Киргизстан улсын нийслэл Бишкек хотод өнөөдрөөс эхлэн жүдо бөхийн Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ тэмцээнд 29 орны 195 жүдоч өрсөлдөх юм. Харин манай баг тамирчдын тухайд гэвэл коронавирус тусаж, энэ удаад өнжиж байна. Гэхдээ бүгд оролцохгүй гэсэн үг биш.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд дэлхийн аварга С.Моллай Монгол Улсыг төлөөлөн ганцаараа барилдана. Тэрбээр Герман улсад бэлтгэл сургуулилтаа хийж байсан билээ.
Б.Жаргал