Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Халдварын тархалт нэмэгдэж, мутацад орсон тохиолдол бүртгэгдсэн учир хөл хориог 14 хоног сунгав

2021-4-24
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Шадар сайд С.Амарсайхан: Хөл хориог дахин 14 хоног сунгахаар боллоо. Хөл хориог тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Учир нь халдвар нэмэгдсээр байна.

БАРИМТ 2

Түүнээс гадна коронавирусний мутацид орсон төрөл Турк улсаас манай улсад зөөвөрлөгдсөн орж ирсэн нь лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн. Үүнийг Английн мутацид орсон хувилбар гэж таамаглаж байна.

БАРИМТ 3

Засгийн газраас цар тахлын үед иргэддээ дэмжлэг үзүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч байгаа. ААН-үүдийн дэмжлэгийн тухайд эрчим хүч, ус, дулаанаас чөлөөлөх, 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжиж байна. Эдгээр шийдвэр үргэлжлээд явна. Харин энэ удаад иргэд аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх асуудал яригдаагүй.

БАРИМТ 4

Хавар, бүтээн байгуулалтын ажил ид өрнөх урин цаг эхэлж байгаа ч хөл хорио тогтоохоос аргагүй байна. Эдийн засаг, нийгмийн асуудлыг бүх чиглэлээр зогсоохгүй байх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.

БАРИМТ 5

Хатуу хөл хорионы дэглэм, хэрэгжилт, хяналтыг чангатгана. Төрийн албан хаагчид ялангуяа эрүүл мэндийн салбарынхан 24 цаг ээлжээр ажиллаж байна. Хүн хүч үнэхээр дутагдаж байгаа ч бүх хүч нөөцөө дайчлан ажиллаж байгаа. Цагдаа, эмч, гааль гэх мэт салбарын ачаалалтай ажиллаж байгаа хүмүүсийн хоол хүнс, унааны зардлыг яам, агентлагийн удирдлагууд төсвийн зохицуулалтдаа оруулж шийдвэрлэхийг чиглэл болгосон. Илүү цагийн мөнгийг нь тухайн яам агентлаг нь олгох ёстой. Зарим газарт олгогдож, заримд нь олгогдохгүй байгаа учраас холбогдох албан даалгаврууд өгөгдөж байгаа.

БАРИМТ 6

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр:  Вирус мутацид орсон эсэхийг "whole genome sequencing" аргачлалаар албан ёсоор тодорхойлж, зарладаг. Цаг хугацаа хэмнэх зорилгоор зарим газрын санал болгосноор PCR-т суурилан мутацид орсон хувилбарыг илрүүлэх шинжилгээг хийсэн. Ингэхдээ 33 сорьцыг хамруулахад Турк улсаас ирсэн гурван иргэнд "UK varient" буюу Британи хувилбар байна гэж гарсан. Эдгээр иргэн Турк улсаас ирээд 10 орчим хонож байгаа. Тэд ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

БАРИМТ 7

Хүн амын дунд хийсэн судалгаанаас нэг гэр бүлийн хоёр хүнд мутацилагдсан хувилбар илэрсэн. Бусад хүнд нийтлэг хэлбэр илэрсэн. Өнөөдрийн байдлаар өргөн хүрээнд тархсан гэж хэлэх үндэслэлгүй бөгөөд "whole genome sequencing" хийж байж баталгаажуулна.

БАРИМТ 8

Британи хувилбар нь хэдийгээр тархалтын хурд их, хүндрэх магадлал өндөр ч хийх эмчилгээ, баримтлах дэглэм адилхан. Тиймээс халдварын дэглэмээ сайн баривал энэ вирусээс сэргийлэх бүрэн боломжтой.

БАРИМТ 9

Коронавирусний эсрэг манай улсад ашиглаж байгаа вакцинууд мутацид орсон хувилбарт үйлчлэхгүй гэсэн судалгаа байхгүй.

БАРИМТ 10

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Өнгөрсөн 14 хоногт халдварын эрчим буурсан гэж судлаачид үзэж байгаа. Өдөрт батлагдаж байгаа тохиолдлууд мянгаас дээш гарч байгаа шалтгаан нь ойрын хавьтлууд дундаас илэрч байгаа юм.

БАРИМТ 11

Хөл хорио бол маш их үр дүнтэй. Ингэснээр албан байгууллага, олон нийтийн газар гарах тархалтыг тодорхой хэмжээнд хумьдаг. Хөл хорио тавиагүй байсан бол халдварын тохиолдлын тоо өдөрт 3000 давах байсан. Үүнийг дагаад нас баралт ихэснэ.

БАРИМТ 12

Цар тахлын улмаас нас барсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Нас барсан тохиолдлуудын дийлэнх хувь нь суурь болон хавсарсан өвчтэй хүмүүс байсан.

БАРИМТ 13

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавирусний халдвараар өвчилсөн хүмүүсийн тавны нэг нь хүүхдүүд.

