Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэдийн нийт хадгаламжийн 53,2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

2021-4-20
0
ЖИРГЭХ

Санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтийг жендерийн тэгш байдалтай уялдуулан тооцон гаргаж байгаа олон улсын жишгээр Монголбанк банкны салбарын гол үзүүлэлт болох иргэдийн зээл, харилцах, хадгаламжийн үзүүлэлтийг хүйсээр ангилсан тоон мэдээллийг нэгтгэн танилцуулж байна. Банкуудын 2020 оны эцсийн байдлаар иргэдийн зээл, харилцах, хадгаламжийн үлдэгдэл, эдгээрийн дансны тоог үндсэн данс эзэмшигчийн хүйсийн ангиллаар болон байршлаар гаргаж эмэгтэй харилцагчдаар төлөөлүүлж танилцууллаа.

1. Харилцах

Тайлант оны эцсийн байдлаар иргэд нийт 5.5 сая дансны 1,561.1 тэрбум төгрөгийн харилцахын үлдэгдэлтэй байгаагийн 44.6 хувийг эмэгтэйчүүд эзэмшиж байна. Иргэдийн нийт харилцахын 43.9 хувь буюу 476.2 тэрбум төгрөг орон нутагт байршиж байгаагийн 44.3 хувийг эмэгтэйчүүд эзэмшиж байна. Нийслэлийн иргэдийн нийт харилцахын үлдэгдэл 1,084.9 тэрбум төгрөг байгаа бөгөөд 44.8  хувь нь эмэгтэйчүүдийн дансанд байршжээ.

2. Хадгаламж

Иргэд нийт 3.5 сая дансны 15,284.3 тэрбум төгрөгийн хадгаламжийн үлдэгдэлтэй байгаагаас эмэгтэйчүүд иргэдийн нийт хадгаламжийн үлдэгдлийн 53.2 хувийг эзэмшиж байна. Иргэдийн нийт хадгаламжийн 22.0 хувь буюу 3,357.0 тэрбум төгрөг орон нутагт байршсаны 51.1 хувийг эмэгтэйчүүд, нийслэлийн иргэдийн нийт хадгаламжийн үлдэгдэл 11,927.4 тэрбум төгрөг байгаагийн 53.8 хувийг эмэгтэйчүүд эзэмшиж байна. Орон нутгийн иргэдийн хадгаламжийн 74.9 хувь нь хугацаат хадгаламж байгаа бөгөөд нийслэлийн иргэдийн хадгаламжийн 77.8 хувь буюу 9,278.5 тэрбум төгрөг нь хугацаатай байршжээ.

3. Зээл

Иргэд нийт 1.3 сая зээлийн дансны 8,488.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иргэдийн нийт зээлийн үлдэгдлийн 42.4 хувь нь орон нутагт олгогдсоны 42.8 хувь нь эмэгтэйчүүдэд олгогджээ. Орон нутгийн иргэдийн нийт зээлийн үлдэгдэл 3,599.3 тэрбум төгрөг байгаагаас 40.9 хувь нь эмэгтэй зээлдэгчдэд олгогдсон байна. Нийслэлийн иргэдийн нийт зээлийн үлдэгдэл 4,888.8 тэрбум төгрөг байгаагаас 44.3 хувь нь эмэгтэйчүүдэд олгогджээ.

4. Банк

Үйл ажиллагаа явуулж буй 12 банк 2020 оны эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 15,935 ажилтан 1,398 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд, банкны 264 салбар, 1037 тооцооны төв болон 97 бусад нэгж багтжээ. Нийт салбар нэгжийн 70.0 хувь нь орон нутагт байршиж байгаа бол банкны салбарт ажиллагсдын 36.7 хувь буюу 5,844 хүн орон нутаг дахь салбаруудад ажиллаж байна. Орон нутаг дахь банкуудын салбар, нэгжүүдэд ажиллаж байгаа ажилтнуудын 70.5 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна.

Нийслэлд банкуудын 419 салбар нэгж байршиж байгаагаас банкны 161 салбар, 192 тооцооны төв болон 66 бусад нэгж үйл ажиллагаа явуулж байна. Банкны салбарт ажиллагсдын 63.3 хувь буюу 10,091 хүн нийслэл дэх салбар, нэгжүүдэд ажиллаж байгаа бөгөөд 64.7 хувь нь эмэгтэйчүүд байна.

Эх сурвалж: Монголбанк

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • иргэн (103.80.210.170)
    Хэн гэдэг хүн хичнээн эмэгтэй хадгаламжтайг нь тодорхой бичнэ үү? Бас үлдсэн 48 хувийн эрэгтэй хадгаламж нь хэн гэдэг эмэгтэйн хадгаламжид байна вэ?
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Иргэн (103.10.23.131)
    Энэ дандаа их хурлын гишүүдийн эхнэрүүд байгаа
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Ганаа (103.57.92.240)
    Энэ бол эрчууд гэр бул ур хуухдуудээ боддог бас авгайгаа хундэтгэд хайрладагын нэг жишээ шуу дээ
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
    • ЭРДЭНЭБАТ
      ok
      2021 оны 04 сарын 21
  • Зочин (66.181.161.2)
    "Хадгаламжийн ... % нь эмэгтэйчүүд" гэхээр эрэгтэй хадгаламж гэж бас байдаг байх нь ээ???
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    4 цаг 58 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    6 цаг 56 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    7 цаг 35 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    8 цаг 54 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    10 цаг 43 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    22 цаг 24 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    22 цаг 30 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК