Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндсэн хуулийн зөрчил үүсэх эсэх нь Цэцийн гишүүдээс шалтгаална

2021-3-22
0
ЖИРГЭХ

Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд болон хуульчдын Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдлийг өнөөдөр Цэцийн хуралдаанаар шийднэ. Гэхдээ энэ нь Бага суудлын хуралдаан биш. Харин Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр санал болгосон “3 гишүүний” хуралдаан юм. Тиймээс хуульчид үүнийг Үндсэн хуульд байхгүй хуралдаан хэмээн эсэргүүцэж буй. Эхнээсээ эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан ч Цэц ямар ч байсан өнөөдөр хуралдаж, одоогийн Ерөнхийлөгч Х. Баттулга дахин нэр дэвших нь Үндсэн хууль зөрчих эсэх асуудалд хариулт өгөх юм.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчөлт бүхэлдээ 2020 оны тавдугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн.

Энэ хуулийн 30.2 буюу “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшвэл Үндсэн хуулийн”... 6 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно”  гэсэн заалтын талаарх хуульчдын байр суурийг хүргэе.

 

Хуульч О.Мөнхсайхан: Өмнөх болон одоох Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэсэн тов тодорхой утга бүхий заалт хүчин төгөлдөр мөрөгдөж эхэлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний эв нэгдийг илэрхийлэгч байдаг. Харамсалтай нь  Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд тодорхой улс төрийн намын үйл ажиллагаанд хутгалдан ордог, хууль, шүүх эрх мэдлийг энэ эрх ашигтаа янз бүрээр ашигладаг байдлыг болиулахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч ийг “зөвхөн нэг удаа 6 жилийн хугацаатай сонгох” заалтыг Үндсэн хуульд оруулсан. Тиймээс Үндсэн хууль нэгэнт хүчин төгөлдөр үйлчлээд эхэлсэн учраас өмнө нь болон одоо байгаа хүн Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй гэсэн маш тодорхой заалт хэрэгжиж байгаа.

 

Хуульч О.Эрдэнэ-Очир: Дахин нэр дэвшиж болно гэж тайлбарлаж байгаа нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэнэ

  • Үндсэн хуулиараа Ерөнхийлөгчийг улиран сонгогдохын зөвшөөрөөгүй байхад  “Дахин нэр дэвшиж болно”  гэж тайлбарлаж  байгаа нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж байна. Хэрэв үүнийг хүлээж авбал үүнтэй холбоотой шийдвэр гаргаж байгаа төр, захиргааны байгууллагууд Үндсэн хуулийг зөрчсөн  гэж үзэхээс өөр арга байхгүй.

 

Хуульч Д.Үүрцайх: Үндсэн хуулийн заалт  аль нэг албан тушаалтан, хэн нэгэн иргэнд зориулж  өөрчлөгдөж, утга агуулга нь гуйвах ёсгүй

  • Энэ бол цагаан дээр хараар бичсэн маш тодорхой заалт. Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаагүй хүн нэр дэвшинэ  гэдэг шаардлагыг “зөвхөн нэг удаа” гэдгээр маш тодорхой тусгасан байгаа.  Энэ бол улс оронд, хүн бүхэнд  адил үйлчлэх нийтлэг зохицуулалт. Үндсэн хуулийн 30.2 дахь заалт аль нэг албан тушаалтан, хэн нэгэн иргэнд зориулж  өөрчлөгдөж, утга агуулга нь гуйвах ёсгүй.

 

Хуульч Б.Мэргэн: Үндсэн хуулийг ёсчилох үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгад хориг тавих эрх нь байсан ч өөрөө хүлээн зөвшөөрсөн

  • Одоо нэгэнт хэрэгжээд эхэлсэн Үндсэн хуулийн энэ заалтаар маргаад хожимдсон. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд тухайн үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг, журмын хуультай нь 2025 онос хэрэгжүүлэхээс тусгасан байсныг  нааш урагшлуулж 2020 оны тавдугаар сарын 01 болгох хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл одоогийн болон нэг удаа сонгогдсон Ерөнхийлөгч нарт дахин нэр дэвших боломжийг нь олгож ийм заалт оруулсан байсан. Гэтэл тухайн үед З.Энхболд даргын санал санаачлагаар энэ заалтыг бусад заалттай нь хамтад хэрэгжүүлэхээр нааш нь татаж 2020 он болгосон. Одоо ямар ч маргаан үүсгээд нэгэнт хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад дахин нэр дэвших эрх байхгүй

 

Хуульч доктор А.Бямбажаргал: Одооогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сонгуульд нэр дэвших эрх нь хууль зүйн хувьд  хязгаарлагдсан

  • Яагаад гэвэл анх 2019 оны 6 дугаар сард УИХ-ын нэр бүхийн 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд өмнө нь Ерөнхийлөгчөөр улиран сонгогдон ажиллаж байсан 2 хүн тухайлбал,  Ц.Элбэгдорж  Н.Багабанди нар дахин нэр дэвших эрхгүй байдлаар Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2025  оны долдугаар сараас эхлэн дагаж мөрдөхөөр заасан  байсан. Энэ тохиолдолд өмнө нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэгэн бүрэн эрх буюу 4 жил хэрэгжүүлсэн П.Очирбат, Н.Энхбаяр, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга  нар нэг удаа дахин нэр дэвшиж улиран сонгогдох боломжтой байв. Гэтэл дагаж мөрдөх журмын хуулийн заалтыг  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгчийг төлөөлөн оролцож байсан З.Энхболдын  гаргасан саналаар хассан. Ингэснээр цаашид өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 5 хүн зөвхөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсантай холбоотойгоор бүгд нэр дэвших эрх нь хязгаарлагдсан. Нэг үгээр хэлбэл, одоогийн Ерөнхийлөгчийн улиран сонгогдож болох хууль зүйн боломжийг үгүй хийсэн хэрэг. / Өдрийн сонин 2021.02.23/

Хуульчид ийм байр суурьтай байгаа ч Үндсэн хуулийн Цэцийн гишүүд энэхүү маргааныг хэрхэн таслахыг таашгүй. Гэхдээ маргаан үүссэн цагаас хойш бүрэн эрх нь үргэлжилж байгаа Ерөнхийлөгч удаа дараа Цэцийн дарга, гишүүдтэй уулзсан. Энэ нь хараат бус байх ёстой Цэцийн гишүүдэд шахалт нөлөөлөл үзүүлсэн гэж хэвлэлүүд хардаж юм. Тиймээс “дээрээ хөх тэнгэрэээс өөр эзэнгүй” гэгддэг Цэцийн шийдвэр хэрхэн гарахаас Х.Баттулга гэдэг хүний “хувь заяа” шийдэгдэнэ.

Мөн хуульчдын хэлж буйгаар Үндсэн хуулийн зөрчил үүсч, дуусашгүй маргааны үүдийг нээх эсэх нь өнөөдөр Цэцийн гишүүдээс шалтгаална. 

Л.Амар

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (203.91.112.130)
    Баттулга нэг удаа дэвшсэн болоо биздээ юунд шунаад байна монголд хичнээн их гай болчихоод юунаас айгаад байна шорон руу марш
    2021 оны 03 сарын 22 | Хариулах
  • иргэн (202.9.46.73)
    Энэ мундаг мэргэшсэн хуульчид одоо Баасангаас зөвөлгөөн авах нь дутаж байнаа даа яаз нь. Үндсэн хуулиа зөрчөөд эхэлбэл бусад хууль гэж байх хэрэггүй л болох байхдаа.
    2021 оны 03 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    4 цаг 36 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    6 цаг 34 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    7 цаг 13 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    8 цаг 32 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    10 цаг 21 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    22 цаг 2 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    22 цаг 8 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК