаад энэ ажлыг зохион байгуулах ажлыг авсан. Ингэж бөөн бужигнаан үүсгэчихээд сүүлд нь нийслэл рүү хаячихаж байгаа юм.  Дараа нь хөдөөнөөс ирж байгаа иргэнтэй холбоотой асуудал ярихаар хариуцаж байгаа мэргэжлийн улс, яамд нь шийдвэр гаргана гэчихээд хүлээлгээд л байна. Ямар ч мэдээлэл өгөхгүй. Тэр нөгөө Баянгол дүүргийн эрүүл мэндийн ажилтан сандраад 20 хэдэн удаа, 60-аад удаа утасдсан гэж асуудал гарсан даа. Нэг ч утасдаагүй, НОК руу. Сандарсандаа тэгээд хэлчихсэн гэж байгаа юм. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын энэ тогтолцоонд асар их урхаг байна.

ЭШЛЭЛ 8

Хөл хориог дахин сунгахгүй байх байр суурь баримталж байгаа. Энэ бүх хоригийн цаана иргэдийн амжиргааны чадавх, эдийн засгийн чадавх үндсээрээ унаж байхад гэртээ “Өлсөөд хэвт” гэж захиргаадаад байж болохгүй биз дээ, хотынхоо иргэдийг.

ЭШЛЭЛ 9

Нэгжийн хуулийн 9.2 дээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн үндсийг тусгайлсан хуулиар тогтооно гэж оруулж өгсөн. Одоо яриад байгаа тулгамдсан асуудлыг цэгцлэх, хөрөнгө санхүү босгох, үүнтэй холбоотой бүх асуудлыг цэгцлэх реформын чанартай томоохон үзэл санаанууд суусан. Жишээ нь, ААНОАТ-ын 40 хувь тухайн орон нутагт үлдэхээр зааж өгсөн. Тооцоолоод харахаар, 800-900 тэрбум төгрөг нийслэлийн төсөв дээр ирэх болж байна. Дараагийн зүйл, үнэт цаас буюу бонд гаргах эрх. Гуравдугаарт нь концесс. Энэ гурвыг оруулж чадсан нь өөрөө энэ хотын хөгжил, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх гарцыг нээж байгаа юм.

ЭШЛЭЛ 10

Цар тахлын хүнд үед гэлээ ч үндсэн ажлуудаа орхигдуулж болохгүй. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2025 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гээд маш олон хөтөлбөрүүд дээр ажиллаа. Үүний үндсэн дээр Улаанбаатар хот бол хүүхэд залуучуудын хот байх ёстой гэж томъёолсон.

ЭШЛЭЛ 11

Улаанбаатар хот бол залуусын хот. Тэгэхээр тэр лүү чиглэсэн бодлого явуулж, энэ залуучуудынхаа сэтгэлийг эзэмдэж, тэдний дэмжлэгийг авахын төлөө зүтгэж байгаа. Тэдний хүсэж байгаа хотыг нь бүтээхийн төлөө бүх хүчээ зориул, ухаанаа уралдуул гэж би хамтран зүтгэгчдэдээ хэлдэг. Үүний тулд суурь реформуудыг хийж байж бид цаашаа явна. 1950, 1960, 1970-аад оныхны сэтгэл зүйгээр бодож Улаанбаатар хотыг төлөвлөхгүй. Ирээдүйн Z үе, альфа үеийнхэнд зориулсан хотыг босгох ёстой гэдэг чиглэл рүү хотын бодлого явах ёстой.

ЭШЛЭЛ 12

Ногоон Улаанбаатар болгохыг зорино. Ногоон Улаанбаатар гэхээр нов ногоон өнгөөр л будаад байвал ногоон болох юм байна гэж бодож болохгүй. Ногоон гэдэг бол байгаль орчинд ээлтэй, илүү эрчим хүчээ хэмнэсэн, ухаалаг зохион байгуулалттай, эко үзэл баримтлал бүхий хотыг хэлж байгаа юм. Энэ болгоны ард олон улсын жишиг рүү алхсан хотын бодлого төлөвлөлт  явна гэсэн үг. Агаарын бохирдлын хувьд гэхэд дан дизель түлшээр явдаггүй нийтийн тээвэртэй байх ёстой шүү дээ. Дизель, бензинээр явдаггүй такси үйлчилгээтэй болох ёстой. Эрчим хүчээр явдаг метротой байх ёстой. Хоёр давхар автобус нь явах ёстой. Цаашаа гудамж талбайн гэрлүүд нь стандартынх байх ёстой. Дээрээс нь 2000 кВт-аар тусдаг, нарны панелиар эрчим хүчээ авдаг, шон болгон вайрлестай ухаалаг хотын стандарт руу бид алхах ёстой.

ЭШЛЭЛ 13

Барилгын ухсан нүхэнд ус дүүрээд хүүхэд унаж энддэг, ил задгай шугам яваад тогонд цохиулж нас бардаг ийм эмгэнэлтэй хэргүүдийг байхгүй болгох үүднээс бид аюулгүй, ээлтэй орчныг бүрдүүлсэн хот болох ёстой. Тийм учраас “Иргэдийн аюулгүй байдлын агентлаг” гэж байгуулах тухай ярьж байгаа юм. Энэ баг юу хийх вэ гэхээр ерөөсөө эрдэм шинжилгээ, тооцоо судалгааны ажил хийнэ. Улаанбаатар хотын эрсдэлтэй газруудыг судалж гаргаж ирээд, тэнд нь улаан туг хатгаад, GPS-ээр суулгаад энд өндөр эрсдэлтэй газар байна гэвэл очоод тэр орчныг аюулгүй болгож байдаг ийм агентлаг хотод зайлшгүй байх ёстой

ЭШЛЭЛ 14

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины дундаж хурд 13 км/цаг. Үүнийг цааш нь 25 км цагийн хурдтай болгоод, 2030 он гэхэд 40 км/цагийн хурдтай болгох үе шаттай арга хэмжээ авна. Өглөө, оройдоо ажилтнаа зөөдөг систем рүү орох нь илүү үр дүнтэй юм байна гэдэг нь судалгаагаар гарчихсан байгаа. Түгжрэлийг бууруулах ажил бол зөвхөн автомашинтай ноцолдох асуудал биш юм. Дугаарын хязгаарлалт, буруу зөрүү руль биш юм байна. Төлбөрийн системтэй зохицуулалтыг бас хийх ёстой юм байна. Хот руу орж гарч байгаа энэ оролт гаралт бүгд хатуу хяналттай хамрагдах ёстой. Бид бүх тооцоо судалгааг хийгээд Ерөнхий сайдад танилцуулахад бэлэн болчихсон байгаа.

ЭШЛЭЛ 15

Улаанбаатар хот хөрөнгө оруулалтыг татсан, гадаадын хөрөнгө оруулалтыг бурхны элч мэт хүлээж авдаг хот байгаасай. Хөрөнгө оруулагч нартай хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж байж хот тулгамдсан асуудлаа шийддэг, ухаалаг, инновацилаг, хөрөнгөтэй хот болно. Тиймийн тулд бид гаднын хөрөнгө оруулагчийг нүдэнд орсон өргөс мэт харахгүй. Бид тэдэнтэй хамтарч байж илүү шийдэлтэй, илүү дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн хот болгохын төлөө зорьж ажиллана.

ЭШЛЭЛ 16

Халамжийн шуналтай биш, хөдөлмөр эрхлэх, орлого олох бизнесийн “шунал буцалсан” хот байгаасай гэж би хүсдэг. Хувь хүн өөрөө ном үйлдвэрлэж болно. Ус үйлдвэрлэж болно. Буузаа хийж болно. Баншаа хийж болно. Тэр хүнийг ажиллах нөхцөлөөр нь бид сайн дэмжих ёстой. Хэдий болтол тавдугаар зэрэглэлийн гагнуурчин байдаггүй ээ гээд сууж байх юм бэ. Одоо хүнээ сургана. Ялангуяа дүүргүүд дээр жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвүүд байдаг. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрууд ч дүүрэг дээр байдаг. Тэгэхээр энэ рүү чиглэсэн бодлого, ялангуяа ажлын байрыг дэмжсэн бодлогыг хүч хаяж явуулах ёстой.

ЭШЛЭЛ 17

Өө сэв хайсан, шантааж маягийн, далд утгаар авлига нэхсэн дарамт өөрөө манай хяналтын системийг нэр нүүр муутай болгочихсон. Тийм учраас энэ хөдөлмөр эрхлэх гэж байгаа, бизнес эрхлэх гэж байгаа, өөрсдөө төслөө боловсруулаад орлоготой болъё гэж байгаа иргэнд хоёрхон шаардлага тавина. Эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлын шаардлага хоёрыг л тавь. Бусдыг нь чөлөөлж өг. Энэ талаар Х.Нямбаатар сайдтай хэд хэд ярилцаад таарсан дүрэм журам, бас хууль боловсруулахаар бэлдэж байгаа.

ЭШЛЭЛ 18

Би ганцаараа энэ хотын ажлыг дийлэхгүй. Тийм учраас надад чадварлаг, яг миний бодож байгаа өнцөг дээр ойлголцож чаддаг баг хэрэгтэй. Би юм хийх гэж л явж байгаа. Нялцганахгүй. Нялцганах юм бол би өөрөө байхгүй болно. Би өөрөө хэн ч биш болно. Би эргүүлгэнд ороод дуусна. Д.Сумъяабазар гэдэг нөхөр бол худалч, хулгайч юм байна гээд дуусгах байх. Би худалч, хулгайч биш бүтээлч, хөрөнгө оруулалт татсан, хөгжил рүү зүтгэсэн дарга байхыг л хүсэж байгаа.

ЭШЛЭЛ 19

Газар чөлөөлөлтийн ажил дээр хот дээр мөнгө байдаггүй юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх гээд баахан мөнгө тавигдчихдаг. Тэгээд хот газраа чөлөөлөх гэхээр нөгөө хөрөнгө оруулалтаас нь хоёр дахин их зардал гардаг. Би бол газар чөлөөлөлтөд хангалттай мөнгийг нь тавьж өгөх ёстой гэдэг байр суурьтай. Яагаад гэвэл, дугаар хорооны иргэн Бат гуай газраа чөлөөлүүлэхийн тулд 35 сая байна уу, 40 сая төгрөгөө аваад газраа чөлөөлүүлээд, тэр мөнгөө орон сууц руу оруулах. Нэг ёсондоо хот бол иргэнээ дахин капиталжуулж байгаа асуудал байгаа юм. Хөрөнгөжүүлж байгаа асуудал.

ЭШЛЭЛ 20

Эх оронч үзэл санаа гэдгийг зарим нь их буруу даялуулж авч давхидаг. Төрийн далбааны өмнө, Төрийн дууллынхаа дор хамгийн шударга дэвжээн дээр хүмүүжсэн хүмүүжлээ би тийм хийсгэлэн, хөөргөн, эх орондоо гай тарьсан байдлаар хөгжүүлээгүй л дээ. Хамаг юмыг мушгидаг, дан хар сэрээр амьсгалдаг байдал надад таалагддаггүй. Ялангуяа улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн төлөөх асуудал дээр энэ зүрхийг худлаа цохилуулж болдоггүй юм. Ийм үзэгдэл л хөрөнгө оруулагчдыг үргээдэг. Бизнесийн орчныг балладаг.  

ЭШЛЭЛ 21

МУИС, ШУТИС МУБИС гээд гол хэдэн сургуулиуд нь хотдоо байх ёстой гэж боддог. Зарим сургууль Майдар руу жишээ нь яагаад байж болохгүй гэж. Майдар хот цахиуртын хөндий гэдэг шиг инноваци, технологийн хөндий.

ЭШЛЭЛ 22

Би ажлаа өгчихөөд эргэж тэр газрын ажил төрөлд нь ороод хутгалдаад байдаггүй.

ЭШЛЭЛ 23

Ялалт гэдэг зүгээр ирдэггүй юм. Зүгээр гэртээ суугаад хүн шүүмжлээд байдаг, эсвэл зурагт болгоноор сайн сайхан юм яриад л сууж байдаг хүнд хэн итгэх юм. Бодит амьдрал гэдэг бол нүүр тулахыг л шаарддаг юм билээ.

ЭШЛЭЛ 24

УИХ-ын гишүүнээ хийгэд мөрөөрөө явж байдаг байж дээ гэх харамсал байж болохгүй шүү дээ. Эрсдэл дүүрэн энэ замаар би өөрөө алхсан. Эргэж буцах, шантрах тухай ойлголт байх ёсгүй.

image

Сэтгүүлч Б.Ганчимэгийн Нийслэлийн МАН-ын дарга, Улаанбаатар хотын захирагч Долгорсүрэнгийн Сумъяабазартай хийсэн ярилцлагаас онцлох 24 эшлэлийг хүргэж байна. Сэтгүүлч Б.Ганчимэг “Өвөрмөц шийдэл гаргачихаад, тэр бүр тохиолдохгүй онцгой нөхцөл байдлын үед хот хэмээх их айлыг удирдан ажиллаж буй түүнийг ямар нэртэй явж ирснийг бүгд мэднэ. Харин энэ удаагийн стандарт бус шийдвэрийнхээ араас ямар алдартай ирэх бол...” хэмээн ярилцлагаа эхэлжээ. Түүний асуултуудад Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэрхэн хариулсныг 24 эшлэлээр хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (102.89.85.110)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • зочин (66.181.181.130)
    Юун шунал вэ? энэд чинь төрийн ажилчдын хамаарал бүхий ХХК-иуд л авч хийгээд төрийнхөн өөрсдөө шуналтаж алалцаан болдог юм бишүү. Тэрний оронд их бүтээн байгуулалтын аян өрнөсөн стандртад нийцсэн хот болгохын төлөө хүн бүрийн хүчин чармайлт оролцсон идэвхтэй биенесийн орчин бүрдүүлж төр ажилд нь оролцохгүй зөвлөмж чиглэл өгдөг байхаар шинэ харьцаа үүсгэхийг хотоосоо эхлүүлнэ гэвэл дээр юм бишүү хууртсаар байтал сэтгэл сэмэрч байна шүү. Бидний амьдралыг тайван амгалан цэвэр цэмгэр болгож өгөхийг хүсэж байна хот заваан байна шүү. Ядаж маскаа түүлгэмээр байна шүү дээ. Хот тохижилтын хүмүүсээр гудамжинд хаяхыг хоригломоор байна. Сумъяа базар дарга гэсэн шинэ өнгө торх үүсгэж өгвөл маш сайн Батүүл мундаг байсан байна хот цэвэрхэн нэг хэсэгтээ л байсан тэр менежийг хийх хэрэгтэй
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.15.78)
    хэлж байгаа үг нь ямарч логикгүй удирдагч байнаа
    2021 оны 03 сарын 06 | Хариулах
  • лх ........... (139.5.218.150)
    Шунал гэх үгийг зөв хэрэглэжээ.Зөв шудрага ажил-хөдөлмөрт шунан зүтгэх үгүйлэгдэж байгааг тээврийн жолоочийн хүү маань онож хэлжээ.Хотын туслах замуудыг соёлтой түц,ахмадын худалдаа-үйлчилгээний цэгүүдээр дүүргээч.Ахмадууд хэн хэндээ үйлчлэж,илүү юмаа хямд үнээр солилцог.Дүүргүүдийн хураасан түцүүдийг эзэнд нь өгч ,амьдрая гэсэн эмэгтэйчүүдийг баярлуулаач.Америкад гаднаа илүү юмаа зараад,кофегоо уугаад суудаг- гараж сел гэдгийг хороо нь зохицуулдагсан.
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • MAN (203.23.49.64)
    ENE OOROO AIMAAR SHUNALTAI IDDA SHTEE
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • zochin (202.9.46.62)
    Ajilgui yadarsan irgediinkhee khalamjiig yarij b.khaar turiig samarch bayajsan deeremchidteigee temtse...
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • !!!! (49.0.137.164)
    Tegeed buraad suuhaar hiij chadah zuil baidag bol HIIGEEchee ! Yu ch hiihgui suusaar l baih uu Heden jl suuh ve ???
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (43.228.131.72)
    ЗА ОДОО ХОТЫН ДАРГАДАА ИТГЭН ЭЭ
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (43.228.131.72)
    ЗА ОДОО ХОТЫН ДАРГАДАА ИТГЭН ЭЭ
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.89.195)
    gazar zoloolood ter gazar n 3 4 hogiin tseg arhiddag gazar bolj bna daa
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.89.195)
    niitiin teever ee yansal
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (64.119.18.99)
    Энэ Сумьяа боловсрол сайнгүй боловч суурь хүмүүжил нь гайгүй юм шиг байгаа юмаа!!!!
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • Чи бол зүгээр л нэг муу мал (66.181.186.49)
    Чадвар, мэдлэг, боловсрол чинь хаана ч хүрэхгүй. Нийслэлчүүд бид хөгжих, сайхан орчинд амьдрах боломжийг МАНгарууд та нар хулгайлсаар байна. Чамайг би л лав хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (64.119.17.192)
    Энэ Д.Сумъябазар гэж мудак одоо болоо Застегнись ! Өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм Эртхэн аждаа өгсөн нь Нийслнлчүүдэд өлзийтэй
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
    • иргэн
      Застегнись?
      2021 оны 03 сарын 02
  • Зочин (202.9.46.3)
    Хөх инээд хүргээд хөхний товч эрвэгнүүлээд рвхудлаа шаампардаад бгаарай хөлдүү түлээ минь
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.169.49.125)
    Vaktsin chin yaasan ch udaan yavdgiin. Yaaj ajillaad baigaan bee.. Zohion baiguulalt iin l ajilshdee..
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.169.49.125)
    Surguulia neegeech ee... Heleh ug olohgui yum.. Yaasan uls ve. Hoolnii gazar delguur boldog, surguuli boldoggui gene. .
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.10.23.180)
    Сумъча би хотын дарга байх хугацаандаа 6 дүүрэгт яг ийм ийм оновчтой ажлыг хийнэ гэж хэлээч иргэд хотын даргаас юу хийх бол гэсэн хүлээлт их бна амарсайхан сб талбайд чулуу оргилуур гэсэн үр ашиггүй ажил л хийж с батболд шөнин гудамж ямарч хэрэггүйг хиижээ
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.142.211)
    Залуусын хот болно гэнэ ээ. Хэлсэндээ хүрч ажлаа хийгээрэй дээ
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.188.71)
    Энэ шинжилгээ авч бгаа газрыг олон цэгтэй болгоё.мөн албан хаагчид ааштай хүмүүс байх юм аа.
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.46.3)
    Yarih yah ve lalaraa hiigeech. 30 Jil chamtai chamgui hulgaichuud yarilaa. Chi bas yaridag lalar hiigeech lalaraa. Chamd hiih tolgoi hurehgui l dee. Ter tuslahni geed shaldan bandi Tomortoomoo gene uu ter merniihee uchriig ol hooj yavuul. Ooroo bolovsrolgui medleggui chadvar chadamjgui bohchin lalar ooriinhoo tuslahuudaar yamar yum olj irj ajil hiilguuleh gej avchirsiin ter bj bgaa tsarai uildluuliig harchih.
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.46.3)
    Hotiinhond taalagdah gej ugui ee mon ih hicheej bna daa teneg mulguu bohchin lalar
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.142.211)
    Анх тэнэг бөх гэж хардаг байлаа, арай өөр нүдээр хардаг болсон шүү одоо
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
    • Тийм шүү.
      2021 оны 03 сарын 02
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
    7 цаг 31 мин
  • 2026 онд нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна
    8 цаг 15 мин
  • Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
    8 цаг 27 мин
  • О.Номинчимэг: Тамхины гаалийн татвар тэглэгдэх юм бол Монгол төр хорт хавдрын өмнө цагаан тугаа өргөж байна гэсэн үг
    10 цаг 42 мин
  • МУГТ Б.Билгүүн 31 оноо авч багаа тэргүүлсэн ч “Хасын Хүлэгүүд” баг хоёр дахь ялагдлаа амсав
    10 цаг 53 мин
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
    11 цаг 42 мин
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
    12 цаг 8 мин
  • Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана
    14 цаг 34 мин
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
    14 цаг 45 мин
  • “Төгрөг-100 жил” марк худалдаанд гаргалаа
    15 цаг 15 мин
  • Гүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэрт гаргалаа
    15 цаг 18 мин
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
    15 цаг 23 мин
  • The MongolZ-ын CS 2-т үзүүлж буй хувьсал
    15 цаг 24 мин
  • "UB DEBATE-2025" мэтгэлцээний шилдгүүд тодорлоо
    15 цаг 40 мин
  • Атлетик Бильбао vs Пари Сен-Жермен: Парисчууд топ-8-д шалгарах уу?
    15 цаг 43 мин
  • The MongolZ баг StarLadder Budapest Major 2025 тэмцээний плей-оффт шалгарч, CS2 дэлхийн аваргын цолын төлөө өрсөлдөхөд бэлэн боллоо
    15 цаг 49 мин
  • Реал Бетис vs Барселона: Ла Лигийн гоолын шинэ рекорд тогтоов
    15 цаг 52 мин
  • Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 59 мин
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
    Уржигдар 20 цаг 16 мин
  • Мөрийтэй тоглоомд мөнгөө алдсаар хохирол нь 110 сая төгрөг хүрчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • УСУГ-ын 2025 оны ОНЦЛОХ 12 үйл явдал
  • Уран бүтээлч 290 буюу М.Төгөлдөр таалал төгсжээ
  • Өнөөдөр албан ёсоор эхлэх "Counter-Strike 2"-ын ДАШТ-ий тухай бид юуг мэдэх ёстой вэ?
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилсан Гэгээн ширээт улсын тухай 24 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа
  • Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойн барилдаанд барилдах бөхчүүд
  • "Дубай 2025" боксын ДАШТ-д түрүүлсэн тамирчин "нэг тэрбум гаруй төгрөг" гардана
  • Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
  • “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Урт хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан бүлэг этгээдийг тагнуулын байгууллага шалгаж байна
  • Хууль бусаар 3 тонн шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 6.0 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Уран бүтээлч 290 буюу М.Төгөлдөр таалал төгсжээ
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • "Дубай 2025" боксын ДАШТ-д түрүүлсэн тамирчин "нэг тэрбум гаруй төгрөг" гардана
  • УСУГ-ын 2025 оны ОНЦЛОХ 12 үйл явдал
  • Хууль бусаар 3 тонн шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойн барилдаанд барилдах бөхчүүд
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Урт хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан бүлэг этгээдийг тагнуулын байгууллага шалгаж байна
  • Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
  • ХАМАС-ын эсрэг тэмцэж байсан Изриалын томоохон удирдагч Газад алагджээ
  • Нийслэлийн ИТХ 2026 оны төсвөө баталлаа
  • Завхан аймагт олон улсын стандартын хөлбөмбөгийн талбай байгуулах гэрээг үзэглэлээ
24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК