Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тэмцээний сүүлчийн өдөр дэвжээнд манай дөрвөн бөх аваргын төлөө үзнэ.
Тодруулбал, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний өнөөдрийн барилдаанд 61 кг-ын жинд Б.Нэмэхбаяр, 74 кг-ын жинд З.Сумьяабазар, 86 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат, 92 кг жинд М.Цогтгэрэл, 125 кг-ын жинд Д.Хүдэрбулга нар барилдана.
Сэтгэгдэл (1)