Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр (2021.05.05) 20:00 цагт "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр 142 иргэн ирэх бөгөөд эдгээрээс вакцины бүрэн тундаа хамрагдан, дархлаа тогтох хугацаагаа өнгөрөөсний дараа ирж байгаа 38 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлнэ. Бусад иргэнийг “Ибис”, “Кемпински”, “Новотэл”, “Амар” зочид буудалд тусгаарлана.
УОК-ын шийдвэрээр энэ сард 14 удаагийн тусгай нислэгээр 2600 гаруй иргэнээ татан авахаар төлөвлөөд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.