Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Энх-Амгалан сайд салбараа хүчрэхээ байгаад “Санамж бичиг”-т найдав уу?

2021-3-04
0
ЖИРГЭХ

Нялх биетэй эмэгтэйд I төрөхийнхөн хүнлэг бус хандсаны төлөө У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон нь саяхны үйл явдал. Энэ бол төрийн жирийн албан хаагч, Ерөнхий сайд хоёрын “амь” нэг утсан дээр зэрэгцэн тогтдог гэсэн санаа. Угтаа бол энэ зөв зарчим. Төрийн нэрийн өмнөөс л тэд иргэдэд үйлчилж, төрийн нэрийн өмнөөс л тэд шийдвэр гаргадаг.

Төрийн хурааж авсан татвараар л тэд цалинждаг. Жирийн эмчийн алдаа Засгийн газраа огцруулах хэмжээнд хүрсэн энэ асуудлын талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох өргөдлийг УИХ-аар хэлэлцэх үеэр бишгүй олон гишүүн байр сууриа илэрхийлсэн. Тэдний нийтлэг санаа нь төрийн нэрийн өмнөөс үүрэг хүлээсэн хүний алдаа Монгол Улсын Засгийн газрын хувь заяатай тэнцэж байгаа тухай байв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, өдгөөгийн БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Тангараг өргөсөн 198000 төрийн албан хаагчдын хувьд хар дарсан зүүд шиг ийм өдөр болж байна. Ард түмнийхээ эрүүл мэндийнхээ төлөө нүд цавчилгүй ажиллана гэж тангараг өргөсөн цөөхөн хэдэн эрүүл мэндийн салбарын балмад, ёс суртахуунгүй, хүн ёсны бус энэ үйлдлээс болж Монгол төрийн нэр сэвтэж байна. Цар тахлын үед бүхэл бүтэн нэг жилийн турш эрүүл мэнд, амь насаа золиосолж ажилласан 1000, 1000 төрийн албан хаагчдын хичээл зүтгэлийг баллуурдаж хаялаа. Их харамсаж байна. Сахилга хариуцлага, ёс суртахууны манлайлал энэ танхимаас эхлэх ёстой” гэж хэлж байлаа. Гэтэл энэ үйл явдал өрнөөд хоёр сарын ч хугацаа өнгөрөөгүй байхад төр нь төртэйгөө хамтран ажиллах тухай, бүр түүнийгээ гар хөлийн үсэг зурж баталгаажуулсан тухай мэдээ чих дэлслээ. Тун сонирхолтой байгаа биз. Юмыг энгийншүүлээд ойлгочиход их амар л даа.

Нэг гэр бүлээр жишээ татахад, аав хүү хоёр хоорондоо албан ёсоор гэрээ байгуулаад, нотариатаар батлуулаад аяга таваг угаах асуудлыг шийдвэрлэж байвал ямар санагдах вэ. Ухаандаа ийм л зарчим руу манай төр орчихжээ.

Саяхан төрийн өмчит зургаан их сургууль хамтарч ажиллах болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Үг үсгийн зөрүүгүйгээр түүний постыг оруулбал, “Төрийн өмчийн зургаан их сургууль хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж энэ бичиг баримтыг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан. Ингэснээр хөтөлбөрийн давхардал арилна. Үүнээс гадна нэг нэгнийхээ кредитийг хүлээн зөвшөөрөх, дундын номын сантай болох, лаборатори ашиглах зэрэг 40 орчим чиглэлд хамтрахаар болж байгаа юм. Энэ хамтын ажиллагааны гэрээ нь судалгааны сургууль болох суурийг бэхжүүлнэ” гэсэн байна. Үнэхээр сайдын хэлж байгаачлан дундын номын сан, лаборатори зэрэгтэй болж, хөтөлбөрийн давхардал арилах талаас нь харвал зөв хэрэг, зөв ч санаачилга. Гэхдээ энэ ажлыг төр угаасаа хийх ёстой, сайд угаасаа зохицуулах үүрэгтэй биз дээ.

Заавал “Санамж бичиг” байгуулж байж, тэрийг нь бүр Засгийн газар баталж байж төрийн өмчит сургуулиуд хоорондоо хамтран ажиллах ёстой гэж үү. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог гэдэг.

Нэг төрийн албан хаагчийн алдаанаас болж 198 000 төрийн албан хаагчид хар дарсан зүүд шиг өдөр болсон гэж Л.Энх-Амгалан гишүүн хэлсэн. Түүний энэ өнцгөөс харвал төр гэдэг нэг л зүйл. Нэг л зүйлийн төлөө төрийн 198 000 албан хаагч ажиллаж байгаа гэсэн үг. Гэтэл энэ хүмүүсийг хооронд нь хамтарч ажиллуулахын тулд санамж бичиг байгуулах хэмжээнд хүрсэн бол нэг бол хамтарч ажиллаж чаддаггүй сургуулиудын удирдлагаа, үгүй бол хамтран ажиллах ёстой гээд үүрэг өгч чадаагүй сайдаа солих ёстой юм биш үү!?

Энгийн нүдээр харахад Л.Энх-Амгалан сайд салбараа хүчрэхээ байгаад “Санамж бичиг”-т найдаж байгаа юм шиг үзэгдэх юм. Ер нь бол санамж бичиг бол хамтран ажиллах гэрээ ч биш. Заавал тэрийг биелүүлэх албагүй гэж албан ёсоор үздэг юм билээ.

Тэр ч утгаараа үе үехэн төрийн албаныхны дунд, тэр тусмаа яамд, агентлагийн хооронд гардаг “Хамтран ажиллах тухай санамж бичиг”, “Харилцан ойлголцлын тухай санамж бичиг”-үүд хоосон цаас болоод л өнгөрдөг. Угаасаа нэг танхимд суугаа хоёр сайд хамтран ажиллах тухай ярьдаг, нэг түвшний сургуулиудыг удирдаж байгаа зургаан захирал сайдынхаа өрөөнд санамж бичиг байгуулж байж хамтран ажиллана гээд сууж байдаг улс манайхаас өөр байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Товчхондоо, төрийн өмчит сургуулиуд заавал хамтрахдаа хүрвэл санамж бичиг байгуулдаг, тэгж байж хөдөлдөг байж болох уу. Эсвэл Монголын төрийн байгууллагууд, төрийн өмчит байгууллагууд хоорондоо ойлголцдоггүй хоёр тийшээ хараад суучихдаг хэрэг үү. Угтаа бол жирийн эмчийн хайнга зан, хариуцлагагүй үйлдэл Ерөнхий сайдыг, Засгийн газрыг огцруулж байгааг харвал Монголын төр нэгдсэн нэг бодлого, нэг багаар урагшилдаг гэж ойлгомоор.

Гэвч төрийн өмчит сургуулиудаа хамтран ажиллуулах гэж хоорондо нь санамж бичиг байгуулуулан ёслол үйлдэж байгаагаас нь харвал төрийн байгууллагуудын уялдаа холбоо гэх юм үнэндээ алга бололтой дог оо.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Үнэнийг нь хэллээ (49.0.137.164)
    Enkhamgalan sain ajillaj baigaa! Bolovsroliin salbart bugshsan idee beeriig shahaad ehleheer Ideechid uugaachid humslaachid oroh gazargui bolon bergej eldev hudlaa yum bichihee boliz UZ !
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.115.159)
    Цаасан дээр хэрэгждэг тогтолцоог халж
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • ДАШ (103.212.118.172)
    ЭНЭ МАШ ЗӨВ ЭХЛЭЛ. ЭНЭ ЗУУН ЯМАНД 60 ГЭДЭГ ШИГ МӨНГӨ ОЛОХ ГЭСЭН ШУНАЛЫН ТУЛАМНУУДЫН ХУВИЙН ИХ, ДЭЭД ДЭЭД СУРГУУЛЬ НЭРТЭЙ,ХҮҮХЭД, ЗАЛУУ ХОЙЧ ҮЕЭРЭЭ ТОГОЛОГЧДЫГ ХЭЗААРЛАХ ЦАГ НЬ БОЛСОН, МАШ ЗӨВ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ.
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.10.23.180)
    Янз бүрий н бичиг сачиг чинь багадаагүй салбараа дийлэхгүй бол яах гэж сайд болсон нөхөр бэ танай зг аас ард түмэн их ажил хүлээж бгаа шүү
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • ойлгогч (139.5.218.150)
    Зөв гэмээр ч одоохондоо шүүмжлээд,сүржигнээд байх нь юу л бол? Асуудлыг зөвшилцлөөр зөөлнөөр шийдэх гэсэн арга гэж үзэцгээе.Төсвийн мөнгөөр сураагүй даргын хүүхэд байна уу?судлаач.Эрхэм сайд аа?Бүү тоо?Амжилт хүсье.
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (192.82.67.190)
    Ажил хийхээр гоочилно,өмнөх сайдууд шиг зүгээр сууж цалин авах ёстой юм уу. Балайрах юм.
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (64.119.18.157)
    ШУА гэж баларсан байгууллагыг тарааж цэгцлэ. Тэгээд судалгааны их сургууль гэсэн юм ярь. Ер нь татан буулгаж, нэгтгэх ёстой төрийн өмчийн мөн олон сургууль байна. Ж-нь. Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Улаанбаатар их сургууль .... гм.
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.14.37.126)
    24 цаг танай сайт нэг тийм сонин яг юу гэх гээд байдаг юм бол, эсвэл хуучин юу ч хийж байгаагүй сайд нарын нэгнийх захиасч юм чиг юм бичдэг
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (64.119.20.198)
    SULD SUKA CHADAH YM BI YU KKK
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • zichin (202.55.188.42)
    Tegssen hun n lamguuni ard zogsohoos eeriig hiideggui Ih Zasag metiin olon 2 surguuli bga.Bugdiig haa.Oyunhoroliin ued bur ih dampuursan shuu.Huviin ih deed surguuli hereggui.
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • 45 (203.91.112.133)
    Өмнөх сайдууд нь зүгээр л тоглочихсон. Одоо л нэг гайгүй сайдтай болсон ч нэлээд цаг хугацаа шаардах байх.
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    7 цаг 41 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    9 цаг 38 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    10 цаг 17 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    11 цаг 36 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    13 цаг 26 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК