Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар “Covid-19”-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсохоос гадна хөл хориог сулруулахтай холбоотойгоор УОК-ын боловсруулсан журмыг эцэслэн батлах юм байна.
УОК-оос хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 8-наас үе шаттайгаар сулруулахаар болсон. Үүнд, томоохон худалдааны төвүүдийг энэ сарын 8-наас нээхгүй. Дахин долоо хоног сунгах санал гаргасан бөгөөд уг шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн, олон нийтэд зарлах аж.
У.Тэргэл