Япон улсад триатлоны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-25-нд болно. Цар тахлын хүнд үед болж буй тус тэмцээнд Монгол Улсын тамирчин Цэдэндамбын Цэрэнбат эх орноо төлөөлөн оролцох юм.
Тэрээр өнөөдөр дасгалжуулагч Коүсака Кентарогийн хамт Наран улсад хөл тавьжээ.