Хүн амын дийлэнх нь Синофарм үйлдвэрийн Vercocell вакцины эхний тунгаа хийлгэсэн. Харин хоёрдахь тунг хэзээ хийлгэхийг иргэд сурсаар байгаа юм. Энэ талаар Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Бидэнд ирсэн мэдээллээр өнөө, маргаашгүй Verocell вакцин ирнэ. Ингэснээр хөл хорио дуусахтай зэрэгцэн вакцинжуулалтыг идэвхтэй хийнэ. Одоогоор 600 мянга гаруй иргэн вакцины эхний тунгаа хийлгэсэн. Эхний ээлжид эдгээр иргэнд хоёр дахь тунг нь хийнэ.
Дараа нь 400 мянган иргэндээ хийх юм. Энэ долоо хоногт вакцинжуулалтыг эрчимжүүлэх тул бэлтгэл ажлаа сайтар хангаж байна.
Вакцин ирсэн тохиолдолд 40-50 мянган иргэнийг өдөрт вакцинжуулж, богино хугацаанд буюу тавдугаар сарын 1-ныг гэхэд нийслэлийн нэг сая гаруй иргэнийг вакцинжуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэв.