Улаанбаатараас Завхан аймагт очсон хоёр иргэн халдвартай нь батлагдаад байгаа. Тэгвэл тус хоёр иргэн Завхан руу явахдаа Өвөрхангай аймгаар дамжин өнгөрсөн байна. Ингэхдээ хоёрдугаар сарын 26-ний өдрийн 15 цагийн орчимд тус аймгийн НОМИН худалдааны төв, Петровис ШТС-аар үйлчлүүлжээ.
Иймд энэ хугацаанд тус газраар үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө ажиглаж, шинж тэмдэг илэрвэл аймгийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг анхааруулсан байна.
Б.Баатар