Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 15,005 хүнд шинжилгээ хийхэд 1169 хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 25364 боллоо.
Мөн хугацаанд 486 хүн эдгэрсэн бол 5 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна.
Шинээр илэрсэн 1169 тохиолдлын 1039 нь нийслэлд үлдсэн нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн.
Тодруулбал, Архангайд 79 хүн, Баян-Өлгийд 5, Баянхонгорт 22, Булганд 9, Говьсүмбэрт 21, Дархан-Уулд 142, Дорноговьд 1, Дорнодод 16, Дундговьд 35, Орхонд 93, Өвөрхангайд 31, Сүхбаатарт 77, Сэлэнгэд 49, Төв аймагт 168, Увсад 20, Ховдод 96, Хөвсгөлд 14, Хэнтийд 28 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
А.Сүх