Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын төрийн байгууллагууд “Мобиком”-д үйлчилсэн хронология!

2021-3-25
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг УИХ 2019 оны арванхоёрдугаар сарын 12-нд баталсан. Энэ хуулийг баталснаар гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхийг хориглосон.

БАРИМТ 2

УИХ-ын баталсан тогтоолын дагуу Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг 2020 оны долдугаар сарын 1-нээс дагаж мөрдсөн.

БАРИМТ 3

“Мобиком” корпораци 2020 оны хоёрдугаар сараас эхлэн “VOO” үйлчилгээг нэвтрүүлж буйгаа зарлан, сурталчилгаагаа эрчимжүүлсэн.

БАРИМТ 4

“VOO” үйлчилгээг авснаар гар утас, төхөөрөмж, компьютер дээрээ дэлхийн шилдэг сувгууд болон Монголын өргөн нэвтрүүлгийн, арилжааны телевизүүдийн сувгуудыг үзэх боломжтой гэдгийг сурталчилсэн.

БАРИМТ 5

2020 оны долдугаар сарын 31-ний байдлаар “VOO” үйлчилгээ нь 3000 шахам хэрэглэгчтэй болчихсон, өргөн нэвтрүүлгийн болон арилжааны 16 телевизтэй 1-3 жилийн гэрээ байгуулчихсан байв.

БАРИМТ 6

Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд зааснаар “олон суваг дамжуулах үйлчилгээ” гэж утастай, утасгүй, хиймэл дагуулын сүлжээгээр радио, телевизийн олон сувгийг хэрэглэгчдэд гэрээний үндсэн дээр дамжуулан хүргэхийг хэлдэг.

БАРИМТ 7

Ийм тодорхой хуулийн заалттай байхад тусгай зөвшөөрөлгүйгээр олон суваг дамжуулах үйлчилгээний шинжийг бүрэн агуулсан үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж байсан “Мобиком” корпорацийн эзэмшигч нь Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй KDDI гэдэг паблик компани гэдгийг http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2072572?fbclid сайтаас харж болно. Ингэснээр Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхийг хориглох хуулийн заалтыг зөрчих нөхцөл бүрдсэн.

БАРИМТ 8

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжиж эхлэх хугацаа буюу 2020 оны долдугаар сарын 1-нээс ердөө хэдхэн хоногийн өмнө 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болох “Мобиком” корпораци анх зах зээлд нэвтрүүлсэн “VOO” үйлчилгээгээ “Мобинэт” ХХК руу шилжүүлсэн.

БАРИМТ 9

“Мобинэт” ХХК-ийн эзэмшигч нь 100 хувь “Мобиком” корпораци гэдгийг мөн л http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5334977?fbclid сайтаас харж болно. Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэж болохгүй гэсэн хуулийн заалтаас бултахын тулд “Мобиком” корпораци хууль хэрэгжихээс хэдхэн хоногийн өмнө өөрийн охин компанидаа ингэж “VOO” үйлчилгээгээ шилжүүлжээ.

БАРИМТ 10

“Мобинэт” ХХК-ийн “VOO” үйлчилгээ нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг хянахаар 2020 оны аравдугаар сард Харилцаа холбооны зохицуулах хорооны улсын байцаагч зөрчлийн хэрэг үүсгэсэн байна. Хэргийг хоёр сарын турш хянан шалгаад хяналтын прокурорт шилжүүлжээ.

БАРИМТ 11

Харилцаа холбооны зохицуулах хорооны Харилцаа холбооны хяналтын улсын байцаагч “”Мобиком корпораци” ХХК-ийн охин компани болох “Мобинэт” ХХК-ийн эрхлэн явуулж байгаа “VOO” үйлчилгээ нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “олон суваг дамжуулах үйлчилгээ”-г, тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг Зохицуулах хорооноос олгох тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлнэ” гэх хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтын хүрээнд үйлчилгээ эрхлээгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэсэн дүгнэлтийг 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд гаргажээ.

БАРИМТ 12

“Мобинэт”-ийн “VOO” үйлчилгээгээ нь ингэж Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг зөрчсөн нь хяналтын улсын байцаагч болон хяналтын прокуроруудын дүгнэлтээр батлагддаг ч ямар ч хариуцлага хүлээгээгүй юм.

БАРИМТ 13

УИХ Өргөн нэвтрүүлгийн тухай хууль баталсантай холбогдуулан хариуцлагатай холбоотой зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд оруулах хуулийн төслийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор УИХ-д өргөн барихыг Засгийн газарт даалгасан.

БАРИМТ 14

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжиж эхлээд есөн сар болж байгаа ч Засгийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос энэ хуулийн хариуцлагатай холбоотой зохицуулалтыг Зөрчлийн хуульд оруулах төслийг одоо хүртэл УИХ-д өргөн бариагүй байна. Ингэснээр зөвшөөрөлгүйгээр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлж Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэг нь хяналтын улсын байцаагч, хяналтын прокурор нарын дүгнэлтээр батлагдсан “Мобинэт” ХХК ямар ч хариуцлага хүлээхгүйгээр “ял” завшиж байгаа юм.

БАРИМТ 15

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг зөрчсөн ч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа “Мобинэт” болон түүний толгой компани “Мобиком” корпорацид Монголын төрийн байгууллагууд үйлчилж байгаа байж магадгүйг харуулсан хэд хэдэн баримт байгаа. Түүний жишээг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны есдүгээр сарын 14-нд баталсан Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл хэмээх баримт бичгээс харж болно.

БАРИМТ 16

Энэ баримт бичигт “Интернэтийн сүлжээгээр телевиз, радио контент дамжуулж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөл олгоно. Энэхүү зөвшөөрлийг хүсэлтийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо олгоно. Зохицуулах хорооноос энэ зөвшөөрлийг олгох хүртэл  энэ төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлж болно” гэж заасан нь зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулаад Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг зөрчсөн “Мобинэт”-ийн “VOO” үйлчилгээнд зориулсан мэт байсан юм.

БАРИМТ 17

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын энэхүү баримт бичгийг батлахаас хэдхэн хоногийн өмнө “Мобинэт” ХХК нь тусгай зөвшөөрлийн хүсэлтээ Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргаад байлаа. Энэ нь өөрсдийнх нь нэвтрүүлсэн үйлчилгээ заавал тусгай зөвшөөрөл авах ёстой гэдгийг “Мобинэт” хүлээн зөвшөөрсөн үйлдэл болсон юм.

БАРИМТ 18

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын баталсан дээрх баримт бичигтэй холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 оны арваннэгдүгээр сард боловсруулсан Контентын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн журам нь Монголын төрийн байгууллагууд “Мобиком”-ын өмнө хүчгүй гэдгийг баталдаг. Учир нь энэ журмаар интернэтийн сүлжээгээр тв суваг дамжуулж байгаа тохиолдолд контентын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно гэсэн заалт оруулсан нь хууль бусаар эхлүүлсэн “VOO” үйлчилгээг журмаар зөвшөөрүүлэхийг хичээсэн үйлдэл байсан юм. Гэсэн ч энэ нь эсэргүүцэлтэй тулгарсан учир батлуулж чадалгүй, түр хойшлуулаад байгаа билээ.

БАРИМТ 19

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны есдүгээр сард баталсан Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл хэмээх баримт баримт бичгийг бүх үүрэн холбоо эрхлэгчид, интернэтийн үйл ажиллагаа эрхлэгчид, контентын үйлчилгээ эрхлэгчид дагаж мөрдөнө гэж заасан. Ингэснээрээ энэхүү баримт бичиг нь нийтээр мөрдөх хэм хэмжээний шинжийг агуулж байгаа. Гэсэн хэдий ч нийтээр мөрдөх хэм хэмжээг бүртгэдэг цорын ганц эрх бүхий этгээд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл гэсэн баримт бичгийг бүртгүүлэх хүсэлт одоо хүртэл ирээгүй байгаа юм. Ингэснээрээ энэ баримт бичиг нь бүрэн дүүрэн эрх зүйн чадамжтай баримт эсэх нь эргэлзээтэй болж байгаа юм.

БАРИМТ 20

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын баталсан дээрх баримт бичиг нь Өрсөлдөөний тухай хуулиас гадна олон хуулийг ноцтой зөрчсөн.

БАРИМТ 21

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт хаягласан 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” албан тоотод Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын баталсан Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл нь аль нэг аж ахуйн нэгжид давуу байдал олгосноороо Өрсөлдөөний тухай болон хэд хэдэн хуулийг зөрчсөн гэдгийг нотолсон юм.

БАРИМТ 22

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын баталсан чиглэл нь хуулийг баримтлах, хуульд нийцүүлэх, дээдлэх зарчмыг ч давсан гэдэг нь харагддаг. Учир нь, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд Мэдээлэл, харилцаа холбоо технологийн чиглэлээ болон олон суваг эрхлэх үйлчилгээг зайлшгүй тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гээд заасан байдаг. Гэтэл дээрх баримт бичигт зааснаар “Интернэтээр дуу дүрс дамжуулах үйлчилгээ эрхэлж байгаа этгээд нь энэхүү баримтлах чиглэлийн 2.7-д заасан тусгай зөвшөөрлийг Зохицуулах хорооноос олгох хүртэл уг үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж болно” гэсэн нь хуульд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр заасан үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх боломжтой байхаар тусгасан.

БАРИМТ 23

Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг аудио, видео санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэлийн 2.8-д “Интернэтээр дуу, дүрс дамжуулах үйлчилгээ эрхэлж байгаа этгээд нь энэхүү баримтлах чиглэлийн 2.7-д заасан тусгай зөвшөөрлийг Зохицуулах хорооноос олгох хүртэл уг үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж болно” гэж тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.5.3-т заасны дагуу Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлсийг төлөхгүй байх боломжтой байдлаар зохицуулсан.

БАРИМТ 24

Ингэснээрээ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь Өрсөлдөөний тухай хуулийн “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг ноцтой зөрчсөн байна.

image

“Мобиком” корпорацын охин компани “Мобинэт” ХХК-ийн “VOO” үйлчилгээ нь Монгол Улсын Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг зөрчсөн талаар бид цуврал нийтлэлийг хүргэж байгаа. Энэ удаад энэхүү хууль зөрчсөн үйлчилгээний он цагийн дарааллыг хүргэе. Бидний бэлтгэсэн энэүү хронологиос харахад Өргөн нэвтрүүлгийн хууль зөрчиж “VOO” үйлчилгээг нэвтрүүлсэн “Мобинэт”-ийн хөлд төрийн байгууллагууд үрэгдэж мэдэхээр байгаа юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (103.26.194.241)
    Өрсөлдөгч өө муулаад яахав. Зөв үйлчилгээ
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.23.49.64)
    VOO goe shuu. Өрсөлдөөн байх хэрэгтэй. Хэрэглэгчид тэндээс сонголтоо хийг. Хуулийн заалтын амьдралд нийцүүлж өөрчилж болно.
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.108.34)
    Goy service shuu, bid zuvhun 2 company iin tulgasan IPTV ees oor zuil heregleh bolomj olgosond n bayartai baidag shuu
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • VOO-н хэрэглэгч (27.123.214.2)
    Univision, Skymedia ийм юм хийхээсээ ичээсэй. Шудрагаар өрсөлдөж чадахгүй, шалчганасан юм хийхийн.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Ххх (202.21.109.154)
    Пөөх хамаг зах зээлээ боомилсон тэнэг шийдвэр байна. Univision Skymedia хол явахгүй Монголчууд минь
    2021 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (64.119.25.236)
    Төлбөртэй нийтлэл байна.
    2021 оны 03 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    12 цаг 6 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    12 цаг 32 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    12 цаг 33 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    13 цаг 36 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    14 цаг 14 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    14 цаг 31 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    14 цаг 51 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    14 цаг 54 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    15 цаг 55 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    16 цаг 6 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    16 цаг 59 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    17 цаг 2 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    17 цаг 19 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    18 цаг 3 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    18 цаг 50 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    19 цаг 5 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    19 цаг 46 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    20 цаг 10 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    20 цаг 14 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    20 цаг 19 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК