Коронавирусний нөхцөл байдлын талаар танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 10431 хүнд шинжилгээ хийснээс 1311 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдол 24195 болж байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 1214 нь Улаанбаатар хотод, 97 нь орон нутагт бүртгэгдлээ.
Мөн сүүлийн 24 цагт 459 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжсэн. Харин халдварын улмаас эмнэлэгт 3520 хүн хэвтэн эмчлүүлж байна" гэлээ.
А.Сүх