Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Хотын дарга ба сэтгүүлчид" уулзалт, ярилцлагын онцлох 24 эшлэл

2021-3-17
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Хот гэдэг бол их айл. Тулгамдаж байгаа олон асуудал байна. Улаанбаатар хотын иргэдийг эрх чөлөөтэй, аюулгүй, эрүүл орчинд амьдруулах үүргийг бид хүлээж байна. Бидний хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын түгжрэл дээд түвшиндээ буюу 85 хувьд хүрсэн. Түгжрэл амьдралд маш сөргөөр нөлөөлж байна.

ЭШЛЭЛ 2

Түгжрэлийн шалтгаан бол автомашины тоо, зогсоолын хүрэлцээ, жолоочийн ур чадвар, хот төлөвлөлт. Улаанбаатарыг олон улсын түвшинд хүрсэн, стандартад нийцсэн,  аюулгүй хот болгох ёстой. Энэ зарчмыг баримтлан өргөн хүрээнд далайцтай бодлого баримталж ажиллана.

ЭШЛЭЛ 3

Улаанбаатар хотын үе үеийн дарга нарын толгойны өвчин бол нийслэлийн төсөв, санхүүгийн бие даасан байдал. Хотын бүх дарга нар хотоо сайхан болгох, хотын хөгжлийг зөв болгох, орчин үеийн шийдэлтэй Улаанбаатар хот болгохыг зорьсоор ирсэн. Гэтэл нэгдүгээрт систем нь, хоёрдугаарт тогтолцоо нь болдоггүй, гуравдугаарт санхүүгийн эрх мэдэл нь хумигдмал.

ЭШЛЭЛ 4

Улаанбаатар хотын  энэ тулгамдаж байгаа асуудал сүүлийн 28 жил хуримтлагдаж иржээ. Бид Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхээр Засаг даргын мөрийн хөтөлбөртөө оруулж, хэрэгжүүлээд явж байгаа.

ЭШЛЭЛ 5

Хотын иргэн бол соёлтой, ухаантай, үнэ цэнтэй, үнэлэмжтэй байх ёстой. Улаанбаатар хотын иргэн гэдгээрээ бахархах ёстой гэж би боддог. Тийм болгохын тулд бид бас хичээх ёстой.

ЭШЛЭЛ 6

Төрийн захиргаа нь хүнд сурталгүй, төрийн албан хаагч нь түргэн шуурхай үйлчилдэг, төрийн ажлууд нь цахимжаад ирэхээр хүнд суртал, хардлага, сэрдлэг, авлигал, хээл хахууль цэгцрээд ирнэ. Ер нь Улаанбаатар хот цахим болох ёстой. Тийм учраас дижитал эрин зууны энэ үед хөгжилтэй хөл нийлүүлж, хотынхоо татвар, хураамжуудыг хэн нэгнийг стресст оруулахгүйгээр шийддэг зөв зохицуулалт руу бид шуурхай орох ёстой.

ЭШЛЭЛ 7

Нийтийн тээврийн хөгжил муу байгаа, энэ бол үнэн.  Нийтийн тээврийн үйлчилгээнд санал асуулгад оролцсон иргэдийн 84 хувь нь муу дүн тавьчихсан байгаа. Бид шинэчлэл хийхээр бэлдээд, тооцоод явж байна.

ЭШЛЭЛ 8

Түгжрэлийг бууруулахаар ярьж байгаа ажлууд байгаа. Гэхдээ би попрох дургүй. Би судалгаа, шинжлэх ухаан, тооцоолол дээр суурилж хөдлөх дуртай.

ЭШЛЭЛ 9

Мэдээж авах ёстой арга хэмжээнүүд байгаа. Болж байгаа зүйлүүдийг нь богино хугацаанд хийж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Өнөөдөр Засаг даргын үйл ажиллагааны үндсэн мөрийн хөтөлбөр гараад, хэрэгжээд явж байгаа.

ЭШЛЭЛ 10

Улаанбаатар хотод 450 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа. Тээврийн хэрэгслийн дундаж хурд 13 км цаг байна. Бидний зорилт бол 25 км цагт хүргэх.

ЭШЛЭЛ 11

Автомашин эзэмшиж байгаа хүний тоо 2-3 дахин нэмэгдсэн. Гэтэл авто зам нь 10 гаруй жилийн хугацаанд 954 км-ээс 1136 км л болж нэмэгдсэн байна. Энэ байдал удаан үргэлжилбэл 2030 он гэхэд тээврийн хэрэгслийн дундаж хурд зургаан км цаг болох нь. Автомашины тоо ч нэмэгдэж, 927 мянгад хүрэх тооцоо байна. Иймээс бид яаралтай арга хэмжээ авахгүй бол хотын замын хөдөлгөөн уналтынхаа доод шатанд очно.

ЭШЛЭЛ 12

Өнөөдөр захуудыг хотоос гаргана гэхээр тэнд олон мянган хүний ажлын байр байгаа. Орлогоо тасалдуулахгүй  аваад явж байгаа иргэдээ тийшээ нүү, эсвэл ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг наадхаа зогсоо гэж болохгүй.

ЭШЛЭЛ 13

Би бол ийм алхам хийхгүй. Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудалд заавал цаг хугацаа орно. Би буруу шийдвэр гаргавал гудамжинд явж байгаа иргэн Дорж гуайд маргааш шууд очиж буудаг. Тийм учраас бид маш сайн судалж, цаг хугацаагаа зөв тооцож байж шийдвэр гаргана.

ЭШЛЭЛ 14

Иргэдийнхээ сэтгэл зүрх, ажил, амьдралыг нь дэмжсэн шийдвэрийг л хотын дарга гаргана. Хотын даргын үндсэн ажил бол 1.5 сая иргэнийхээ талд байх.

ЭШЛЭЛ 15

Улаанбаатар хотын иргэд өөрсдөө орлоготой байх ёстой. Татвар төлж байгаа улсууд бол заавал орлоготой байх ёстой. Хотын иргэд буузаа, баншаа, гамбираа, боорцгоо, шөлөө хийнэ үү хамаагүй, хамгийн гол нь эрүүл, аюулгүй байдлаа хангасан байх ёстой. Бусад дүрэм, журам, захиргааны хүнд дарамтыг  арилгана.

ЭШЛЭЛ 16

Мэргэжлийн хяналт бол зөвлөн туслах үйлчилгээгээ үзүүлнэ. Хянаад, шалгаад л, цуцлаад, торгоод явдаг юм байхгүй. Хүнд суртлыг байхгүй болгоно. Улаанбаатар хотын иргэд бол хөдөлмөрлөх шуналтай байгаасай. Улаанбаатар хотын иргэн болгон хөдөлмөрлөөсэй, өөрсдийн бизнесээ хийгээсэй. Үүнийг хотын даргын хувьд дэмжиж ажиллана.

ЭШЛЭЛ 17

Би хотын захиргааг нүүлгэхгүй гэж бодож байгаа. Яагаад тэнд Эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын залуучуудын инновацын төв, Шинжлэх ухааны хүрээлэнгүүд байж болохгүй гэж.

ЭШЛЭЛ 18

Би залуучуудаа, старт-ап компаниудыг дэмжиж, Монголын залуучуудын инновацын төв болгож, тэнд залуучууд цугласан,  өөрсдийнхөө мэдлэг, чадвараа хөгжүүлж,  дэлхийн хөгжилтэй уралдсан байдлаар хөгжөөсэй гэж хүсэж байна. АНУ-ын цахиурын хөндий гэдэг шиг Яармагийн хөндийгөөс дэлхийд Монголын старт-ап компаниуд, Монголын технологиуд гараасай л гэж бодож байна.

ЭШЛЭЛ 19

Аливаа асуудлыг шийдэхэд төсөв, санхүүгийн асуудал толгойны өвчин болж байна. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байна.

ЭШЛЭЛ 20

Урьд өмнөх Хотын дарга нарын хэн нь ч ийм цар тахлын хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаагүй. Манай удирдлагын баг хотын төсөв, санхүүг нэмэгдүүлэх тал дээр  тал бүрээр анхаарч ажиллаж байгаа.

ЭШЛЭЛ 21

Миний нэг суурь зарчим бол худлаа ярихгүй, хулгай хийхгүй. Бас нөхдөөсөө, иргэдээсээ урвахгүй, шарвахгүй, энэ ажлыг хийгээд дуусгана гэсэн бодолтой л байгаа. Тийм учраас тооцоо, судалгаан дээр суурилж ажиллаж байна.

ЭШЛЭЛ 22

Хотын захиргааны өдөр тутмын ачаалал бол аль ч яамтай харьцуулшгүй их. 6-7 яамны ажлыг нийслэлийн захиргааны бүтэц, зохион байгуулалт буюу 34 агентлаг, 103 харьяа байгууллагуудын 35 мянган төрийн албан хаагчид хийж байгаа.

ЭШЛЭЛ 23

Метроны асуудлаар япончуудтай, Хятадын компаниудтай, бүр солонгосчуудтай уулзсан. Хамгийн мэргэжлийн түвшинд явж байгаа нь ЖАЙКА юм билээ. ЖАЙКА-гийнхан Улаанбаатар хотод метро бариад ашиггүй гэдэг зүйл хэлээд байгаа. Ашигтай, ашиггүй нь хамаагүй. Улаанбаатар хотын энэ газар доорх инженерийн дэд бүтэц, хангамжийн гол шугамуудыг шинэчлэх цаг нь болсон. Улаанбаатар хотын шугамуудыг хурдан, шуурхай засдаг зохицуулалтыг хийж байж, энэ хотын аюулгүй байдал  үндсээрээ хангагдана шүү дээ. Тэгэхээр асар их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй болно.

ЭШЛЭЛ 24

Аль ч нам ялсан, хэн ч гарч ирсэн өмнөх улсуудынхаа залгамж чанарыг цааш нь үргэлжлүүлж явах ёстой. Жишээ нь, Бат-Үүл баатрын "Найрсаг Улаанбаатар"-ыг үргэлжлүүлнэ, төгс болгоно. Гэр хорооллыг барилгажуулах төслийг эхлүүлсэн нь, мөн IT нь зөв байсан ч гүйцэтгэл дээрээ алдчихсан. Зөв зүйтэй ажлуудыг манай баг залгамж чанараар нь үргэлжлүүлээд, дэмжээд ажиллана. Тэгж байж бид хугацаа хожно, хөрөнгө мөнгөө хэмнэнэ.

image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын "Хотын түгжрэл ба нийтийн тээвэр" сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй хийсэн "Хотын дарга ба сэтгүүлчид"  уулзалт, ярилцлагаас онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • лх ........... (192.82.73.98)
    24 ишлэлийн 15 ба16-г хотын г удамжууд,цагдаагийн болон МХГ газар,дүүргүүдийн үүдэнд томоор бичиж хадах хэрэгтэй.Тээврийн жолоочийн гэрийн орчинд бага насаа өнгөрүүлсөн хүүхэд болохоороо гадаад орны захын хороо-гудамжаар явж үзсэнд аврага-даргадаа баяр хүргэе.Амжилт хүсье.Дүүргүүдийн ТҮЦ-н хашааг татан буулгаж,хураасан хөрөнгийг нь эздэд нь өгснөөр энэ чөлөөт худалдаа-үйлчилгээний ажлын нээлт хийх хэрэгтэй.Үр дүнд нь хэзээ ч байгаагүй олон хүн ажил-орлоготой болно.Цаашдаа хороолол.байруудад GARAJ SEL гаргая.
    2021 оны 03 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    10 цаг 43 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    12 цаг 41 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    13 цаг 20 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    14 цаг 39 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    16 цаг 28 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК