Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шахаж, шаардаад байсан “Оном” сангийнхан хаачив

2021-3-08
0
ЖИРГЭХ

“Оном” сангийнхан нийслэлийн 411 мянган өрхөд шинжилгээ хийж, халдварын голомтыг хумихыг  удаа дараа шаардаж, сошиалаар нэг судалгаа баримт танилцуулан, өдөр шөнөгүй шууд бичлэг хийн, ихэд идэвхтэй байв. Эцэстээ  “Оном” санг үүсгэн байгуулагч Д.Наранбаатар “Нэг өрх-нэг иргэн” аргачлалаар бүх нийтээс шинжилгээ авах хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсэн билээ.

Тэрбээр “Хавьтал тогтоох арга маш буруу сонголт . Нэг зүйлээ давтан хийгээд үр дүн хүлээгээд сууж болохгүй. Хавьтлаа сайн тодорхойлж чадахгүй байна, тусгаарлалтын явцад халдвар авч байна. Угтаж хариу арга хэмжээ авах хэрэгтэй байна. Нийслэлийн өрхөөс “Нэг өрх-Нэг иргэн” аргачлалаар шинжилгээ авахад долоо хоног л зарцуулна.

Бэлтгэлээ сайн хийвэл алдаа гарахгүй, шинжилгээ өгөх явцад хүмүүс халдвар авахгүй. Улаанбаатар хотын 411 мянган өрхөд шинжилгээ хийхэд бүх тоног төхөөрөмж, урвалж оношлуурыг оруулахад  23 тэрбум төгрөг шаардлагатай. “Оном” сангийн эрдэмтэд гар бие оролцож, хамтран ажиллах хүсэлтээ Засгийн тэргүүнд танд хүргүүллээ. Эрдэмтдийн багт цалин, мөнгө, гавьяа шагнал хэрэггүй. Бид монгол гэсэн нэг л эрх ашигтай учраас чаддаг зүйлээрээ, сурсан юмаараа туслахыг хүсч байна” гэж байв.

Шинэ Засгийн газар, Улсын онцгой комисс “Оном” сангийнхны хүсэлтийг хүлээн авч, эрдэмтдийнхээ үгийг нь сонсох нь зүйтэй хэмээсэн. Гэвч өнөөдөр байдал ямар байна вэ.

Засгийн газраас “Нэг хаалга-нэг иргэн” шинжилгээг Сар шинийн баяраа хориглон, 12 хоногийн хатуу хөл хорио тогтоон байж авсан. Гэвч нөгөө “Оном” сангийнхны судалгаа, тооцоо, аргачлал хаана байна вэ. Харин ч өчнөөн тэрбумын төгрөгийг  зүгээр л “салхинд” цацаж орхилоо. Дэлхий даяар байгаа монголч эрдэмдээс бүрдсэн “Оном” сангийнхны багийн үгийг сонссонгүй хэмээн өдөр шөнөгүй лайвдаж, шахаж шаардаж байсан Д.Наранбаатар зөвлөх хаачив.  Таны олон улсын судалгаа, шинжилгээн дээр үндэслэн тооцож гаргасан аргачлалыг Засгийн газар, УОК хэрэгжүүллээ. Хэрэв Засгийн газар “Оном” сангийнхны хүсэлтийг хүлээж авалгүйгээр өнөөдөр ийм байдалд хүрсэн бол  “Хэлээгүй юу. Эрдэмтдийнхээ үгийг үл тоосноос ” хэмээн ам асуух байсан биз ээ. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ. Та бүхэн хариулт өгнө үү.

У.Тэргэл

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Хуяг (203.98.76.165)
    Өөрсдийн хийсэн буруу үйлийн буруутанг бусдаас хайх энэ тэнэг сэтгэхүйгээ больчих л доо. Ийм нийтлэл тавихаасаа ичээч
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • БОДОЛ (192.82.74.229)
    САЯ ЦАГААН САРААР ИРГЭД ХАТУУ ХӨЛ ХОРИОГ ЧАНД МӨРДӨЖ ХЯЗГААРЛАЛТЫГ МАШ САЙН МӨРДСӨН ШҮҮ ДЭЭ. ГОЛ НЬ ДЭЛГҮҮР Ч ОРУУЛАХГҮЙ 10 ХОНУУЛАХ БАЙСАН ЮМ. ЦАГААН САР ГЭЭД БЭЛДСЭН ХҮНСЭЭ ХЭРЭГЛЭЭД 10 ХОНОХОД АЛЗАХГҮЙ БАЙСАН...ХАЛДВАРАА ХУМИАД АВЧИХЛАА ГЭЭД ШИНЖИЛГЭЭ ДУУСААГҮЙ БАЙХАД ЕРӨНХИЙ САЙД ЗАРЛААД БАЙСАН, ГЭВЧ ЭНЭ ХӨЛ ХОРИОНЫ ДАРАА ИХСЭЭД БАЙДАГ... ТЭР ХУМЬЖ АВСАН ГЭЭД БГАА 300-ААД ХҮНИЙ ЦААНА БАС 300-Д ХҮН ҮЛДСЭН, ХАГАСЫГ ХУМЬЖ АВЛАА ЦААНА НЬ БАС ШИНЖ ТЭМДЭГГҮЙ, ХАЛДВАР АВСАН Ч ИЛРЭХГҮЙ ХҮМҮҮС ҮЛДСЭН БАЙГАА ГЭЖ ИРГЭДЭД ОЙЛГУУЛЖ АНХААРАЛ СЭРЭМЖИЙГ СУЛРУУЛАХГҮЙ БАЙХ БАЙСАН ЮМ. ДАЙСНАА ДАРСАН МЭТ ЗАРЛАЖ БОЛОХГҮЙ ШҮҮДЭЭ. ЗАЛУУ ЕРӨНХИЙ САЙД ҮҮНИЙГ ЦААШИД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Zochin (192.82.68.25)
    Zob l yum ysridag xun shuu dee. Sain erdemten .
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.94.218)
    энэ угаасаа бүтэхгүй гар харагдаад байсиймаа, тэр дүү нь юмуу эгч нь гэж бас нэг их мэдэгч эрдэмтэн, хэт их лайв-дах дуртай хүмүүс угаасаа л хэт их мэдэгчид байдаг юм байнаа, бараг сайд болъё гээгүй бил үү энэ залуу
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • зочин (124.158.84.146)
    эмч биш. ерөөс холоос чулуу шидэж мөнгө хайдаг хүн. вакцин ачихыг санаархсанаас өөр зорилго алга
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
    • SANAL NEG BNA. ASHIG SONIRHOL NI BOLJ BUTEED ....ODOO YUG CH SONIRHOHGUI BOLSON BAIH DAA.
      2021 оны 03 сарын 09
  • Зочин (202.179.25.244)
    Улин хуцсан эрдэмтэн нэртэй / өөртөө өгсөн / мулгуу зүгээр тэр бгаа газартаа нам амьдар
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.69.186)
    Яг үнэндээ хатуу хөл хорио хийж чадсан уу, Амарсайхан дэлгүүр хэсэхийг зөвшөөрч, цагдааг хүртэл.загнасан, иргэд хоёр дахь өдрөөс бэлчиж эхэлсэн. Уг цагаан сараар айлууд хоол хүнсээ баүаасан бсан тул дэлгүүр ч онгойх ёсгүй бсан.12 сард л ЭМЯ хөл хориог сунгая гэсэн санал оруулаад байхад Хүрэлсүх цуцалснаас бүх юм үүдэлтэй
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.55.188.105)
    Мөнхсайхан сайд уул нь их эсэргүүцсэн дээ даанч үгийг нь сонссогүй баахан мөнгө үрлээ дээ
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.31.78)
    Хайран хөрөнгө хүч шавхсан ажил болсон, эцсийн үр дүн нь халдварын тоо ихэссээр байгаад 100 гарчихлаа. Ойлгомжтой энэ бол оношлуурын шахаа байсан. Хуучнаараа халдварын хойноос хөөцөлдөж байсан нь дээр байсым. Зөндөө эсэргүүцсэн даанч тоогоогүй. Одоо вакцинжуулалтаа бодолтой болгоомжтой хийсэн нь дээрээ, үгүй бол бас хайран болох вий. Хөл хорилгүй их л эрсдэлтэйгээр хийх нээ. Өдөрт 85 цэгээр 20000 хүн, 1 хүнд 2 минут, сувилагч хоол цай уулгүй 8 цаг битүү өмсгөлтэй ажиллахнээ, арай чанга биш үү дарга нар аа. Алдаа гарвал шууд хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой байх болно. Наад бодлогогүй гаргаж байгаа ажлууд чинь хэсэг нэгж дээр ажиллаж байгаа гүйцэтгэх ажилтаны ачаалалыг тооцоогүй, хэт ачаалласан, бэлтгэл муу байх юмдаа
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • ахмад эмч (64.119.23.211)
    Оном сангийн буруу үйлдэл буруу шахаа гэдгийг олон хүн хэлсэндээ ЭМЯ -хан яахаараа тэдний үгийг сонсдог байна манай улс шиг өрх бүрээс нэг гэсэн улс орон байхгүй үр дүнгүй үрэлгэн ажил болсондоо эх орондоо амьдраагүй худлаа мэдэмхийрэхсэн физикчийн гайгаар олон тэрбум төг салхинд хийслээ буруутан өнөөл эмнэлэгийхэн
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.178.23)
    Наранбаатар гэгч цэвэр хүн бишээ. ЭМЯ-наас тэрбум тэрбумаар нь хусч сурсан “ТӨСӨЛ, ТЕНДЕРИЙН МАНГАС” гэдгийг олон хүн мэднэ. Нэг хаалга шинжилгээг далимдуулан олон тэрбумыг ч хуссан байж мэднэ. Шалгах хэрэгтэй.
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Хоолойд том алт тээг болжээ. (124.158.85.4)
    Аман дах их мөнгөө залгиж чадахгүй, хэлээр гаргаж болохгүй, үнхээд тэг зогсолт хийжээ.
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (64.119.24.21)
    Naranbaatar gej hogiin shaar mungnii tuluu nudee uhahaas butsahgui
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.31.239)
    UHDELUUD UHE BIZ
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.40.65)
    Яг үнэн амьдрал гэдэг чинь маш олон хувьсчддаас хамаардаг учир тооцоолоогүй зүйлс их гарна гэдэг, мөнгө цохиод алга болсон биз
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • монгол хүн (66.181.161.105)
    наранбаатар гэж олиггүй сда шдээ угаасаа. авдаг мөнгөө авцан одоо наадах чинь харагдах ч үгүй таг алга болно хараарай.
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    12 цаг 11 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    13 цаг 4 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    13 цаг 6 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    13 цаг 20 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    13 цаг 25 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    13 цаг 42 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    15 цаг 22 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    17 цаг 12 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    17 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    17 цаг 58 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    18 цаг 23 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    18 цаг 39 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    19 цаг 7 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    19 цаг 9 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    19 цаг 45 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    19 цаг 49 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    19 цаг 52 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    20 цаг 1 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    20 цаг 13 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    20 цаг 19 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК