Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нээлттэй ажлын байрны зар

2021-4-22
0
ЖИРГЭХ

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

(МОНГОЛЫН МСС)

Дуусах цаг, огноо: 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг

1. БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН МЭРГЭЖИЛТЭН

Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн нь Байгаль орчин, нийгмийн үнэлгээний захирлын удирдлага дор, Монголын МСС-ийн байгаль орчин, нийгмийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах бөгөөд Компакт гэрээгээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр шаардлагатай төлөвлөлт, зохион байгуулалтыг хийж, хяналт тавих үүрэгтэй. Ингэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөө, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлан, Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө зэрэг баримт бичгийг чанар, агуулгын хувьд хянаж, Мянганы сорилтын корпорац (МСК)-ын бодлого, удирдамж, Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-ын гүйцэтгэлийн стандарт, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэхийн зэрэгцээ барилга угсралтын ажлын явцад тэдгээр баримт бичгийн хэрэгжилтийг хянах, хангуулах үүргийг хүлээнэ.  

Үндсэн ажил үүрэг

  • Байгаль орчны нөлөөлөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, үнэлгээтэй холбоотой асуудлуудыг хариуцан ажиллах.
  • Байгаль орчны нөлөөллийн хүрээнд:
  • Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлан, Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө зэрэг баримт бичгийг хянаж, МСК-ын Байгаль орчны удирдамж, ОУСК-ын гүйцэтгэлийн стандарт, газар зохион байгуулалт, усны нөөцтэй холбоотой Монгол Улсын холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэх.
  • Дээрх баримт бичгийг боловсруулж, хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн болон төрийн захиргааны холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах.
  • Төсөл мөн түүнчлэн төслийн талбай тус бүрийн Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд байгаль орчны чиглэлээр тухайлан хянах.
  • Холбогдох талууд, гүйцэтгэгчдээс шаардлагатай мэдээллийг гаргуулан авч МСК болон Монгол Улсын Засгийн газарт байгаль орчны нөлөөллийн асуудлаар хүргүүлэх явцын тайланг нэгтгэн боловсруулах.
  • Биологийн олон янз байдлыг хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах.
  • Төслийн гүйцэтгэлд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөг харгалзан үзэх.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн хүрээнд:
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөөг хянаж, МСК-ын Байгаль орчны удирдамж, ОУСК-ын гүйцэтгэлийн стандарт, газар зохион байгуулалт, усны нөөцтэй холбоотой Монгол Улсын холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэх.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн болон төрийн захиргааны холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах.
  • Төсөл болон төслийн талбай тус бүрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах.
  • Холбогдох талууд, гүйцэтгэгчдээс шаардлагатай мэдээллийг гаргуулан авч МСК болон Монгол Улсын Засгийн газарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны асуудлаар хүргүүлэх явцын тайланг нэгтгэн боловсруулах. 
  • Бусад ажил үүрэг:
  • Байгаль орчин, нийгмийн үнэлгээний захирлын удирдлага дор Монголын МСС-ийн үйл ажиллагаатай холбогдуулан шийдвэрлэх шаардлагатай аюултай материал, хог хаягдлын асуудлыг тодорхойлох.
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй холбоотой бусад үүрэг даалгаврыг тухай бүр гүйцэтгэх.

Шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, байгаль орчны бодлого, байгалийн нөөцийн менежмент, байгаль орчны инженер, байгаль орчны төлөвлөлт, байгаль орчны эдийн засаг зэрэг чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй, ингэхдээ байгаль орчны үнэлгээ, хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, энгийн болон аюултай хог хаягдлын менежмент болон холбогдох бусад чиглэлээр мэргэшсэн байх.

Ажлын туршлага:

  • Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр дор хаяж тав (5) жил ажилласан, түүний дотор ижил төстэй төслүүдэд байгаль орчны үнэлгээ, хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, хог хаягдлын менежмент зэрэг чиглэлээр ажиллаж байсан бодит туршлагатай.
  • Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, менежмент, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөө зэргийг ОУСК-ын гүйцэтгэлийн стандарт, МСК-ын Байгаль орчны удирдамж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлж байсан бодит туршлагатай.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний түвшин ILR Level 4 буюу түүнээс дээш) байх.

2. ЖОЛООЧ

Жолооч нь Монголын МСС-ийн тээврийн хэрэгсэл, түүний эд анги, тоног төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээг хариуцан, найдвартай, хэвийн ажиллагааг хангахын зэрэгцээ Монголын МСС-ийн ажилтнууд, зочдод найдвартай, аюулгүй байдлыг бүрэн хангасан үйлчилгээ үзүүлж, захиргаа, аж ахуйн шинжтэй бусад ажил үүргийг тухай бүр гүйцэтгэнэ.

Үндсэн ажил үүрэг

  • Тээврийн хэрэгслийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой Монголын МСС-ийн заавар, бодлого, дүрэм журмыг чанд дагаж мөрдөх.
  • Тээврийн хэрэгсэлд гадна болон дотор цэвэрлэгээ тогтмол хийж, хөдөлгүүрийн шингэн, шатахууны түвшинг шалган дүүргэж, байнгын бэлэн байдлыг хангах.
  • Монголын МСС-ийн ажилтнуудад үйлчлэх, бараа бүтээгдэхүүн тээвэрлэх үед аюулгүй, найдвартай байдлыг хангах үүднээс аюулгүйн зааварчилгааг тухай бүр өгч байх. Тээврийн хэрэгслийн даацыг анхаарч, хэтрүүлэхгүй байх.
  • Тээврийн хэрэгсэлтэй холбоотой аливаа механик доголдол гарсан даруйд шуурхай мэдэгдэж, зохих арга хэмжээг авах.
  • Замын хуудсыг холбогдох зөвлөмж, шаардлагын дагуу үнэн зөв, бүрэн хөтлөх.
  • Шаардлагатай багаж хэрэгсэл, түлхүүр, нөөц дугуй, анхны тусламжийн хэрэгсэл, галын хор зэргийг тээврийн хэрэгсэлд байнга бэлэн байлгах.
  • Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний хуваарийг төлөвлөн боловсруулж, батлагдсан хуваарийг хатуу мөрдөж, үйлчилгээний бүртгэлийг үнэн зөв хөтлөх.
  • Тээврийн хэрэгсэлд осол гарсан тохиолдолд зорчигчдод нэн тэргүүнд анхны тусламж үзүүлэх ба тээврийн хэрэгсэлд бусад эвдрэл, гэмтэл гарахаас сэргийлэх шаардлагатай бусад арга хэмжээг авах.
  • Бүх зорчигч, ажилчид, зочдод найрсаг хүндэтгэлтэй хандах. Монголын МСС-д айлчилж буй зочдыг хүлээж авах зохион байгуулалтын ажилд шаардлагатай туслалцаа үзүүлэх.

Шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Автын техникч, автомашины засварчин болон ижил төстэй бусад чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх.

Техникийн ур чадвар:

  • Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчлэх “B,” “D” ангиллын жолооны үнэмлэхтэй байх.

Ажлын туршлага:

  • Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт тав (5) болон түүнээс дээш жил тээврийн хэрэгсэл жолоодож байгаа туршлагатай.

Бусад ур чадварууд:

  • Тээврийн хэрэгслийн аяллыг оновчтой төлөвлөн, хяналт тавих чадвартай байх.
  • Мэргэжлийн болон хувийн өндөр ёс зүйтэй, эерэг хандлагатай, нягт нямбай зантай, мэдээллийн нууцлалыг чандлан хадгалдаг байх.
  • Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай, англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх.

БҮХ АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

  • Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
  • Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
  • Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
  • Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи хэл дээр хэлэлцээ хийх.
  • Microsoft Office болон ажлын байранд хамаарах мэргэжлийн програм хангамжийг сайтар эзэмшсэн.
  • Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
  • Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах.

ХОЛБОГДОХ ХАЯГ:

Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтний албан тушаалд:

Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломны хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).

Жолоочийн албан тушаалд:

Монгол хэл дээрх намтар, диплом, жолооны үнэмлэхийн хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор холбогдоно.

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.

Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    1 цаг 41 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    3 цаг 39 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    4 цаг 18 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    5 цаг 37 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    7 цаг 26 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    19 цаг 8 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    19 цаг 13 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК