Италийн Ром хотод сонгомол болон чөлөөт бөхийн чансаа олгох олон улсын "Маттео Пелликоне" тэмцээнд манай улсаас 65 кг-д Т.Тулга, 68 кг-д олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэг нар оролцохоор тус хотод очсон билээ.
Харин С.Батцэцэг эхний тойрогтоо Болгарын бөх, хүрэл медальт София Георгиеватай учраа таарсан ч бөөр нь өвдсөний улмаас барилдаж чадаагүй байна. Эмчид үзүүлэхэд бөөрний чулуутай гэсэн онош гарсан байна.