Ардчилсан намынхан шинэ даргаа ирэх дөрөвдүгээр сард томилох юм. Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуульд Увс аймгаас нэр дэвшин өрсөлдөөд ялалт байгуулсан, “Тесо”-гийн гэдгээрээ танигдсан, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл намын даргын сунгаанд өрсөлдөх хүсэлтээ илэрхийллээ.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Ардчиллын үзэл санааг шинэ шатанд гаргаж, иргэд нь бүтээдэг хөгжлийг цогцлоохыг түүх өнөө үеийнхнээс шаардаж байна. Энэ үүрэг хариуцлагыг эрх чөлөөний үзэл санааг тээгч Ардчилсан нам биелүүлэх ёстой гэж би боддог.Энэ түүхэн үүргийг шинэчлэгдсэн Ардчилсан нам биелүүлж чадна гэдэгт итгэж байна" хэмээжээ.
У.Тэргэл