Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Мөнхтүшиг: Гэрчилгээнд вакцины мэдээлэл, PCR-ийн хариу, гадаад паспортын дугаар зэрэг бүх мэдээллийг 8 хэлээр хөрвүүлэн оруулж байгаа

2021-5-04
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Хил нээх асуудал зөвхөн Монгол Улс хилээ нээгээд болчих бус. Гадаад улстай харилцан хилээ нээснээр цар тахлын өмнө иргэд гадаадад чөлөөтэй зорчиж байсан тэр  үеэ рүүгээ эргэн очих юм.

БАРИМТ 2

Өнөөдрийн байдлаар дэлхийн 121 улс хилээ бүрэн болон хэсэгчлэн хаасан мэдээлэлтэй байна. Улс орнууд ямар арга хэмжээ авч байна гэвэл, зөвхөн өөрийн улсын иргэдийг, мөн тухайн улсад байнга оршин суудаг  гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлж байгаа.

БАРИМТ 3

Манай улс гадаадын долоон улс руу  шууд нислэг үйлддэг. Өнөөдрийн байдлаар БНХАУ, БНСУ, Япон, Герман болон Европын холбооны орнууд виз олголтыг түр зогсоосон. Цаашлаад өөрийнх нь улсад байнга оршин суудаггүй иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх горимыг мөрдөж ажиллаж байна.

БАРИМТ 4

Манай улсын хувьд цар тахлын эхэн үеэс хилээ шат дараатай хаасан. Энэ шийдвэртэй уялдуулан гадаад улсад байгаа ЭСЯ,  Консулын газрууд богино хугацааны бүх төрлийн визийг 2020 оны нэгдүгээр 27-ны өдрөөс эхлээд зогсоосон байгаа.  

БАРИМТ 5

Гадаадад буй монголчууд маань Үндсэн  хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд  эх орондоо ирж болж байгаа.

БАРИМТ 6

Гадаад улсын жишгийн дагуу  Монгол Улсад байнга оршин суудаг, ажил,  амьдрал нь энд байдаг  гадаад иргэдийн оршин суух үнэмлэхийг үндэслэн хилээр нэвтрүүлж байгаа.

БАРИМТ 7

Төрийн болон хувийн хэвшлийн шугамаар богино хугацаагаар зайлшгүй ирэх гадаадын мэргэжилтнүүд байдаг.

БАРИМТ 8

Эдгээрт зөвхөн ирэх, явах тийзийг үндэслээд Монгол Улсад ирээд тусгаарлагдах нөхцөлийг хангасны үндсэн дээр цөөн тооны гадаад иргэн, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж байгаа.

БАРИМТ 9

Гадаадад байхдаа вакцины эхний болон хоёрдахь тундаа хамрагдаад түүнээс хойш 14 хоног өнгөрсөн гадаад иргэдийг Монголд ирэхэд нь тусгаарлахгүй байгаа. 

БАРИМТ 10

Харин вакцинд хамрагдаагүй иргэдийг Монгол Улсын хилээр нэвтэрч ирсэн даруйд долоо хоног тусгаарлана.

БАРИМТ 11

Хоёрдахь тунгаа хийлгэсэн боловч 14 хоног өнгөрөөгүй байгаа иргэд мөн тусгаарлалтад орно гэдгийг тодотгож хэлье.

БАРИМТ 12

Коронавирусний  халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэдийг тухайн улсад эмчлүүлж байсан эмнэлгийн бичиг, нотлох баримтыг үндэслээд Монгол Улсад нэвтрүүлсний дараа тусгаарлахгүй байх горим үйлчилж байгаа.

БАРИМТ 13

Монгол Улсад ирж байгаа бүх иргэн, зорчигчийг  сүүлийн 72 цагийн дотор коронавирусний эсрэг PCR шинжилгээнд заавал хамрагдсан байх, хариу нь сөрөг гарсан байхыг шаардаж байна.

БАРИМТ 14

Энэ бол вакцин хийлгэсэн, хийлгээгүй бүх иргэнд адилхан үйлчилнэ гэдгийг тодотгоё.

БАРИМТ 15

Монгол Улс хилээ нээх шийдвэртэй уялдуулаад олон улсын түвшинд вакцин хийлгэсэн эсэх тухай гэрчилгээг улс орнууд санаачлан гаргаж, бусад улс хүлээн зөвшөөрөх талаар уриалж эхлээд байгаа.

БАРИМТ 16

Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд өнөөдрийн байдлаар, олон улсын төвшинд хүлээн зөвшөөрсөн вакцины паспорт, гэрчилгээ гэх баримт бичиг аль ч улсад одоогоор байхгүй гэдгийг хэлье.

БАРИМТ 17

Улс орнууд зөвхөн дотоодоо вакцин хийсэн гэрчилгээг гаргаад үүнийг бусад улс орон харилцан хүлээн зөвшөөрч мэдээллээ солилцсоноор тухайн гэрчилгээг хүчин төгөлдөр гэж үзэх юм.

БАРИМТ 18

Монгол Улсын хувьд гэвэл өнөөдрийн байдлаар Е- Mongolia платформоор дамжуулаад вакцины 1, 2 дахь тунг хийлгэсэн иргэд вакцин хийлгэсэн огноотой мэдээллээ Е- Mongolia-гаар дамжуулаад авах боломжтой.

БАРИМТ 19

Энэ системийг ашиглаад Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, ГХЯ, ЭМЯ, ХӨСҮТ гээд бүхий л холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсгээс Е-Mongolia дээр тулгуурлан олон улсад хүлээн завшөөрөгдөх шаардлагатай гэдэг үүднээсээ гадаад паспортын мэдээллийг тусгах. Мөн гадаадад зорчих иргэдэд PCR шинжилгээ хийсэн байх шаардлагыг улс орон нийтээрээ тавьж байгаа учраас PCR шинжилгээ хийсэн мэдээллийг Е-Mongolia дээр нэмж өгөхөөр болсон.  

БАРИМТ 20

Мөн мэдээллүүдийг зөвхөн монгол, англиар бус НҮБ-ын албан ёсны зургаан хэлээр гаргах хөгжүүлэлтийг хийх техникийн шийдэл бэлэн болсон.

БАРИМТ 21

Гэрчилгээ буюу вакцин хийлгэснийг нотлох баримт бичигт зөвхөн регистрийн дугаар байсан бол одоо тухайн иргэний  гадаад паспортын  дугаар орж ирнэ.

БАРИМТ 22

Гэрчилгээнд ямар төрлийн вакцинд хэзээ хамрагдсан тухай мэдээлэл орно. Жишээ нь,  гуравдугаар сарын 10–нд эхний, дөрөвдүгээр сарын 20-нд хоёрдахь тунгаа хийлгэсэн. Дээр нь PCR шинжилгээ хийлгээд сөрөг гарсан, хэзээ хариугаа авсан энэ бүх мэдээллийг оруулж байгаа юм.

БАРИМТ 23

Ийнхүү албан ёсны мэдээлэл бүхий нэгдсэн гэрчилгээ гаргаж, гадаад улстай яриа хэлэлцээр хийгээд харилцан зөвшөөрсөн тохиолдолд Монгол Улсын иргэд тухайн улсад чөлөөтэй зорчих нөхцөлийг үе шаттай сэргээх боломжийг нээх юм.

БАРИМТ 24

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын хилийг тавдугаар сарын 10-наас үе шаттай нээх асуудлыг хэлэлцэн, тогтмол нислэгийг нэмэгдүүлэх, гадаад улстай дээрх гэрчилгээг харилцан зөвшөөрсөн тохиолдолд иргэд маань гадаад улсад зорчих энэ боломжийг үе шаттайгаар нээхээр ажиллаж байна.

image

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хил нээх болон вакцины гэрчилгээг хэрхэн олгох, гадаад улс руу зорчиж болох эсэх, гадаад иргэд манай улсад ямар журмын дагуу нэвтэрч байгаа зэрэг иргэдийн зүгээс ирүүлж буй олон асуултад хариулт өглөө.  Түүний өгсөн хариултыг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (66.181.184.90)
    Гадаадад болохоор зорчиж болоод байдаг дотооддоо 2 дахь тунгаа хийлгүүлээд 21 хоночихсон хүн тариалангийн ажлаар явья гэхээр явуулахгүй гэх юм. Дэглэмийг нь бариулаад ажлыг нь хийлгэмээр тодорхой журам гаргаа чээ.
    2021 оны 05 сарын 07 | Хариулах
  • Sonjigch (203.91.115.47)
    Barimt 13-g ergej harah heregtei Gadaadaas irj bui irged vakcinaas ul hamaaran shinjilgee ugeh ni medeej hereg zuv Gehdee shinjilgeeg orj irehhed ni hill deer tilbertei abbal baga ch gesen orlogo. Nutag negtneesee heroin under unetei shinjilgee nehej haaadiig ni segsreh hereggui bolov. uu Tungaagaarai
    2021 оны 05 сарын 04 | Хариулах
    • vredo
      МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Дэлхийн коронавирусын цартахлын (COVID-19) улмаас дэлхийн улс орнуудад ядуурлыг арилгахад туслах НҮБ-ын Хүмүүнлэгийн чадавхийг бэхжүүлэх санаачлагын хөтөлбөрийн талаар бид танд мэдээлж байна. НҮБ-ын Хүүхдийн сан, Францын хэд хэдэн төрийн бус байгууллагууд (ТББ) -ын бүлэглэл нь цар тахлын гамшигт хамгийн их нэрвэгдсэн орнуудын хүн амд зээл авахад нь туслах зорилгоор 500 сая еврогийн хөрөнгөтэй санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. сонгосон үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, төслөө боловсруулах, хэрэв та ажилгүй, оюутан, бизнес эрхэлдэг, хувийн институт хариуцдаг, та хувь хүн бол, та тариачин эсвэл тариачин байх тул санаа зовох зүйлгүй бидэнтэй холбоо барина уу. эсвэл нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл whatsapp. Бид COVID-19 тусламжийн хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн олон хүмүүст туслахаар шаргуу ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. Имэйл хаяг: ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com Whatsapp дугаар: 00330780936909 эсвэл +33780936909 Вэбсайт: ayudafinnance.webs.com
      2021 оны 05 сарын 04
  • Зочин (103.26.195.252)
    Еврокомисс зөвхөн Файзер, Модерна, Астразенека, Жонсон & Жонсон (EХ-ны зөвшөөрсөн) вакцин хийлгэсэн гадаадын иргэдийг хүлээж авна гэсэн байна. Төрийн албан хаагчид (Астразенека хийлгэсэн), хорт хавдартай зэрэг хүнд өвчтэй хүмүүс (Файзер хийлгэсэн) л Европ руу явах боломжтой болох гээд байна уу?https://www.bbc.com/news/world-europe-56970398
    2021 оны 05 сарын 04 | Хариулах
    • Иргэн
      Германы канцлер хятадын талаас вакцин хийлгэсэн хүмүүсээ харилцан хүлээн авья гэж гуйсан
      2021 оны 05 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    2 цаг 43 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    6 цаг 4 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    6 цаг 9 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    21 цаг 14 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    21 цаг 39 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    21 цаг 41 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    22 цаг 44 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    23 цаг 22 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    23 цаг 38 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    23 цаг 59 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК