Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Аавыгаа өршөөгөөрэй. Хүүгийнхээ сургалтын төлбөрийг төрийн санд буцааж, хөтөлбөрөөс татгалзаж байна"

2021-4-21
0
ЖИРГЭХ

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы хүү сургалтын төлбөрөө төрийн сангаас төлүүлэхээр болсон тухай мэдээлэл сүүлийн үед цахим орчинд шүүмжлэл дагуулаад байсан. Тэгвэл өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан "Хүүгээсээ уучлалт гуйж, ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ, хөтөлбөрөөс татгалзаж буйгаа" мэдэгдлээ.

Тэрбээр энэ талаар "Миний хүү Боловсролын зээлийн сонгон шалгаруулалтанд хамрагдсан асуудал цар тахалтай тэмцэх амаргүй үетэй зэрэгцэн олон нийтийн сүлжээнд шүүмжлэл,бухимдал дагуулж буйд иргэдээсээ хүлцэл өчье.

Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн Оюутан болж, амьдралынхаа шинэхэн хуудсыг дөнгөж нээгээд буй хүүгийнхээ өмнөөс аав нь энэхүү шийдвэрийг гаргахад хүрсэн шалтгааныг хожмын өдөр хүү минь ойлгоно гэдэгт итгэж байна.

Өнгөрсөн жил хүүгээ Их Британийн Бристолын их сургуульд хэний ч дэмжлэггүй тэнцээд хэрхэн догдолж байсныг аав нь мэднэ. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн сонгон шалгаруулалтад бэлдэхийн тулд сүүлийн 2-3 жил хүүгээ яаж хичээснийг ч сайн мэднэ.

Өөрийнхөө хүсэл зорилго, мөрөөдлийн төлөө олон шөнийн зүтгэлээрээ, бүхнээ дайчлан хичээсний үр дүнд дэлхийн шилдэг сургуулийн шалгуурыг давж элсээд, Боловсролын зээлийн нөхцөл болзолыг хангасан тухай хөөр баяртайгаар аавдаа хэлэхэд нь эцэг хүний хувьд би

"Аавынх нь улс төр, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө", миний хүү наадахаа боль гэж хэлж зүрхлээгүй юм.

Учир нь Улс төрч Амарсайханы биш ирээдүйдээ итгэл дүүрэн Эрдэнэхүслэнгийн зорилго, хичээл зүтгэлийн үр дүн байсан.

Эцэг, эхчүүд бид үр хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг хорьж цагдах учиргүй, бусдын төдийгүй улс орныхоо өмнө хариуцлага үүрэх чадвар суулгаж, ялангуяа өөрсдийн эрх ашгийн үүднээс өмнөөс нь шийдвэр гаргах ёсгүй учраас тэр.

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх 20 чиглэлээр дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн тохиолдолд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгодог журамтайг бүгд мэднэ. Миний хүү ч тэдний нэг учраас ичиж, эмээх шаардлага байхгүй. Энд түүний буруу гэж огт үгүй.

Харин аав нь өнөөдөр хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаагийнхаа төлөө хүүгийнхээ өөрийн хичээл зүтгэлээр олж авсан боломжийг бусдаар үгүйсгүүлж, чичлүүлэхэд хүргэж буйд аавыгаа өршөөгөөрэй.

Үүнийхээ ч төлөө эцэг хүний гэмшлийг сэтгэл зүрхээрээ мэдэрч сууна. Эцэг хүн үрийнхээ өмнө гэмших амар байдаггүй аж. Хожим ийм байдалд хүү минь бүү ороосой гэж аав нь бас хүсч байна.

Иймд энэ удаа хүүгийнхээ өмнөөс шийдвэр гаргаж байна.

Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёсзүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ,хөтөлбөрөөс татгалзаж байна..

Бизнесийн салбарт ажиллах хугацаандаа олон зуун оюутны сургалтын төлбөрийг хариуцаж, залуусын эрдэм боловсролд хөрөнгө оруулж ирсэн аавынх нь хувьд хүүгийнхээ сургуулийн төлбөрийг улсын зээлээр төлүүлэх санаархал байхгүйг хүү минь мэднэ. Хүү шигээ олон залуусын боломжийг хулгайлахгүйг ч бас мэднэ. Энэ нийгмийн эрхэм үнэт зүйлс болсон хүүхэд залуусынхаа итгэл, урам зоригийг мохоох зүйл хийхгүй.

Хүүгийн минь ирээдүй, хүүтэй минь адилхан мянга мянган залуусын ирээдүй саруул байг!

Өөрсдийн мэдлэг чадвараа үнэлүүлэн дэлхийн ТОП их сургуульд элсэж, төрийн дэмжлэг авч байгаа олон аавын хүү, ээжийн охин ААВ, ЭЭЖ НЬ төрд зүтгэж ДАРГА байсны нь төлөө бусдад бүү буруутгагдаж адлагдаасай гэдгийг хэлэх байна.." гэжээ. 

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Зочин (202.9.47.25)
    Монголчууд үнэхээр атаархуу барьцамтгай хогийн зантай юмаа. Энэ хүүхэд төрийн сангийн зээлээр суралцах болзлыг өөрийн мэдлэг чадвараар хангасан байхад эцэг нь өндөр албан тушаал хашдаг гэх шалтгаанаар хүүхдийг ялгаварлан гадуурхаж эрхийг нь боогдуулж байна шүү дээ. Өөрсөдтэйгөө холбоотой юман дээр нэг их хүний эрх ярьсан юмнууд . Гэтэл хүний хүүхдийг болохоор ингэж хандаж байгаа юм . Эцэг нь өндөр алба хашдаг нь энэ хүүхдийн буруу юү. Энэ их барьцаж сошиалаар хүн хараадаг нөхдүүд голдуу амьдарлаа авч явж чадахгүй дандаа хүнээс гайтсан гэж хүн харааж суудаг хүмүүс л байгаа. Ядуу хүмүүс ядуу сэтгэлгээтэй л байдаг. Тэднээс хар хорноос өөр юу ч гарахгүй. Хар атгаг санаагаараа нийгмийн сэтгэл зүйг хордуулаад л сууцгаахаас өөр юу ч чадахгүй
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Чиний мөнгө угаасаа биш бид нарын татварын мөнгө. Ядуу ард иргэдийн хүүхдүүдэд хувааж өг.Даварцан новшнууд их байх юм ааа (192.82.77.136)
    Хуцдаг новш вэ
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.21.109.91)
    Хувиасаа төлчихөд л болох асуудал. Юун сенсацитай юм бэ?
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (43.242.243.138)
    Амарсайхан шадар сайд уг хүн нь их аятайхан тэгээд бас хуурмаг зүйлд их дургүй бололтой юм.Даанч монголд эмх замбараагүй худал хуурмаг муухай байдал жирийн үзэгдэл болсон болохоор үнэн байдлыг хэлсэнийхээ төлөө маш их дарамт ирж байгааг харах тусам зүрх шимширч байна.ХӨСҮТ-ийн хуурамч шинжилгээний хариу гаргаж өгсөнийг илчилсэний төлөө цөөвөрүүд мушгиж байнадаа.Тэр нэг сувилагч гэлүү юу билээ тэрнээс бүх зүйл муухай харагдаж ажлаа хийж байгаа эмч мэргэжилтний нэр төрийг хугалаж байгаад харамсаж байна.Нэг үхрийн эвэр хугарвал 1000 үхрийн эвэр хугарана гэж.Тэр хүн сувилагч яг үнэндээ энэ ковидыг орон даяар тараалаа шүүдээ бас тэр Батсүмбэрийн эрүүл мэндийн төвийн дарга ЯАГААД ЯАГААД ИЙМ ХАРИУЦЛАГАГҮЙ ЗҮЙЛ ХИЙЖ ЧАДАЖ БАЙНАА . ЭНЭ ТЭГЭЭД ЗӨВ ЗҮЙЛ ҮҮ ЯАГААД АМАРСАЙХАН САЙД РУУ үнэнийг хэлсэнийх нь төлөө дарч байгаан ийм байж болдог юмуу.Монгол даяар КОРОНА ВИРУСЫГ ТЭР ХАРИУЦЛАГАГҮЙ СУВИЛАГЧ ТЭР ХАРИУЦЛАГАГҮЙ ЭМЧ ТЭР ЖОЛООЧ НАР ТАРААСАН НЬ ҮНЭН БИЗДЭЭ.ХАРИН ЗҮГЭЭР АЖЛАА ХИЙЖ ЗОВОЖ БАЙГАА ХӨСҮТ ийн ЭМЧ МЭРГЭЖИЛТЭН РҮҮ ДАЙРАХ НЬ ТУУЛЫН БУРУУ. Үнэнийг ард түмнийхээ төлөө хэлсэн аюулт тахлын төлөө хамтран ажиллаж байгаа УОК ЭСЯ ХӨСҮТийн ажилчдынхаа ажлын үр дүнг чин сэтгэлээсээ хайрлсаныхаа төлөө хуурамч ажиллаж, бүх хүмүүсийн хийсэн ажлыг балруулдаж байгаа хүмүүсийг илчилсэний төлөө шийтгэл хүлээх нь хэр оновчой вэ? Шадар сайд эх орныхоо төлөө ард иргэдийнхээ эрүүл энхийг хамгаалаагүй гэж үү???????
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Иргэн (66.181.161.82)
    Боломжтой юм чинь хүүгийнхээ хүсэл зоригийг бодож л байгаа юм бол хувиараа төлчих өө.
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • иргэн (185.220.102.240)
    Туулын бургасын хядаж олсон мөнгөнөөсөө төлөхгүй юу, татвар төлөгчдийн мөнгөөр ус гардаггүй усан оргилуур бариулж завсан мөнгөөрөө төлөхгүй юу
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • иргэн (185.220.102.240)
    Энэ одоо ямар жүжигчин лалар вэ, Сдааа гэж хуульгүй бол алчих юмсан
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.116.76)
    ХӨҮСТ -ийн үнэн царайг илчилсэндээ дарга минь хэцүү байдалд орж байна даа ХӨҮСТ гэж олон жил муухай бугшсан газар байсан юм биш үү түрүүчтийн сайд хэлээд байсан биз дээ
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.179.70)
    Зассссс
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.187.223)
    Huugee ooriinhoo uls turiin shownii gar hul bolgohoosoo ichihguimaa. Nul hudlaa uyangiin halil shaaagaadl. Baliar poop sdaaa vee. Huugeesee bish ard tumnee uuchlal guigaach hooy
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • zochin (66.181.161.74)
    Huuhed ni zaaval ulsiin munguur surna geed aaviigaa heregt hiisen bololtoi muu huuhed baina daa. Tegeed aab ni chadsangui uuchlaarai gejiin shd
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • zochin (139.5.216.227)
    huugeesee uuchlal guij ulsyn mungiig butsaaj olgoj baigaa ni yaj baigaa yum bol? jujgiin ene heseg ni joohon teneg baina. huugeesee ooroo l ichih estoi doo. Huugee iim teneg ooriin showdaa oroltsuulj baigaa ni muu aaviin ni l jishee baina daa.
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.186.170)
    Эрх мэдэл албан тушаалаа ашиглан бусдад эрх тэгшээр ноогдор зүйлээс хумслана гэдэг өөрөө увайнгүй шинж. Энэ шалгуур ил тод байдаггүйгээм болоод оролцож чадахгүй, оролцсонч авч чадахгүй хүүхдүүд зөндөө байна. Дээгүүрээ ажилтай байснаараа бүх боломжийг ашиглаж болохгүй ээ.
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (192.82.89.73)
    Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг эцэг эх нь төлөх нь аав ээж болсны үүрэг хариуцлага юм шүү. Бүүр боломжгүй төрийн албан хаагч бол яаая гэхэв. Боломжтой баячууд нь үр хүүхэд , ард түмнийхээ өмнө муухай бишүү.
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (73.53.4.39)
    нэг их айлгаж энэ тэр, хувиасаа мөнгий нь төлөөд л явуулаач
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Ганзориг (192.82.91.50)
    Бусдад боломж олгож байх хэрэгтэй. Ядарсан айлын төлбөрийн чадваргүй иргэдэд боломж олгохоор болсонд баярлаж байна.
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (192.82.89.145)
    Сайхан боловсролтой, бие хаатай хүү байна. Аав нь шударга загнажээ.
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • zzz (202.9.46.232)
    Хулгай хийгээд баригдахаараа хулгайлсан зүйлээ буцааж өгөөд болчихно гэж боддогтой адил юм.
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • zocjin (64.119.25.21)
    Butsaasan sain bolj dee. Tanai huuhdees iluu jiriin ailiin huuhduuded ner zaagaad ughihgui. Onts sain surlaa geed ta nariin huuhed turiin sangiin zeeld hamragdah esgui. Manai hamaataniin 2 ch huuhed mash undur onoo avaad zeelend hamragdaj chadaagui
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • зочин (202.21.125.36)
    Энэ нэг эргүү дагз Монголыг өвчнөөр дүүргэчихээд дан ар гэрт нь асуудал үүснэ. Үүссэн асуудал болгоноо өрөвдүүлэх тактикаар дардаг аргатай юм байна. МАНгаруудаа гэж муу аргад гаршсан хулгайчууд байх юм даа
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • иргэн (66.181.185.97)
    Албан тушаал нь хүүгийнх нь боловсролоос үнэтэй юм гээч. Зүй нь ард иргэдээс уучлал гуйгаад албан тушаалаа өгөх ёстой юм шүү дээ.
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (64.119.18.99)
    BUSAD ULS TURCHID BUSDAD BOLOMJ OLGIII
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.79)
    Улсын мөнгөөр биш, өөрийнхөө цэвэр хичээл зүтгэлээр амжилтанд хүрч байгаа хүүхэд залуусыг эцэг эх нь дарга, жирийн иргэн ч бай, ялгаагүй, дэмжиж урамшуулах л ёстой!!! Нэг ч гэсэн монгол хүн дэлхийн түвшинд хүрч боловсорч байвал эх орондоо л хэрэгтэй!! Хүн гэдэг амьтан эцсийн эцэст (нас ахихад) эх нутгаа л тэмүүлдэг жамтай, гадаадад олон жил амьдарсан ч эх нутгаа санагалзан тэмүүлдэг юм. Эдүгээ аль болох олон монгол хүүхэд дэлхийн боловсрол эзэмшээсэй гэж хүсч байна!!!
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Үнэн шүүдээ
      2021 оны 04 сарын 21
    • Үнэн. Ёстой санал нэг байна. Дотроо бодож байсныг сайхан илэрхийллээ
      2021 оны 04 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    11 цаг 32 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    11 цаг 37 мин
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    16 цаг 1 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    18 цаг 16 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    18 цаг 24 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    19 цаг 46 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    21 цаг 11 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    21 цаг 24 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    21 цаг 45 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    21 цаг 56 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    22 цаг 6 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    22 цаг 12 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    22 цаг 24 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    22 цаг 45 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    22 цаг 49 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    22 цаг 50 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    22 цаг 55 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    23 цаг 0 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    2026-10-24
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    2026-10-24
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК