Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Оросын орчин үеийн өгүүллэг” номын нээлт болно

2021-4-26
0
ЖИРГЭХ

Монголын орчуулагчдын эвлэл, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуультай хамтран “Мэргэн зон” төрийн бус байгууллагын дэмжлэг дор “Оросын орчин үеийн өгүүллэг”-ийн түүврийг Монголын уран зохиол сонирхогчдод танилцуулахаар болжээ.

Уг түүврийг Орос-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан эрхлэн гаргаж байгаа бөгөөд ирэх 5 дугаар сард хуучнаар Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу "Русский дом"-д нээлтээ хийх гэж байна.

М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн захирал, Оросын нэрт зохиолч Алексей Варламов дээрх түүвэр зохиолын оршил үгэндээ “...Тухайн  бүтээлүүд нь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгссөн  Монгол, Оросын уран зохиолын орчуулагч нарын эрин үеийг эзэлсэн хамтын ажиллагааны үр дүн юм” гэж онцлон тэмдэглэжээ.

Түүвэр зохиолд гол төлөв М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгссөн Оросын орчин үеийн зохиолчдын өгүүллэгүүд багтжээ. Тодруулбал, Евгений Поповын “Гээгдсэн үнэт зүйлсийн эрэлд”, Валерий Поповын “Аян замын зүүд”, Михаил Поповын “Цоохор тахиа”, Сергей Дмитренкогийн “Цэцгийн баглаа ”, Марина Палейгийн “Дэв засал” кино өгүүллэгүүд, Александр Снегирёвын “Хоёр зуун граммт”, Александр Торопцевын “Максвелын тэгшитгэл хийгээд тэнгэр өөд тэмүүлсэн бяцхан цорго”, Роман Сенчины “Үүрэг”, Александр Сегенийн “Өвөөгийн загалмай”, Владислав Артёмовын “Үхэж үл болно”, Андрей Волосын “Эд агуурс”, Анатолий Королёвын “Шидэт хонгил”, Евгений Водолазкины “Цэцэрлэг”, Алексей Варламовын “Цагаан загас”, Светлана Василенкогийн “Өргөст торны цаадах хот” болон “Хайрын тухай бодрол”, Олеся Николаевагийн “Туарег”, Фарид Нагимовын “Булган дээл”, Сергей Шаргуновын “Нугасны зүрх”, Дмитрий Верещагины  “Азарган тахианууд”, Дмитрий Гаричевын “Мисир”, Игорь Кузнецовын “Градскийн нэгдүгээр чиглэлийн тролейбус”, Владимир Малягины “Уугуул нутгийнхан”, Андрей Герасимовын “Цаасан бар”, Игорь Клехын “Хонхор төгөлийн ноход” зэрэг өгүүллэг оржээ. Энэ түүвэрт орсон уран бүтээлчид утга зохиолын олон төрлийн шагнал хүртсэн төдийгүй, тэдний бүтээлийг гадаадын олон  хэл дээр хөрвүүлсэн ажээ.

“Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь “Русский Дом”-ын захирал Амгалан Ринчинович Базархандаев, Монголын орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч, доктор О.Чинбаяртай энэ оны нэгдүгээр сард уулзахдаа “Оросын орчин үеийн зохиолын түүврийн нээлт нь энэ жилээс Соёлын хэлтсийн нэгэн шинэ ажлын чиглэл болохоос гадна соёлын хүрээнд Оросын уран зохиолыг монгол хэлнээ хөрвүүлж, Монгол Улсад дэлгэрүүлэн хэрэгжүүлэх төслийн эхлэл болж байна” хэмээн  мэдэгдсэн юм.

Ташрамд дуулгахад, Улаанбаатар хотноо Оросын орчин үеийн уран зохиолын түүвэр хэвлэгдэн гарч буйн сацуу Москвад мөн Монголын орчин үеийн уран зохиолын түүвэр хэвлэж гаргахаар ажиллаж байгаа ажээ.

Ийн Улаанбаатар дахь “Русский Дом” Монгол-Оросын зохиолчдын уран бүтээлийн оюуны холбоосыг дахин шинээр нээх нь. Учир нь утга зохиолын солилцоо хийлгүй өдгөө 30 гаруй жил өнгөрсний хойно манай хоёр ард түмэн хуучны сайхан уламжлалаа эргэн сэргээж байна.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (37.166.104.41)
    Hend j hereggui oros hel.
    2021 оны 06 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    34 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    2 цаг 24 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    14 цаг 5 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    14 цаг 11 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК