Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Нямбаатар: С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруу хүмүүс нь ял авчхаад байгааг үгүйсгэх аргагүй

2021-3-11
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Та бүхэн санаж байгаа бол 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 115 дугаар тогтоолоор хэргийн зарим бичлэгийг ил болгож, олон нийтэд тараасан. Энэ бол эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал.

ЭШЛЭЛ 2

Улмаар хэрэг материал ил болсны дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн тухайн үеийн ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч н.Эрдэнэбат, тагнуулын ажилтан н.Махгал, н.Баяр, н.Отгонбаяр, н.Бямбажав, н.Өлзийбаяр, н.Бархасбадь, н.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророт яллах дүгнэлт үйлдүүлэн, Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн.

ЭШЛЭЛ 3

2019 оны наймдугаар сарын 12-19-ний өдрүүдэд шүүх хурал болж, анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан. Үүнээс хойш ямар процессууд явагдаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Эргэж сануулахад, хэргийн оролцогчид шүүхэд маш олон удаа хүсэлт гаргаж, шүүх хурлыг хийлгэхгүй байх процесс явагдсан. 

ЭШЛЭЛ 4

2020 оны нэгдүгээр сарын 10-нд УИХ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж зарим хүсэлтийг хангасан тохиолдолд энэ хэргийг шүүхээр яаравчлан шийдэх ёстой гэсэн зохицуулалтыг оруулсан.

ЭШЛЭЛ 5

Мөн энэ хэрэг Анхан шатны, Давж заалдах болон Улсын Дээд шүүхээр нийт зургаан удаа орсон ч өнөөдрийг хүртэл шийдэхгүй байгаа.

ЭШЛЭЛ 6

Хамгийн сүүлийнх нь Анхан шатны шүүх дээр дурдагдсан шүүгдэгчдийн нэгэнд нь хорих ял өгсөн атлаа нийтийн албанд албан тушаал ажил эрхлэх ялыг оногдуулаагүй гээд Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

ЭШЛЭЛ 7

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалд прокурор эсэргүүцэл бичиж, Улсын дээд шүүхэд хүргэсэн. Хоёрдугаар сарын 17-нд шүүгчид хуваарилагдсан тус хэргийн 30 хоногийн хугацаа энэ сарын 17-нд дуусна. Дээд шүүх дээр дахиад 30 хоног сунгах боломжтой.

ЭШЛЭЛ 8

Олон түмний нүдэн дээр эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь маш тодорхой байгаа энэ нөхцөлд Монголын шүүх Б.Хурц нарын хүмүүст дийлдэж, эрүүдэн шүүлт буюу яргын хэрэг шийдэгдэхгүй өнөөдрийг хүрч байна.

ЭШЛЭЛ 9

Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэгтэй. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг олон нийт харсан энэ үйлдлийг хурдан шүүхээр шийдэгдэх ёстой гэсэн үндсэн дээр Засгийн газрын тэргүүн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ялтан Т.Чимгээтэй очиж уулзсан.

ЭШЛЭЛ 10

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан дөрвөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна.

ЭШЛЭЛ 11

Дөрвөн үндэслэлийн хоёрт бичсэн байгаа "Шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол" гэсэн энэ үндэслэлийг прокурор гаргавал шинээр илэрсэн нөхцөл байдал бичнэ. Үүнээс бусад тохиолдолд бичихгүй гэсэн агуулгатай байна. Бусад гурван үндэслэлийн аль нэгээр прокурорын байгууллага шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах бүрэн боломжтой гэж хууль зүйн сайдын хувьд үзэж байгаа.

ЭШЛЭЛ 12

Энд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүний эрх зөрчигдсөн, хилсээр хүмүүс шүүхээр шийтгэгдэж, 20 жилийн ял авсан байх үндэслэл эрүүдэн шүүлтийн явцад тогтоогдсон.

ЭШЛЭЛ 13

2014 оноос эхлээд Т.Чимгээг Ц.Амгаланбаатараар дарамтлуулдаг, өөр нэг этгээд Т.Чимгээтэй байнга холбогдож зөвлөгөө өгдөг байдалтай байж байгаад одоо үзүүлэх бичлэгт гарч буй буюу согтууруулах ундааны зүйл маш бага хэрэглээд ухаан мэдрэлгүй болгоод хуруу гарынх нь хээг авсан, нүцгэлж зураг авсан болон бусад хууль бус үйлдлүүд байна.

ЭШЛЭЛ 14

Энэ бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, дээр нь гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг зөрчсөн байгааг одоо та бүхэнд хувилж өгнө.

ЭШЛЭЛ 15

Цаашид эрүүдэн шүүлт гэдэг зүйл Монгол Улсад гаргахгүй байх хууль эрх зүйн орчинг тодорхой гаргах ёстой. Холбогдох хууль тогтоомжуудыг өөрчилж, хариуцлага, ял шийтгэлийг нь чангаруулах зүй ёсны шаардлага байна. 

ЭШЛЭЛ 16

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газрын тэргүүн болон гишүүдийг Т.Чимгээ болон Б.Содномдаржаатай холбоотой хэргээр улс төрийн шоу хийж байна гэх шүүмжлэлүүд явж байгаа. Бид өмнө нь үүнийг л ярьж байсан.

ЭШЛЭЛ 17

Засгийн газар болон хууль хүчний байгууллагын удирдлагууд өөрчлөгдсөн. Шүүхийн гаргасан шийдвэрийг Засгийн газар хүчингүй болгох ямар ч эрх хэмжээ байхгүй. Шүүх шийдвэрээ гаргахыг хүлээхээс өөр гарцаагүй байдалд хүрсний улмаас нөгөө талаас Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс энэ асуудлыг олон нийтийн анхаарлын төвд шилжүүлж байгаа.

ЭШЛЭЛ 18

Шүүхийн тухай хууль сая батлагдсан. Зарим хүмүүс та нар эрх баригчид та нар олон удаа олонх болж байгаа ч тэднийг суллахгүй байна гээд байгаа. Угтаа бид шүүхэд нөлөөлөх, Засгийн газар шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй учир энэ хүрсэн. Тиймээс ч өнөөдөр Засгийн газрын тэргүүн энэ асуудлыг олны анхаарал руу чиглүүлсэн.

ЭШЛЭЛ 19

2019 оны гуравдугаар сарын 26-нд Төв аймагт болсон Б.Содномдаржааг 30 орчим хоног тарчлааж, дээр нь шээс асгасан, зодсон бичлэг болон Т.Чимгээ дээр шөнө Ц.Амгаланбаатарыг оруулж дарамтлуулдаг бичлэг, Б.Булгантай зүй бусаар харьсан бичлэгийг ил болгох тухай тэмдэглэл дээр бичсэн байсны дагуу Засгийн газрын 115 дугаар тогтоол гарсан. 

ЭШЛЭЛ 20

2020 оны долдугаар сарын 10-ны өдөр ТЕГ-ын дарга Д.Гэрэлээс С.Зоригийн хэрэгт хамаарах 150 хуудас материалыг бүхэлд нь ил болгох асуудал очсон байдаг. Ингээд яг баяр наадмын өмнөхөн байсан тул хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасагдсан.

ЭШЛЭЛ 21

Гуравдугаар сарын 8-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанд холбогдох байгууллага энэ хэргийн талаарх танилцуулгыг хийсэн. Танилцуулгаар захиалагчид холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хаагаагүй гэх мэдээлэл өгсөн.

ЭШЛЭЛ 22

Эрүүгийн 830142 дугаартай хэргийг шалгах явцад Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нарт эрүү шүүлт тулгах, баримтжуулалтын ажлыг явуулж байхдаа гүйцэтгэх ажлыг хууль тогтоом зөрчсөн байж болзошгүй талаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгч, тэдний ар гэрийн зүгээс анх 2018 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УЕП, Тагнуул болон Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байдаг. 

ЭШЛЭЛ 23

Цагдаагийн байгууллагаас 2018 оны долдугаар сарын 10-нд өргөдлийг хүлээн авч, гэмт хэргийн тоо бүртгэлд оруулан, УЕПГ-т хүргүүлэхэд өргөдлийг хүргүүлэхэд АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн. Ингээд АТГ хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 33.1, 251.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 2019 оны дөрөвдүгээр сард Цагдаагийн байгууллагад харьяаллаар нь шилжүүлсэн. Дараа нь Б.Хурц нарын есөн этгээдэд эрүү шүүлт тулгасан, гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн нь гэрч хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон тул хэргийг 2019 оны зургаадугаар сард Прокурорын байгууллагад шилжүүлсэн.

ЭШЛЭЛ 24

Гуравхан өдрийн дотор Прокурорын байгууллага шүүхэд шилжүүлсэн байдаг. Ингээд хэрэг буцсаар хамгийн сүүлд н.Батдэлгэр гэх шүүгч дээр хуваарилагдаад байгаа. Энэ хэрэг Анхан болон Давж заалдах шатны шүүхэд зургаан удаа очсон ч шийдэгдэхгүй байгаа. Нөхцөл байдал тодорхой байхад шүүх бие бие рүүгээ шидсээр байна. Гэтэл эрүүдэн шүүгдсэн хүмүүс тэнд тарчлаад байж байна. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруу хүмүүс нь ял авчхаад байгааг үгүйсгэх аргагүй.

image

"Засгийн газрын хуралдаанаар "Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргах тухай асуудал"-ыг хэлэлцэж, энэ хэргийн зарим материалыг ил болгох Засгийн газрын тогтоол гарсан" болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан. Энэ үеэр түүний хэлсэн онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (202.126.92.194)
    эргүү мал. алуурчдын нэг хэсэг болжээ. сү ийн бөгс додоогч
    2021 оны 03 сарын 19 | Хариулах
  • иргэн (64.119.18.208)
    Зоригийн хэргийг хаах л гэсэн санаа юм уудаа
    2021 оны 03 сарын 18 | Хариулах
  • таамаг (192.82.75.247)
    Бүх хэвлэлийн мэдээллийг уншаад 7 буудлын Должин эмээ ч логик дүгнэлт хийгээд хэргийг илрүүлчихээр байхад энэ тэнэгүүд чадахгүй, юу ч хийхийг хүсэхгүй болоод байгаад л учир нь байх шиг байна.
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зараа (124.158.80.222)
    Хууль зүйн сайд нь хэдэн тагнуулчдынхаа нэрийг зарлаад л, болж байгаа юм уу
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (64.119.22.18)
    Оюун-Эрдэнэ, Нямбаатар нар Чимгээгийн зовлонгоор тоглож эхлэв, учир нь юу вэ? Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тэр хүний эрх зөрчигдсөнийг ил болгох зорилготой гэж байна. Үнэндээ тэр нь ил болоод удлаа. Тэгвэл эд нар яагаад үүнийг ярив? Учир нь Батболдынхоо хэргийг хаацайлах, түүнээс олны анхаарлыг холдуулах л гэсэн санаа, зорилго нь тэр. Үнэхээр Чимгээгийн эрхийг хамгаална гэсэн бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр түүнийг шоронгоос суллаж эрх чөлөөг нь олгох байлаа.
    2021 оны 03 сарын 14 | Хариулах
  • ард (202.9.46.64)
    аль намын шүүхэн үнэн бэ
    2021 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.161.88)
    Захиалагч нь тодорхой болсон гээд Нямдорж, ерөнхий прокурорын орлогч байсан Эрдэнэбат хэлээд байсан АРД ТҮМЭН үүнийг л сонирхоод байна, алсан уу эд нар алсан нь үнэн, эрүү шүүлт гэж шал өөр зүйл зүгээр л 5-6 цаг нийлбэр дүнгээр , өрөөнд нь орж Чимгээгийн агсам тавьсан байсан, сОЛНОМДОРЖ ХЭРГЭЭ ХҮЛЭЭСЭН ШҮҮ ДЭЭ, одоо ЗАХМАЛАГЧ , БАС ДАХИН ЗАХИАЛАГЧ -МАН-н албан ёсны захиалагч илрэх гээд байна, үүнд л МАН-хан сандраад байна, хэрвээ тэд нар \ ман\-н нэр ил болвол тус нам монголоос үүрд арчигдана.
    2021 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.40.67)
    batvvl elbegdorj 2 s yaagaad aigaad toirood yawaag oilgoxgvi bna
    2021 оны 03 сарын 14 | Хариулах
  • До (64.119.21.70)
    Тагнуулаас материалыг нь ил болгох хүсэлт болгосны дагуу бүх материал нь ЗГ- т очсоноор нийтэд цаашид бүрэн ил болох нөхцөл үүсчээ. Зохиомол хэрэг үүсгэсэн байсан юм байна гэж ойлгогдлоо. Хэргийг дахин шинээр мөрдөхөөр болжээ. Захиалагчийн нэрийг удахгүй зарлах шинжтэй болжээ гэж харлаа.
    2021 оны 03 сарын 13 | Хариулах
  • Иргэн (202.9.46.75)
    Нямбаатар гэгч МАН ын бууны нохой зөнөг өшөрхүү Нямдорждоо үнэнч болох гэж ээлжит шоугаа хийж байна. ,Зоригийн хэрэг, гэх энэ жүжиг сонгууль дөхөөд ирэхээр л гарч эхлэх юм. Уул нь Нямдоржийн үед л бүх эрх мэдэл нь байсан шүүдээ. Өмнө нь 3 шатны шүүхээр шийдэгдсэн хэрэг, тэр үед нь энэ асуудлуудаа тавих нь яасан юм НЯМ уудаа!!!
    2021 оны 03 сарын 12 | Хариулах
  • зочин (192.82.76.111)
    Ерөнөхийлөгчийн сонгуулийн өмнө байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл,байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН-ынхан Зоригийн хэрэг, ҮАБЗ-ийн хэрэг, шүүгчдийн хэрэг, Оюутолгойн гэрээ, 10 тэрбумын санхүүжилт, Үндсэн хуулийн шинэчлэл зэргээр ард түмнйи тархи толгойг өдөр шөнөгүй, өглөө оройгүй угааж байна. Гэвч монголын ард түмэн тэнэг биш учраас хэн нь хэн вэ? гэдгийг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын нэн хариуцлагатай албаа короновирусын ид дэгдэлтийн тэр хүнд цаг үед хаяад зугтсан тэр өдөр мэддэг болсон, ялагдаг болсон. Монголчууд тэр өдөр ер нь хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болох юм байна, хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болдохгүй юм байна гэдэг сонголтоо нэгэнт эргэлт буцалтгүй хийчихсэн.
    2021 оны 03 сарын 12 | Хариулах
  • Zochin (64.119.21.202)
    Temuujin saidin yariad bsan huuliin dahiad batlaad gargachih l daa
    2021 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.89.195)
    tanii omno nym dorj guia baisan odoo ta nymdorj guia odoo zg ajilj bna hamtraad shiideed ogooroi amjilt
    2021 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.190.196)
    Маш удаан ярьж бна хурдан шийдээчээ эрх мэдэл бгаа шуу дээ
    2021 оны 03 сарын 11 | Хариулах
  • ниссан (66.181.190.91)
    Энэ Нямбаатар чинь хэзээ хөдөөнөөс хотод суурших гээд орж ирсэн хүн билээ? Нөгөө Ерөнхий Сайд Оюун-Эрдэнэ нь ч яахав мумандаа манаач хийж байгаад хотод суурших гэж нүүж ирээд зах дээр хятад өмд зарж байсан тжхайгаа ярьсан л даа
    2021 оны 03 сарын 11 | Хариулах
    • Яагаад ийм сэтгэгдэл бичиж бнаа сайдууд маань үнэний төлөө явж хэлмэгдсэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалж байхад ард түмний хүсэн хүлээж байгаа шударга есны төлөө тэмцэж байхад ийм харлуулах сэтгэгдэл бичиж байгаа нь гайхалтай
      2021 оны 03 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    13 цаг 21 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    13 цаг 46 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    13 цаг 48 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 51 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    15 цаг 29 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    15 цаг 45 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    16 цаг 6 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    16 цаг 9 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    17 цаг 10 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    17 цаг 20 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    18 цаг 14 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    18 цаг 17 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    18 цаг 33 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    19 цаг 18 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    20 цаг 5 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    20 цаг 20 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    21 цаг 1 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    21 цаг 25 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    21 цаг 28 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    21 цаг 34 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК