Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Инээдмийн баяр: Инээдмийн киноны хаан гэгддэг жүжигчин Жим Керригийн талаарх сонирхолтой баримтууд

2022-4-01
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Инээдмийн баярын өдрийн маш олон түүх байдаг. XVI зууны хоёрдугаар хагас хүртэл дөрөвдүгээр сарын нэгний өдөр шинэ жилийг угтдаг байжээ. Францын хаан шинэ оныг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх зарлиг гаргасан байна. Гэвч зарим нь энэ шийдвэрийг хүлээн авахаас татгалзаж дөрөвдүгээр сарын 1-нд шинэ оноо угтаж, уламжлалт ёсоор бие биедээ “дөрөвдүгээр сарын загас” залгиулсаар байсан учир тэднийг шоглон "Тэнэгүүдийн өдөр" хэмээн нэрлэжээ.

БАРИМТ 2

Францчууд энэ өдрийг дөрөвдүгээр сарын загас ч гэдэг. Ер нь Европын ихэнх орнуудад тэнэгүүдийн өдөр гэдэг.

БАРИМТ 3

Харин Америк болон Их Британид XVIII зуунаас хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж ирсэн байна.

БАРИМТ 4

1860 оны энэ өдөр Лондон хотод хэвлэгдэн гардаг нэгэн сонин, хүмүүсийг хэрхэн хуурсан тухай өнөөдрийг хүртэл дурсан ярьдаг. “Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 11 цагт Тауэрт болдог цагаан арсланг угаах ёслолд ноёд, хатагтай нарыг оролцохыг урьж байна” гэсэн зар гаргажээ. Түүний дагуу 11 цагт Тауэрт бөөн хүн цугларсан байна.

БАРИМТ 5

Эртний Ромд энэ өдөр Инээдмийн бурхныг залж байсан түүхтэй. Харин Германчууд хамгийн азгүй өдөр гэдэг. Гэсэн хэдий ч бие биеэ хуурдаг.

БАРИМТ 6

1970 онд BBC телекомпани Баруун Виржинид давсалсан өргөст хэмх ургасан тухай мэдээлжээ. Францын “Le Paridien” coнин 1986 онд Засгийн газар Эйфелийн цамхгийг буулгаж Дислейндэд аваачиж дахин барина хэмээн уншигчдаа хуурчээ. Цамхаг байсан газар нь 1992 оны Олимпийн тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнг барина гэдгийг уншсан хүмүүс Засгийн газартаа гомдол гаргасан байна. 

БАРИМТ 7

1994 онд Америкийн “National Public Radio” чихэн дээрээ “Pepsi” гэсэн шивээс хийлгэсэн хүн амьдралынхаа турш тус компанийн бүтээгдэхүүнийг 10 хувийн хөнгөлөлттэй худалдан авах болно хэмээн мэдээлжээ. Тэр өдрийн турш чихэндээ шивээс хийлгэсэн залуус шагналаа авъя хэмээн утасдсан гэдэг.

БАРИМТ 8

1999 онд “Phoenix New Times” сонин ядуучуудад зориулсан шинэ сан байгуулсан тухай бичээд орон гэргүй хүмүүст зориулан байр барих хандивын мөнгө, хувцас, хоол хүнс цуглуулж байгаа гэжээ. Төгсгөлд нь тэднийг зэвсгээр хангахад нь туслахыг хүссэн байна. “Associated Press” агентлаг энэ мэдээг нийтэлж Америк даяар цацжээ. Түүнийг уншсан хүмүүс дансаар мөнгө шилжүүлсэн гэнэ.

БАРИМТ 9

“Irish Times” хэмээх сонин Лениний шарилыг худалдан авах тухай Орос , Францын хариуцлагатай ажилтнууд хэлэлцээ хийж байгааг уншигчдынхаа сонорт хүргэжээ. Лениний цогцсыг Парис хотын Диснейлэндэд тавих гэж байгаа тухай уншсан хүмүүс гомдол мэдүүлсэн байна.

БАРИМТ 10

Тэрээр“Хэрэв чи амьдрал нэг л биш байна, би хийх ёстой зүйлээ хийхгүй байна гэж бодоод байх юм бол хэзээ ч амжилт олохгүй. Хошин шогийн жүжигчин хүн урлагаар дэлхийг өөрчилж чадахгүй ч амьдралыг арай дээр болгож чадна. Би 15 жил хошин шогийн клубт ажилласан. Шөнө нь хүмүүсийг яаж инээлгэхээ бодсоор унтаж чаддаггүй байлаа. Гэхдээ би учрыг нь олсон. Би хүмүүсийг хоёр цаг бүх юмаа марттал нь хөгжилдөн баясгаж чадна. Эхнэртэйгээ муудалцсан үедээ би хэд хэдэн сайн дүр бүтээсэн. Амьдралыг хошиноор хардаг жүжигчин байсан тулдаа би амьдралаа авч үлдэж чадсан” хэмээн өгүүлэх Жим Керригийн ертөнцөөр хамтдаа аяалцгаая.

БАРИМТ 11

Инээдмийн киноны хаан гэгддэг жүжигчин Жим Керри нь 1962 оны нэгдүгээр сарын 17-нд Канадын Онтариад мэндэлжээ.

БАРИМТ 12

Тэрээр 1979 оноос хойш кино урлагт хүч үзэж буй гайхалтай нэгэн. Гайхалтай чадварлаг жүжигчин маань “Алтан бөмбөрцөг наадам”-ын хоёр удаагийн шагналтан юм.

БАРИМТ 13

Түүний аав энгийн л нэг ажил хийж хүүхдүүдээ тэжээдэг хөгжимчин байлаа. Гэвч аав нь ажлаа алдсанаар Жимийн гэр бүл дундаж ангиас ядуусын эгнээн орсон юм. Жим Керригийн гэр бүл аав нь ажилгүй болсон тэр өдрөөс хойш нүүдлийн тэргэнд амьдарч байжээ.Тэр 15 насандаа ахлах сургуулиа орхиж ажил хийж гэр бүлээ тэжээх болсон юм.

БАРИМТ 14

Жим Керри уран бүтээлийн гараагаа Канадын Торонто хотод тайзны бүтээлээр эхэлжээ. Бусдыг өөрийн эрхгүй инээлгэх залуу маань инээдмийн жүжигчин Родни Дэнжерфилдын хараанд өртснөөр Лас Вегаст тоглох болж, улмаар Холливудад хөл тавьжээ.

БАРИМТ 15

Эхлээд тайзны бүтээлд хүч үзэж байсан түүнд телевизийн шоу нэвтрүүлгийн хөтлөгч болох санал ирсэн нь асар том нэр хүндийг авч иржээ.

БАРИМТ 16

Жим тайзны бүтээл, телевизийн уран бүтээлээсээ хөндийрч кинонд тоглох боллоо. Тэрээр 1983 оноос буюу 21 настайдаа анх хямд зардлаар бүтсэн кинонуудад тоглох болж, авьяаслаг дахин давтагдашгүй жүжиглэлтээрээ кино үзэгчдэд инээд хөөр бэлэглэх болжээ.

БАРИМТ 17

Ингээд арван жилийн дараа буюу 1994 он бол Жим Керригийн нэр хүнд дэлхий нийтэд түгсэн жил байлаа. Учир нь тэрээр тухайн онд алдарт Эйс Вентура, Баг кинонд тоглож, өөрийгөө жинхэнэ инээдмийн киноны мастер гэдгээ батлан харуулсан юм. Мөн түүнийн шинэ жилийн тухай “Гринч зул сарыг хэрхэн хулгайлав” гэдэг киног жил бүр орон орны телевизээр хэдэн мянган удаа гардаг гэсэн судалгаа гарчээ.

БАРИМТ 18

Тэрээр “Баг”, “Худалч, худалч”, “Гринч зул сарыг хулгайлсан нь”, “Сэвгүй тунгалаг сэтгэлийн минь үүрдийн гэрэл гэгээ” кинонуудаар Алтан бөмбөрцөг наадамд нэр дэвшиж байв.

БАРИМТ 19

“Трумэн”, “Сарны хүн” кинонуудаар хоёр ч алтан бөмбөрцгийн эзэн болжээ. Мөн People choice awards-аас дөрвөн удаа, Teen choice awards-аас гурван удаа, Kids Choice awards-аас нэг удаа олны дуртай инээдмийн жүжигчнээр шалгарч байжээ.

БАРИМТ 20

Тэрээр 2004 онд АНУ-ын иргэншил авсан бөгөөд ингэснээр Канад болон АНУ гэсэн хоёр иргэншилтэй болсон байна.

БАРИМТ 21

Жим Керри хоёр удаа гэрлэж байсан бөгөөд анхны эхнэртэйгээ 1987 онд гэрлэж, найман жил ханилсан бөгөөд 1995 онд хоёр тийш болсон юм. Харин 1996 онд хоёр дахь гэргий, Канад гаралтай жүжигчин Лорен Холлитой гэрлэж, тэдний гэрлэлт жил хүрэхгүй хугацаанд л үргэлжилсэн юм.

БАРИМТ 22

Жим Керри инээдмийн дүрүүдээс гадна энгийн дүрийг ч чадварлаг бүтээдэг. Үүнийгээ тэр “Сэвгүй тунгалаг сэтгэлийн минь үүрдийн гэрэл гэгээ”, “Дугаар 23” зэрэг кинонуудад тоглосноороо харуулсан байдаг.

БАРИМТ 23

2011 онд Холливудын од, инээдмийн киноны нэрт жүжигчин Жим Керри өөрийн дүр төрхөө шинэ имижээр баяжуулж фэнүүддээ танигдахааргүй шахам хувирчээ. Тэр нь рок дүр төрх болсон юм.

БАРИМТ 24

Маск кино нь нэрт жүжигчин Жим Керригийн 1994 онд тоглосон дэлгэцийн гурван бүтээлийн нэг бөгөөд “Ace Ventura: Pet Detective”, “Dumb & Dumber”, “The Mask” гэсэн кинонуудаас хамгийн алдартай нь юм. The Mask” кино нь түүний тоглосон хамгийн алдартай кино билээ. Тиймээс уг киног $23 сая ам.долларын хөрөнгөөр бүтээж “Box Office”-ийн зах зээлд $351.583.407 ам.долларын ашиг олжээ. Гол дүрийг бүтээсэн жүжигчин Жим Керри кинонд тоглосныхоо төлөө тухайн үед $450.000 ам.долларын цалин авч байжээ.

image

Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1-н буюу "Инээдмийн баяр"-ын өдөр. Энэ өдөр олон орны хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлал эртнээс улбаалж иржээ. Эл өдөр хийгээд дахин давтагдашгүй жүжиглэлт, бусдыг хөгжөөх гайхалтай чадвараараа инээдмийн кино сонирхогчдын хайртай жүжигчин Алтан бөмбөрцөг наадмын хоёр удаагийн шагналт, инээдмийн киноны хаан гэгддэг жүжигчин Жим Керригийн талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэж байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
"Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Тендерийн мадаам” хэмээн хочлогдсон М.Энхцэцэг гишүүний хамаарал бүхий "Бодит чадал" ХХК 304 тендерт оролцож 114 тендерт шалгарчээ!!!
    7 цаг 48 мин
  • “X-Men” киноны профессор Чарльзын дүрийг бүтээсэн жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
    7 цаг 51 мин
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
    8 цаг 16 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй
    8 цаг 30 мин
  • Г.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай
    8 цаг 46 мин
  • 20 настай Америк залуу ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнт жинд финалд үлдэж шуугиулав
    8 цаг 54 мин
  • Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд манай ЗУРГААН бөх хүч үзнэ
    9 цаг 6 мин
  • АНУ-ын Орегон мужид хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлджээ
    9 цаг 16 мин
  • “Эрчим инженер” хөтөлбөрөөр эрчим хүчний мэргэжилтнүүд Энэтхэгт  суралцана
    9 цаг 20 мин
  • Израилын парламентын сонгуулиар аль ч улс төрийн эвсэл олонхын суудал авч чадсангүй
    9 цаг 24 мин
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
    9 цаг 31 мин
  • Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
    10 цаг 14 мин
  • Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна
    10 цаг 23 мин
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    20 цаг 7 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    Өчигдөр 17 цаг 27 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    Өчигдөр 13 цаг 30 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    Өчигдөр 12 цаг 29 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
24 баримт
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК