Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“VOO”, ингэж хууль зөрчихгүй ээ!

2021-3-19
0
ЖИРГЭХ

Юм уг нь хуулиараа явбал хаа хаанаа амар. Гэвч эрх мэдэлтэн, мөнгө хоёрын өмнө хууль гууль болдог жишиг Монголд тогтоод удаж дээ. Эхлээд нийгмийн сэтгэл зүйг бэлдэнэ, бэлдсэн хөрсөндөө дуртай “үр”-ээ тарьж, дураараа дургих бүх ажлаа хийнэ. Нэгэнт эхэлчихсэн зүйлээ буцаах боломжгүй болтол нь явуулж байгаад Монголын хуулийг өөрчлүүлнэ. Ийм схем яваад байна уу даа гэж хардмаар үйл явдлууд олон өрнөж байгаагийн нэгэн жишээг одоо Тантай хуваалцъя. Цар тахал дэлхий нийтэд дэлгэрэхтэй зэрэгцэн нэгэн сурталчилгаа Монголын телевизүүдээр цацагдаж эхэлснээс энэ бүхэн эхэлсэн байдаг юм.

Уншигч Та санаж байгаа бол 2020 оны нэгдүгээр сараас эхлээд Мобиком корпорацын “VOO” үйлчилгээний сурталчилгаа идэвхжсэн. Яг л “VOO” гээд л сүнгэнээд өнгөрөх хурдан галт тэргэнд суугаад “нисчихэж” байгаа мэт, эсвэл “Вүүүү” гээд уулга алдам үзэсгэлэнт газраар явж өнгөрч байгаа юм шиг... гэсэн сурталчилгаанууд тэр цагаас алхам тутамд, минут бүрт үзэгддэг болсон.

Үнэхээр л “VOO, ямар үйлчилгээ юм бол” гэж сонирхож үзмээр их сурталчилж байлаа. Сурталчилгаанд автаад үнэхээр ч сонирхож үзсэн. Үйлчилгээ нь яг л бидний сүүлийн хэдэн жил IPTV-гээр эсвэл агаарын хиймэл дагуулын сүлжээгээр авдаг олон сувгийн үйлчилгээ. Өөрсдийнх нь сурталчилснаар энэхүү үйлчилгээ нь гар утас, төхөөрөмж, компьютераасаа дэлхийн шилдэг сувгууд болон Монголын өргөн нэвтрүүлгийн олон сувгийг үзэх боломжтой байсан. Мобикомын аль ч салбараас төхөөрөмж худалдан аваад өөрийн тв-гээр энэ үйлчилгээг авч болно гээд удалгүй тэлсэн. Энэ салбарт өрсөлдөөн нэмэгдэж байвал хэрэглэгч бидэнд л хэрэгтэй болохоор талархан хүлээж авсан, бас стратегийн салбарт ийм хурдан ороод ирсэн үйлчилгээг бага зэрэг судалсан.

Харамсалтай нь харилцаа холбооны салбарын ХААН суудалд байгаа, давамгай аж ахуйн нэгж гэдгээр бүртгэгдсэн “Мобиком” корпорацын танилцуулсан “VOO” нь Монгол Улсын хэд хэдэн хууль, тогтоолыг ноцтой зөрчиж байгаа нь тогтоогдон тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна.

Тодруулбал, өнгөрсөн оны долдугаар сарын мэдээллээр  “VOO” үйлчилгээг үзүүлэгч нь өргөн нэвтрүүлгийн болоод арилжааны 16 телевизтэй нэгээс гурван жилийн гэрээ байгуулаад төлбөрөө төлчихсөн, 3 мянга шахам хэрэглэгчтэй болчихсон байсан юм. Өөрөөр хэлбэл “VOO” нь олон сувгийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргээд эхэлсэн байв. Үүнийг нь ч Харилцаа холбооны зохицуулах хорооны улсын байцаагчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтээр батлагддаг юм. Нэхэн сануулбал, 2020 оны аравдугаар сард Харилцаа холбооны зохицуулах хороо зөрчлийн хэрэг үүсгэж, улсын байцаагч хяналт шалгалтаа эхлүүлсэн бөгөөд хоёр сарын дараа Мобиком корпорацыг хууль зөрчжээ гэсэн дээрх дүгнэлт гарсан хэрэг л дээ. Одоо ямар хууль зөрчсөн бэ гэдгийг нарийн задалъя.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь тусгай зөвшөөрөл авах бөгөөд олон суваг дамжуулах үйлчилгээ гэж “Утастай, утасгүй, хиймэл дагуулын сүлжээгээр радио, телевизийн олон сувгийг хэрэглэгчдэд гэрээний үндсэн дээр дамжуулан хүргэхийг хэлнэ” гээд тодорхой заасан. Нэг үгээр хэлбэл хэрэглэгчдэд олон сувгийг хүргэх үйлчилгээ үзүүлэх хэний ч эзэмшлийн компани байсан заавал эхлээд тусгай зөвшөөрөл авсан байх ёстой гэдгийг ингэж тодорхой заасан байдаг юм. Тэгвэл “VOO” үйлчилгээг үзүүлдэг Мобиком корпорацын охин компани болох “Мобинэт” ХХК нь ийм зөвшөөрөлгүй бөгөөд зөвхөн интернэтийн үйлчилгээ эрхлэх л зөвшөөрөлтэй байсан юм. Ингээд зогссонгүй. Хуулиа эхлээд зөрччихөөд дараа нь хуулийн дагуу зөвшөөрөл хүссэн процесс болсон байгаа юм. Ухаандаа дэлгүүрээс саван хулгайлсан эмэгтэйд 10 жилийн ял оноож байсан Монголын төрд хуулийг нь уландаа гишгэчихснийхээ дараа “Мобинет” хууль ёсны зөвшөөрөл хүссэн байдаг.

Тодуулбал, олон сувгийн үйлчилгээ хэрэглэгчдэд үзүүлж эхэлснээсээ хойш найман сарын дараа “Мобинэт” ХХК нь тусгай зөвшөөрөл Харилцаа холбооны зохицуулах хорооноос хүсчээ. Энэ нь 2020 оны наймдугаар сар. Гэсэн ч тус компанид тусгай зөвшөөрлийг олгоогүй байгаа бөгөөд олгох ч ёсгүй юм. Учир нь УИХ-аас 2019 оны арванхоёрдугаар сарын 12-нд баталсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд олон сувгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг олгож болохгүй хэд хэдэн субъектыг нарийн зааж өгсөн байдаг юм. Үндэсний аюулгүй байдалд нөлөө үзүүлэхүйц стратегийн салбар учраас УИХ онцгой анхааран хуулиар хязгаарласан байдаг хэрэг л дээ. Ямар аж ахуйн нэгжүүд олон сувгийн үйлчилгээ үзүүлэх эрхгүй гэдгийг Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд хэрхэн тусгасныг харцгаая.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиас...

“7.3.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах этгээдэд олгохыг хориглоно.

7.3.1.Төрийн байгууллага, иргэн

7.3.2.Улс төрийн нам, эвсэл, тэдгээрийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага

7.3.3.Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд

7.3.4.Шашны байгууллага

7.3.5.Төлөөлөн Удирдах Зөвлөл, эсхүл удирдлагын баг (захирал, дэд захирал, менежер)-ийн 30-аас дээш хувь нь гадаадын иргэн эзэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага”

“VOO” үйлчилгээг үзүүлэгч “Мобинэт” ХХК бол “Мобиком” гэсэн ганцхан хувьцаа эзэмшигчтэй компани. Харин “Мобиком” корпораци бол Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй KDDI. Энэ паблик компанийн хамгийн том хөрөнгө оруулагч нь “Тоёота” корпораци.

Эндээс харахад Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай Мобиком корпорацын бас л 100 хувийн охин компани “Мобинэт”-д олон сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгож болохгүй гэдгийг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7.3.3 болон 7.3.5-аар тодорхой заагаад өгчихжээ. Энэ ташрамд сануулахад “VOO” үйлчилгээг анх танилцуулж байсан Мобиком корпораци нь 2020 оны зургадугаар сард өөрийн охин компани болох интернэтийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий “Мобинэт” ХХК руу шилжүүлсэн байдаг юм. Ингэж шилжүүлсэн нь 2020 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дээрх заалтуудаас бултах нэгэн заль нь байсан юм. Том хөрөнгийн биржид бүртгэлтэй, паблик компанийн хөрөнгө оруулалттай Мобиком корпорац Монголын хуулийг ингэж нэгэн жишээн дээр хоёронтаа гишгэсэн билээ. Харилцаа холбооны зохицуулах хорооны улсын байцаагч ч, түүнийг нь хянасан прокурор нь ч “Мобинэт” ХХК-ийн эрхлэн явуулсан “VOO” үйлчилгээ нь Монгол Улсын Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг зөрчсөн байна гээд дүгнэлтээ гаргачихсан.

Харамсалтай нь Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдсантай холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сард багтаан гаргах байсан энэ хуулийг зөрчвөл Зөрчлийн хуулиар ямар шийтгэл ногдуулах тухай санкцыг агуулсан төслийг Засгийн газар, харьяа агентлаг нь өргөн бариагүйгээс Мобиком корпораци Монголын хуулиас “ял” завшаад сууж байгаа билээ.

Монголын хуулийг гууль болгосон энэхүү асуудлаар одоо Зөрчлийн хэрэг үүсээд явж байгаа бөгөөд Монгол төрийн эс үйлдлээс болоод хэрэг нь цагдаагийн шүүгээнд хэвтэж байна. Яагаад гэвэл, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг зөрчвөл хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн хуульд зааж өгөөгүй, зааж өгөх хугацаатай үүрэг хүлээсэн Засгийн газар нь таг дуугай явсаар байсан нь зарим этгээдэд ял завших завшаан болж хувирсан хэрэг л дээ.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • SHINE OYUN (197.211.53.51)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
    2023 оны 02 сарын 19 | Хариулах
  • SHINE OYUN (197.211.53.51)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
    2023 оны 02 сарын 19 | Хариулах
  • arai2 (202.126.88.209)
    Univision Skydemiagaas ywuulj baigaa har PR ymu haashain. Mobig bur baij boloh buh talaar ni harluuljee. Mungu hahtalaa awsan baina daa
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Lol (202.126.89.87)
    Yun svrteich yum bichdim de VOO harinch shinleg shvv ymar uursdiin gesen tv gargasan bishde hahaha
    2021 оны 03 сарын 25 | Хариулах
  • Ишш (202.21.109.154)
    Шинэлэг үйлчилгээ ш дээ уг нь. Univision Skymedia видео гэж хэрэггүй тэгээд аймаар үнэтэй түрээслэнэ
    2021 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (27.123.213.66)
    UNIVISION-ийнхэн хэрэглэгчидээ алдаад хэцүүдэх гээд хууль яриад эхэлж дээ
    2021 оны 03 сарын 25 | Хариулах
  • erleg (202.131.243.186)
    mongoliin shvvh haana bnaa
    2021 оны 03 сарын 20 | Хариулах
  • Zochin (188.156.90.19)
    ARIIN HAALGANII D.SOLONGO AVGAIG ODOO ZAILUULAH BOLSOON. Ene AVGAI MONGOLIIN.ARD TUMNII TUSIIN TULD YU HIIJ GIIGUULSEN BOLOOD UNGEED BGAAD BDAG YAW BE? ZAILUULAACHEE.ODBAYARIIG CH GESEN ZAILUULAACH.
    2021 оны 03 сарын 20 | Хариулах
  • Zochin (124.158.87.144)
    hamgaalah omgooloh ezengui onchin huuhed shig bolson Mgl iid gadna dotongui niileed moljichih ymaa. Tegeheer yls ni yaj ch oodoo garahav dee
    2021 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.55.180.106)
    ug ni xereglegchiin mongoo yaaj avnaa
    2021 оны 03 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    2 цаг 16 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    2 цаг 21 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    12 цаг 48 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    16 цаг 9 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    16 цаг 14 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК