Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТАНИЛЦ: Дэлхийн улсууд эл өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ?

2021-3-08
0
ЖИРГЭХ

Мартын 8-ны энэ өдөр эмэгтэйчүүдэд голдуу цэцэг бэлэглэж өгөх заншил тогтсон байдаг. Харин энэ баярыг тэмдэглэх уламжлал Эртний Ромоос эхтэй.

Тэр үед эрчүүд нь гэргий нартаа бэлэг өгч, анхаарал халамж тарьдаг байжээ. Боол эмэгтэйчүүд хүртэл бэлэг авдаг байсан гэдэг. Бас энэ өдөр тэд ажиллахгүй байх боломжтой байжээ.

Харин Мартын 8-ны орчин үеийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж үздэг. Энэ өдөр Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцлийг сайжруулахыг шаардаж байжээ. Анхны энэ жагсаал цуглаанаас бараг хагас зуун жилийн дараа буюу 1908 онд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагссан нь энэ аж. Тэд мөн л ажлын нөхцлөө сайжруулж, хүүхдийн хөдөлмөрийг мөлжихыг зогсоох, сонгуульд эмэгтэйчүүдийг орол­цуулахыг шаардсан байна. Энэ үйл явдлаас нэг жилийн дараа Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон зарлажээ. 
Харин 1910 онд Копенгаген хотноо болсон олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал дээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх саналыг Клара Цеткин дэвшүүлсэн байна. 1911 оноос эхлээд энэ баярыг Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Орчин үед энэ баярыг Польш, Болгар, Итали, Хятад, Югослав, Румын, Молдав, Литва, Тажикистан, Киргиз, Казахстан, Абхази, Гүрж, Монгол зэрэг орнуудад тэмдэглэдэг болжээ. Түүнчлэн Узбекистанд эл өдрийг “Эхийн өдөр” хэмээн тэмдэглэдэг уламжлалтай юм байна.
Афганистан, Ангола, Армени, Азер­байжан, Беларус, Буркина Фасо, Кам­бодиа, Хятад /зөвхөн эмэгтэйчүүд/, Куба, Гүрж, Гвиней-Бисау, Эквадор, Казахс­тан, Киргизстан, Лаос, Маке­дон /зөвхөн эмэгтэйчүүд/, Мадагас­кар /зөвхөн эмэг­тэй­чүүд/, Молдав, Монгол, Непал /Зөв­хөн эмэг­тэйчүүд/, Орос, Тажикистан, Туркменстан, Уганда, Украин, Узбекстан, Вьетнам, Замби зэрэг улсуудад энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэм­дэг­лэдэг аж. 
Гуравдугаар сарын 8-ны өдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаа­лах өдрийг ихэвчлэн эрчүүд эмэг­тэй найз нөхөд, ээжүүд, эхнэ­рүүд, үерхдэг бүсгүй, охин ангийн охид гэх мэт охид бүсгүйчүүддээ бэ­лэг өгч,  баярлуулан тэмдэглэ­дэг уламжлал тогтжээ. Ха­рин Болгар, Румын зэрэг улсад энэ өдрийг зөвхөн “Ээжүү­дийн баярын өдөр” болгон тэмдэглэ­дэг бөгөөд хүүхдүүдэд нь ээжүүд, эмээ нартаа бэлэг өгч баярлуу­лан өнгөрүүлдэг аж. Ингээд зарим орнууд Мартын 8-ны баярыг хэрхэн тэмдэглэдэгийг сонирхуулж байна. 

 

Германчууд жил бүрийн тавдугаар сард “Ээжүүдийн баяр”-ыг тэмдэглэдэг

 

Германчууд Мартын 8-нд албан ёсоор амардаггүй. Хуучин Зүүн Герман энэхүү өдрийн тэмдэглэдэг байсан юм. Харин Баруун Герман огт тэмдэглэдэггүй байв. Тиймээс хоёр Германи нийлснээс хойш Мартын 8-ны баярыг өргөн хүрээнд тэмдэглэхээ больсон. Тэд албан ёсоор жил бүрийн тавдугаар сард “Ээжүүдийн баяр”-ыг тэмдэглэдэг. Энэ өдөр бүх ээжүүд гэрийн ажлаас 100 хувь чөлөөлөгддөг юм байна.

 

Польшчууд мартын 8-нд амардаггүй 

 

Германчуудын адил Мартын 8-нд амардаггүй ч гэсэн ЗХУ-ын үеэс уламжлагдаж ирсэн баяраа мартаагүй. Энэ өдөр польш эрчүүд эмэгтэйчүүддээ баяр хүргэж, цэцгийн баглаа бэлэглэдэг байна.

 

Литвад зөвхөн орос хэлтэй иргэд амьдардаг мужуудад тэмдэглэдэг

 

Литва улсад Мартын 8-ны баярыг орон даяар тэмдэглэдэггүй. Зөвхөн орос хэлтэй иргэд амьдардаг мужуудад тэмдэглэдэг байна. Тиймээс энэ улсад Мартын 8-ны баярын тухай нэгдсэн ойлголт байдаггүй гэж ойлгож болно. Зарим нь ЗХУ-аас үлдсэн хуучин уламжлал гэж үздэг бол зарим нь эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлдэг гол баяр хэмээн үздэг байна. Литвачууд эмэгтэйчүүдийг ганцхан өдөр баярлуулах биш өдөр бүр хайрлаж байх хэрэгтэй гэж үздэг аж.

 

Вьетнамчууд эмэгтэйчүүдийн өдрийг 200 жилийн турш тэмдэглэж иржээ

 

Вьетнамчууд эмэгтэйчүүдийн өдрийг 200 жилийн турш тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэхүү өдрийг дээр үед “Чынг овогт эгч дүүсийг дурсах өдөр” хэмээн тэмдэглэдэг байжээ. Чынг овогт эгч дүүс дайны үеэр вьетнам үндэстний эрх чөлөөний төлөө тулалдсан эрэлхэг бүсгүйчүүд юм. Ялалтын өдрөөс хойш тэднийг дурсах өдөр Мартын 8-ны баяраар солигджээ. Энэ өдөр эрэгтэйчүүд эмэгтэйчүүддээ хамгийн гоё магтаалын үгсийг хайрлаж, хүндэтгэл үзүүлдэг байна.

 

Францад орос хэлтэй мужуудад болон коммунист үзэлтэй хүмүүс л Мартын 8-ны баярыг тэмдэглэдэг

 

Франц улсад Мартын 8-ны баярыг мөн орон даяар өргөн тэмдэглэдэггүй байна. Тодруулбал, ихэвчлэн орос хэлтэй мужуудад болон коммунист үзэлтэй хүмүүс л Мартын 8-ны баярыг тэмдэглэдэг аж. Францчууд жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Эмээ нарын баяр”, харин тавдугаар сард “Ээжүүдийн баяр”-ыг албан ёсоор тэмдэглэдэг байна.

 

Итали: Мартын 8-ны баярыг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй хамт тэмдэглэдэггүй

 

Итали улсын хувьд Мартын 8-ны баяр албан ёсны баяр биш ч гэлээ охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд нь өргөн хүрээнд тэмдэглэдэг байна. Яагаад охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд гэж тодотгож байна вэ гэхээр хамгийн сонирхолтой нь Мартын 8-ны баярыг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй хамт тэмдэглэдэггүй. Охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд хотынхоо томоохон ресторануудад хүлээн авалт зохион байгуулж хоорондоо бэлэг солилцдог уламжлалтай. Харин оройн цагаар шөнийн цэнгээний газрууд эмэгтэйчүүдэд тасалбаргүй байх аж. Тус улсад 1946 оноос хойш мимоза цэцэг Мартын 8-ны баярын гол бэлгэдэл болжээ. Тиймээс энэхүү өдөр хүүхдүүд нь ээждээ, эр нөхөр нь хайрт ханьдаа, залуучууд найз бүсгүйдээ сэтгэлийн бэлэг болгон шар өнгийн мимоза цэцэг бэлэглэдэг байна.

 

Болгар: Мартын 8-ны өдөр бол ЗХУ-ын үеийн цуурай 

 

Болгарчууд Мартын 8-ны баярыг мөн л өргөн хүрээнд тэмдэглэдэггүй. Тэд Мартын 8-ны өдрийг ЗХУ-ын үеийн цуурай гэж хэлэх дуртай. Энэхүү өдөр охид, бүсгүйчүүдэд хүндэтгэл үзүүлдэг. Эрэгтэйчүүд гэхээсээ илүүтэй эмэгтэйчүүд нэг нэгэндээ баяр хүргэж, баяраа хамт өнгөрүүлэхийг илүүд үздэг байна

 

Туркменстанд Мартын 8-ны баяр тэмдэглэхийг хориглож байжээ 

 

Туркменстанд Мартын 8-ны баяр ЗХУ-ын үеэс уламжлал болгон тэмдэглэн ирсэн албан ёсны баяр. Гэвч 2001 онд тухайн үед Түркмен улсын Ерөнхийлөгч байсан Сапармұрат Ниязов Мартын 8-ны баяр тэмдэглэхийг хориглосон. Тиймээс жил бүрийн гуравдугаар сарын 21-22-нд тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн мусылман шашинтны хаврын баяр Наурызын баярыг Туркменстан улсад “Хаврын баяр эмэгтэйчүүдийн баяр” болгон тэмдэглэж байхаар зарлиг гаргаж байв. Харин 2008 онд Сапармұрат Ниязовын дараа сонгогдсон Түркменстаны одоогийн Ерөнхийлөгч Гурбануглы Бердымухамедов Хөдөлмөрийн тухай хуулинд өөрчлөлт оруулж, Мартын 8-ны баярыг дахин сэргээсэн байна.

 

Японд гуравдугаар сарын дундуур бүсгүйчүүдэд бэлэг өгөх Цагаан өдөр тохиодог

 

Япончуудын хувьд гуравдугаар сарын 8 жирийн нэг өдөр. Гэхдээ тус улсад гуравдугаар сарын эхээр Охидын өдөр тэмдэглэж, эмэгтэйчүүддээ баяр хүргэдэг. Харин сарын дундуур бүсгүйчүүдэд бэлэг өгөх Цагаан өдөр тохиодог.

 

Вьетнам гэр бүлүүдийн хувьд энэ өдөр тун онцгой өнгөрдөг

 

Вьетнам гэр бүлүүдийн хувьд энэ өдөр тун онцгой өнгөрдөг. Учир нь энэ өдөр эх орноо эрэлхгээр хамгаалсан эгч дүү Чингийн дурсгалыг 2000 гаруй жилийн турш хүндэтгэн тэмдэглэж байна. Мөн энэ өдрөөр хавар ирснийг илтгэдэг аж.

 

Хятадад эл өдөр баярын хурал зохион байгуулдаггүй 

 

Социализм цэцэглэсэн энэ улсад гуравдугаар сарын 8-ныг тэмдэглэдэг. Гэхдээ баярын хурал, улстөрийн цуглаангүйгээр өнгөрөөнө. Энд бүсгүйчүүддээ цэцэг бэлэглэнэ гэж хүлээгээд ч нэмэргүй. Яагаад гэвэл тасдсан зүйлийг бэлэглэхийг хүлээн зөвшөөрдөггүй байна.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Irgen (87.66.142.201)
    Yaduu buurai ulsuud l ene bayariig temdegledeg, harj bga biz yamar ulsuud bna kkk, baruun europad delhiin emegteichuudiin erhiig hamgaalah udur gej l meddeg zarim ni medeh ch ugui, zuvhun Oros Mongol 2l bayariin udur bolgoj arhiddag,
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (192.82.76.246)
    Эрчүүдийг цавьдаж өөшөөгөө аваг
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (192.82.71.243)
    8 марта в 1857 году американские женщины устраивали демонстрации. Однако за свои права боролись тогда не текстильщицы из Нью-Йорка, а обыкновенные ... ПРОСТИТУТКИ. Представительницы древнейшей профессии прошли тогда по Манхэттену. Женщины требовали выдать зарплату матросам, которые были не в состоянии заплатить за интимные услуги, и по состоянию на 8 марта 1857 года уж сильно задолжали публичным женщинам. С такой женской «заботой о ближнем» и вышли в тот день американки. Полиция разогнала манифестации, однако женщины наделали много шуму. Это событие, говорят, в те времена даже назвали «женским днём».
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    8 цаг 54 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    12 цаг 15 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    12 цаг 20 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК