Польш улсын Кельце хотод сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ дуусах шатандаа орлоо. Өчигдөр А.Хулан 51 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн талаар мэдээлсэн бол араас нь рингэнд гарч тулалдсан Э.Сүхбат 52 кг-ын жинд хойд хөршийн боксчин Евгений Журовт 0:5-аар ялагдал хүлээж, хүрэлкмедаль дээр буув.
Ийнхүү Монголын боксын залуучуудын шигшээ баг гурван дамгалжуулагчаар удирдуулан найман тамирчинтай оролцоход хоёр хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүлж байна. Энэ тэмцээнд 52 орны 414 ширэн бээлийтэн ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Тус тэмцээнийг багийн дүнгээр Энэтхэг 11 медальтай тэргүүлсэн бол Казахстан, Узбекистан 10 медальтай удаалжээ. Харин манай улс хоёр хүрэл медальтайгаар 52 орноос багийн дүнгээр зургадугаар байрт жагслаа.