БАРИМТ 14

Тодруулбал 5408 хүүхэд коронавирусний халдвараар өвчилсөн бөгөөд 1725 хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна.

БАРИМТ 15

Хүүхдүүдийн биеийн байдал, эмнэлзүйн шинж тэмдгээс шалтгаалан эмчилгээний арга барил харилцан адилгүй байгаа. Хүүхдүүдэд эмнэлзүйн шинж тэмдэг бага илэрч байна.

БАРИМТ 16

Хүнд болон хүндэвтэр хүүхдүүдэд вирусний эсрэг эмчилгээг хийж байна. Одоогоор ЭХЭМҮТ буюу бидний нэрлэж заншсанаар Эх нялхсын төвд хүндэрсэн хүүхдүүдийг авч, эмчилгээг үргэлжлүүлж байна.

БАРИМТ 17

Сонсголонд байрлах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд 180 ор дэлгэж, бэлтгэл байдлаа хангасан. Эхнээсээ хүүхдүүдээ аваад эмчилгээ, тусламж үзүүлж байгаа.

БАРИМТ 18

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр: Хөл хорио тогтоохоос өмнөх хоногуудад тохиолдлын тоо тав хоног тутамд хоёр дахин нэмэгдэж байсан. Хөл хорио тогтоосноор өдөрт 3000-4000 болох байснаас сэргийлж чадсан.

БАРИМТ 19

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг "Карантин 14" шоуны нэвтрүүлэгт Засгийн газар, УОК буюу татвар төлөгчдийн нэг ч төгрөг байхгүй. Засгийн газрын хөрөнгө оруулалт, төсвийг УИХ баталдаг, аудит хянадаг. Телевизүүдийн удирдлагууд мэдэгдэл гаргасан байсан. Долоон телевиз хамтран энэ нэвтрүүлгийг хийж байгаа. Үндэсний татвар төлөгч томоохон компаниуд санхүүжүүлж байгаа. Карантины үед иргэд үзэх харах зүйлтэй байх ёстой гэдэг зорилгоор хийж байгаа.

БАРИМТ 20

Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга Ж.Амгалан: Монгол Улс дэлхийн жишгийн дагуу "ногоон", "шар", "улбар шар", "улаан" түвшинд шилжин ажиллаж байгаа. Энэ удаа "улаан" түвшинд шилжсэн.

БАРИМТ 21

Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын хавсралтад "улаан" түвшингийн үед хязгаарлахгүй үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага дурдагдсан. Гэхдээ үүнийг дагаад машин болон явганы хөдөлгөөн их байгаа тул дахин зохицуулалт хийх шаардлага үүссэн.

БАРИМТ 22

Иргэд өмнөх хатуу хөл хорионы түвшин шиг энэ удаагийнхыг төсөөлж байсан байх. Гэтэл өмнөх шиг түвшинд хүрэхгүй байгаа болохоор халдварын хумилт шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байгаа юм. 

БАРИМТ 23

Иймд холбогдох судалгааг дахин хийж, "улаан" түвшингийн үед хязгаарлагдаагүй байгууллагуудын үйл ажиллагаанд дахин зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, цаашид хөл хориог нэлээд хатуу болгож, тодорхой зохицуулалт хийнэ.

БАРИМТ 24

Цар тахлын үед тангараг өргөсөн төрийн албан хаагчид үүргээ гүйцэтгэж байгаа. Мөрдөгддөг цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа ба цагдаагийн байгууллагынхан гурван ээлжээр явж байгаа байх. Төрийн албан хаагчдыг татаж оролцуулах ажил зохион байгуулагдахгүй. Энэ талаарх асуудал өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулагдсан.

image

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хатуу хөл хориог 14 хоног сунгах шийдвэр гаргасан билээ. Энэ талаар Улсын Онцгой комиссоос мэдээлсэн онцлох 24 баримтыг хүргэж байна.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.187.223)
    Hudalch novshnuud.
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • БИТГИИ ШАААА (124.158.85.89)
    БОСЛОГО ҮЙМЭЭН ГАРГАХГҮЙ ГЖ ЗОХИОСОН ТОО УНШААД, МӨНГӨӨӨ ӨГӨХҮГҮЙ БОЛ 14 ХОНОГ ЮУ ИДЭХ ВЭ НОВШНУУУДААА, ӨЛСӨЖ ҮХСЭНЭЭС ГАРЧ КОРОНА ТУСССАН ДР БИЗ, БОСЦГОООООНО ШҮҮ ЛАЛРУУУДААА
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.180.179)
    юу л бол иргэдийн жагсаал цуглаан хийх эрхийг боох гэж өөрсдийнхөө булай булхайг нуух гэж
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • zochin (202.179.26.91)
    700000 togrogiig ogoochee, uu gej chooson chorigdoch bedee
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    6 цаг 24 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    6 цаг 30 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    16 цаг 56 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    20 цаг 18 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    20 цаг 23 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК