Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Сүхбаатар: ДХИС, Онцгойгийн сургуульд зөвхөн эрэгтэй элсэгчдийг бүртгэнэ

2021-4-21
0
ЖИРГЭХ

Дотоод хэргийн их сургууль 2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын сургалтын 14 хөтөлбөрт элсэгчдээ бүртгэж эхлээд байна. Онцгой байдлын сургуулиас хэрэгжүүлэх сургалтын хөтөлбөрийн  талаар тус сургуулийн захирал,  хурандаа Х.Сүхбаатараас тодрууллаа. 


-Энэ жил Онцгой байдлын сургуулиас  ямар хөтөлбөрт элсэгч бүртгэж  байгаа вэ? 
-Манай сургуулийн хувьд  Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” хөтөлбөрт ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс 4 жилийн сургалттай өдрийн анги, Онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдаас 3, 5 жилийн сургалттай эчнээ ангиар сонсогч, суралцагч элсүүлэн зөвхөн эрэгтэй элсэгчдийг бүртгэнэ.
Энэ хөтөлбөрөөр Монгол Улсын Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амыг аюулгүй амьдрах ухаанд сургах, гамшгийн эмзэг байдлыг бууруулах ач холбогдолтой. Үүгээр зогсохгүй гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоо, улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, эх оронч, албаны ёс зүй, цэргийн хэрэг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр төлөвшилтэй, мэдлэгтэй онцгой байдлын байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангасан, тактикийн түвшний албан хаагчийг бэлтгэдэг.
Онцгой байдлын сургуулийн мэргэжлийн багш нар сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Үндэсний аюулгүй байдал, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, гамшгаас хамгаалах суурь мэдлэг, ур чадвар, гал түймэртэй тэмцэх, гамшгаас хамгаалах албанд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлнэ. Мөн багаар суралцах, өөрийгөө хөгжүүлэх дадал олгох, үндэсний эх оронч үзэл төлөвшүүлэх чиглэлийн ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдийг заадаг юм.
 
-2021-2022  оны хичээлийн жилийн бакалаврын сургалтын хөтөлбөрт  Онцгой байдлын  сургуульд  бүртгүүлэхэд анхаарах зүйлийн талаар иргэдэд мэдээлэл өгнө үү? 
 -Манай сургуулийн  хөтөлбөрт бүртгүүлэхдээ бусад хөтөлбөрүүдийн нэгэн адил Дотоод хэргийн их сургуулийн элсэгчдийн цахим бүртгэлд бүртгүүлнэ. Элсэн суралцахаар цахим бүртгэлд бүртгүүлж байгаа иргэд эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн,  шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрх зөв, биеийн ил харагдах хэсэгт сорвигүй, 17-25 хүртэл насны эрэгтэй, 170 см түүнээс дээш өндөртэй байх ёстой гэсэн үндсэн шаардлагуудыг тавьж байна. Мөн ял шийтгэгдэж байгаагүй, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй, Их сургуулийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх шалгуурыг тавьдаг.
Харин элсэлтийн ерөнхий шалгалтын  суурь шалгалт математикийн хичээл  байна. Босго оноо нь 560 ба түүнээс дээш,  хавсарга шалгалт Элсэлтийн ерөнхий шалгалтын аль нэг хичээлд 480 буюу түүнээс дээш оноо авсан 17-25 насны эрэгтэй элсэгч байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл  авахыг хүсвэл манай Их сургуулийн www.uia.gov.mn цахим хуудасны "Элсэлт" цэс рүү орж аваарай гэж зөвлөе. 
 -Онцгой байдлын сургуулийн сургалтын орчин, судлан суралцах хичээлийн талаар товч танилцуулна уу?
 -Онцгой байдлын сургууль нь сургалтын орчин бүрдүүлэх тал дээр байнга анхаарч ирсэн. 2020-2021 оны хичээлийн жилд клиник болон дадлагын сургалтыг  зохион байгуулах Гал түймэр унтраах аврах анги,  усан бассейнтай болж, “Сургалтын тоглолт”, “Хээрийн сургалт”, дадлагын хичээлийг  улирал тутам зохион байгуулж хэвшсэн юм. Үүний үр дүнд  ирээдүйн офицер бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оновчтой шийдвэр гаргалт, зохион байгуулалтыг танхимын сургалтаар олгож байгаа нь эерэгээр нөлөөлж байна. Манай энэ хөтөлбөрт хамрагдсан суралцагчид нь 1-2 дугаар дамжаандаа Оросын холбооны улсын Иргэний хамгаалалтын академи, Гал эсэргүүцэх албаны академи, БНСУ-ын Чангшин их сургууль, Унгар улс, Бүгд Найрамдах Польш улс, Бүгд Найрамдах Турк улсын ижил төрлийн гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцуулах боломж бүрдсэнээрээ онцлогтой.
 
-Онцгой байдлын сургуульд суралцаж төгссөнөөр ямар  ажил албанд томилогдох  вэ ?
-Манай энэ хөтөлбөр  2020 онд Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссоор орж, гэрчилгээгээ авахад бэлэн болоод байна. Сургуулийнхаа хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлснээр олон улсын хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах, сургалтын чанар илүү сайжирах гээд олон талын ач холбогдолтой.  
Онцгой байдлын сургуулийг сонгон суралцсанаар Онцгой байдлын байгууллагын Аврах анги, салбарууд болон Гал түймэр унтраах, аврах ангийн бүлгийн дарга, салааны дарга, байцаагч, ангийн захирагчийн албан тушаалд офицер цолтой ажиллана.
Төгсөгчид маань Гамшигтай холбоотой аливаа нөхцөл байдал, шаардлага хэрэгцээг урьдчилан харж, тооцоолох замаар гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах чадварыг эзэмшиж эх орныхоо  дөрвөн  зүг найман зовхист ажиллаж байна. Ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа үе үеийн төгсөгчдөөрөө бахархаж явдаг юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    3 цаг 42 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    5 цаг 40 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    6 цаг 19 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    7 цаг 38 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    9 цаг 27 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    21 цаг 8 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    21 цаг 14 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК