Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт 1128 шинэ тохиолдол бүртгэгдэж улсын хэмжээнд нийт халдварын тоо 41524 боллоо. Үүний дөрөв нь эмнэлгээс хамааралтай халдвар байна.
Улаанбаатар хотод 1042 тохиолдол илэрчээ.
Мөн хугацаанд эмнэлгээс болон гэрийн ажиглалт тусгаарлалтаас 1308 хүн эдгэрч гарсан бол коронавируст халдварын хүндрэлээр дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна.
А.Сүх