Сингапур улсад "ONE championship" холбооны тулаанд Монгол Улсын тамирчин Ц.Амарсанаа АНУ-ын тулаанч В.Бенжаминтай энэ сарын 29-нд хүч үзэхээр болжээ. Ц.Амарсанаагийн өрсөлдөгч нь таван удаа боох мэхээр ялалт авсан туршлагатай тамирчин юм.
Нэг үгээр хэлбэл ялагдал гээчийг амсаагүй хатуу самар болж таарлаа. Түүний хувьд тулаан бүрээ үндсэн цагаас өмнө дуусгаж байсныг онцлох нь зүйтэй болов уу. Тэгвэл манай тулаанч тав ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байна.