Монгол Улсын Статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn цахим сайтад “Ковид-19” цар тахлын үеийн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн байдлыг харуулах зорилгоор “Ковид-19” цэсийг шинээр байршууллаа.
Ингэснээр ЭРҮҮЛ МЭНД: “Ковид-19” цар тахлын батлагдсан тохиолдол, эмчлэгдсэн байдал, нас баралтын тоо,
НИЙГЭМ: Ажилгүйдлийн түвшин, өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлага, нийгмийн халамжийн үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ,
ЭДИЙН ЗАСАГ: ДНБ-ийн өөрчлөлт, зээлийн өрийн үлдэгдэл, Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдааны үндсэн үзүүлэлт зэргийг цаг алдалгүй, түргэн шуурхай мэдээлэх боломж бүрдэж байгаа юм.
Бид цаашид энэхүү цэсээ “Ковид-19”-ийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөг илтгэх олон хэрэгцээтэй мэдээллээр баяжуулан хүргэж байх болно.
Үндэсний Статистикийн хорооноос боловсруулж, хэрэглэгчдэд хүргэдэг албан ёсны болон захиргааны статистик мэдээллээс нэгтгэн “Ковид-19” цар тахлын үеийн нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн гол үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдсөн өөрчлөлтүүдийг та бүхэн энэхүү цэсээр зочилж авна уу.