Польш улсын Кельце хотод сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ найм дахь өдрөө болж байна. Тэмцээнд 52 орны нийт 414 ширэн бээлийтэн өрсөлдөж байгаа бөгөөд манай хоёр тамирчин шигшээ тулаанд шалгарсан.
Эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд А.Хулан ОХУ-ын боксчин В.Линьковатай өрсөлдөхөд 0:5-аар манай тамирчин ялагдаж, хүрэл медаль хүртлээ. Ингэснээр А.Хулан залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын гурав дахь боксчин болж байна.
Б.Жаргал