Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Анандбазар: Би хүмүүст хаус бэлэглэтлээ мөнгөтэй болоогүй

2021-5-08
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Сүнээ гэдэг эмэгтэйг би танихгүй. Уулзах нь бүү хэл гар барьж ч танилцаж үзээгүй. Энэ эмэгтэйг 2020 оны сонгуулийн өмнө зургадугаар сарын 19-нд дөчөөд метрийн цаанаас анх харсан. Булган аймагт нэр дэвшээд иргэдтэй уулзаж байхад Булган аймгийн Булган сумын хоёрдугаар багт иргэдийн дундаас Сүнээ гэдэг эмэгтэй босч ирээд та Булган аймагт кино театр барина гээд амлачихаач ээ гээд асуулт асууж байсан. Яагаад заавал амлуулж сонгуулийн хууль зөрчүүлэх гээд байгаа юм бол гэж гайхаж байсан.

ЭШЛЭЛ 2

Сүнээ зөрөөд өнгөрөхдөө л зураг авахуулдаг хүн байна лээ. Надтай тийм л уулздаг байсан юм бол тэр зураг нь хаана байна. Би Сүнээтэй танил биш. Сүнээгийн найз охин гэж би бас танихгүй. Тэр найзаараа дамжуулж Сүнээ надтай уулзсан гээд байгаа. Сүнээтэй уулзаагүй юм чинь найз охин нь байхгүй гэсэн үг.

ЭШЛЭЛ 3

Сүнээд надад дарамтлуулсан, хүчирхийлүүлсэн 1000 эмэгтэй хандлаа гэж хэлж байна лээ. Нэг эмэгтэйтэй нэгээс хоёр хоног байлаа гэхэд 18 жил хэрэгтэй юм байна лээ. Би ийм олон жил эмэгтэй хүн эргүүлээд явж байсан бол энэ хэмжээний том групп компани байгуулах уу. Нэг ТҮЦ ажиллууллаа гэхэд өөрөө өдөр болгон зогсохгүй л бол амжилт олдоггүй. Би 25 жил завгүй ажиллаж байж энэ группээ байгуулсан. Эрүүл саруулаар бодоод үзэхээр 1000 эмэгтэйтэй учир ургуулах нь битгий хэл уулзах зав ч байгаагүй.

ЭШЛЭЛ 4

Миний хань Монголын оюутан мисс, маш сайхан хүн бий. Группынхээ санхүү эрхэлсэн тэргүүн дэд ерөнхийлөгч. Бизнесийн салбарт 20 жил хамт ажиллаж байна. Нэг өрөөнд суучихаад, нэг компанид ажиллачихаад 1000 эмэгтэйг дарамтлаад сууж байхад тэр эмэгтэй зүгээр хараад сууж байх уу, бод доо.

ЭШЛЭЛ 5

Сүнээгийн зургийг би цацаагүй. Булган аймаг сонгуулийн хоёр мандаттай. Рейтингээрээ МАН-аас нэр дэвшсэн хоёр нэг хоёрт байсан. Тэр зураг бичлэгийг хэн тараасан байх уу. Гуравт байгаа хүн л тараана биз дээ. Сонгуулийн өмнө гарсан тэр зурагнууд 300 сая төгрөгөөр зарагдсан. Булганыхан бүгд мэдэж байгаа. Бид хоёрын өрсөлдөгч аваад тэр зургийг цацсан. Тэр зураг бичлэг Сүнээгийн өөрийн гар утаснаас явсан. Өөрөө задласан. Тэрийг цацсан хүн нь гуравт орсон хүн байх гэж би бодож байна.

ЭШЛЭЛ 6

Сүнээгийн гаргаж ирсэн зүйлүүд яг олимпийн аваргын зодооны дуулиантай давхацдаг. Түвшинбаяр аварга руу дайрах нь Ерөнхийлөгчийн сонгууль эхлэж байгаа энэ үед эргээд АН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх байсан байх. Тэр дуулианыг сарниулах зорилгоор энэ зохиомол зүйл гарч ирлээ гэж би харж байгаа.

ЭШЛЭЛ 7

Ингэж хуурай гүтгүүлж үзээгүй болохоор би хуулийн зөвлөхтэйгөө зөвлөөд дөрөвдүгээр сарын 11-ний өдөр өргөдөл гаргасан. Шалгаж тодруулж өгнө үү гээд. Маргааш нь Сүнээ их дуулиантайгаар бас өргөдөл өгч байгаа харагдана лээ. Би бол уулзсан хүмүүсээ танина, санана. Тэр тусмаа Сүнээ шиг “алдартай” хүнийг бол бүр мартахгүй. Надад ресторанд эмэгтэй хүн уриад уулзаад суух зав нэг их гардаггүй.

ЭШЛЭЛ 8

Надтай хамт саунад байсан гээд байгаа хуульч өмгөөллийн гэрээгээр манайтай хамтарч ажилладаг байсан залуу. Одоо ямар ажил эрхэлж байгааг нь би мэдэхгүй. Нэг хүн хүн хүчирхийлж байхад нөгөө нь хараад сууж байсан гэдэг зохиол маш үнэмшил муутай зохиол байна лээ. Барин тавин тэгж гүтгэж болдог л юм байх даа.

ЭШЛЭЛ 9

Надад хүчирхийлүүлсэн хүүхэд асрагч гээд ярьж байна лээ. 22 жилийн өмнө бид хүүхэд асрагч авах хэмжээнд хүрээгүй байлаа. Бизнес эхлэх их хэцүү байдаг. Хориод жилийн өмнө бид гурван өрөө байртай, өөрсдөө бизнесээ эрхэлдэг, эхнэр өөрөө хүүхдээ хардаг ийм л байсан. Бага тэнгэр гэдэг аманд нүүж очих бодол ч байхгүй байсан үе.

ЭШЛЭЛ 10

Сүнээ гэдэг хүн манай компанийн олон хүийг дарамталсан. Анандбазар их муу хүн гэж гэрчлээд өг гээд ярьсан байсан. Тэр хүмүүс бүгдээрээ гомдол гаргаж цагдаагийн байгууллагад хандсан.

ЭШЛЭЛ 11

Манай компанийн Хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байгаа эмэгтэйг маш муухайгаар гүтгэсэн. Нефтийн компаниын хүний нөөцийн ахлах менежер гэдэг бол маш өндөр албан тушаал, маш хариуцлагатай албан тушаал. Гал устай, аюулгүй байдалтай тэр олон хүний амь насыг хариуцаж ажилладаг хүн. Тэр хүн нэр төрөө сэргээлгэхээр цагдаагийн байгууллагад хандсан байна лээ.

ЭШЛЭЛ 12

Пэйжир хэрэглэдэг байх үед л манай компанийн удирдлагууд хоорондоо холбогдохдоо тоогоор дууддаг байсан. Намайг 51 гэж дууддаг байсан. 1995 оны үед шүү дээ. Одоо бол гар утас гарчихсан. Тэгж дуудаад байх шаардлага байхгүй.

ЭШЛЭЛ 13

Хүчирхийлэлд ганцхан эмэгтэй хүн өртдөггүй. Эрэгтэй хүн ч хүчирхийлүүлдэг. Гүтгэнэ гэдэг ч хүчирхийлэл. Хүчирхийлэлгүй нийгмийн төлөө дуу хоолойгоо хүргэнэ.

ЭШЛЭЛ 14

Өргөөг би Ж.Наранцацралт Засаг даргын үед хувьчилж авсан. Би соёл урлагын салбарт хайртай. Хийе гэсэн ажилдаа би хуурамчаар хандаж үзээгүй. Өргөөг би авсан учраас л одоо хүртэл кинотеатраар нь ажиллуулж байгаа. Өөр хүн авсан бол Сансар шиг, Хөдөлмөр шиг, Ард шиг болгох байсан.

ЭШЛЭЛ 15

“Өргөө”-г хувьчилж аваад тухайн үеийн ханшаар 5.6 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн. Соёл урлагийн салбарын гайхамшигтай төслүүдийн нэг нь “Өргөө”.

ЭШЛЭЛ 16

Холливудын шинэ киног манай монголчууд америкуудтай яг нэг цагт үзэж чаддаг. Хятадууд нэг цагаар хоцорч үздэг, хонг зонгууд долоон цагаар хоцорч үздэг. Бид азтай.

ЭШЛЭЛ 17

Багатэнгэр бол дээр үед Их тэнгэрийн аман дахь дарга нарын хоолны склад байсан. Зах зээлд нэвтрээд дарга нар нь нүүгээд явчихсан. Склад тоногдчихсон байсан. Энэ үед Тарийн өмчийн хороо нээлттэй тендер зарлаад би худалдаж авч байсан.

ЭШЛЭЛ 18

Бага тэнгэрийн дуудлага худалдаанд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нарын дөрөв таван хүн орж байсан. Би 124 сая төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үедээ энэ маш их мөнгө байсан. Хүмүүс чи тэнд байгаа тоногдсон агуулахыг ийм их мөнгөөр худалдаж авч яах гээд байгаа юм гээд зэмлэж байсан. Зах зээл Их дэлгүүрийг тойроод л эргэлдэж байсан үе шүү дээ.

ЭШЛЭЛ 19

Нээлттэй тендерт орж Багатэнгэрийг ав гэж зөвлөсөн хүн бол миний нагац ах Зундуйн Дорж. Ирээдүйд үнэд орно шүү, ав гэж надад анх хэлж байсан.

ЭШЛЭЛ 20

Намайг Занданшатар даргад, Зандаахүүгийн Энхболдод хаус бэлэглэсэн гээд бичээд байна лээ. Би хүнд хаус бэлэглэх хэмжээний мөнгөтэй болж чадаагүй.

ЭШЛЭЛ 21

Багатэнгэрт Занданшатар даргад байшин байтугай амбаар ч байхгүй.  Зандаахүүгийн Энхболд ч тэнд хаусгүй юм билээ. Ийм мэдээлэл яваад эхлэхээр нь би компанийхаа хүмүүсээр шалгуулсан. Ийм нэртэй хүмүүс худалдаж авсан хаус алга гэж байна лээ. Энэ худлаа мэдээллийг залруулж өөрсдөө эдгээр хүмүүс нэр төрөө сэргээлгэх байх.

ЭШЛЭЛ 22

Би хуурамч шатахуунынхантай тэмцэнэ гэдгээ хэлдэг. Хуужлийн төсөл оруулахаар ажиллаж байгаа. Саяын гүтгэлэг тэдний ачаар овоо дориухан санхүүжилттэй явах шиг боллоо.

ЭШЛЭЛ 23

Шатахуун онцгой албан татвартай, керосин онцгойгүй байдгийг би эсэргүүцдэг. Энэ бол машин тэрэгтэй бүх хүний эрх ашиг. Хуурамч шатахууныг хоригловол тэр хүмүүс жилд 80 тэрбум төгрөг алдана. Тийм болохоор үхэн хатан тэмцдэг. Хуурамч шатахуун бол Анандбазарын асуудал биш, ард иргэдийн асуудал шүү.

ЭШЛЭЛ 24

Манай “Сод Монгол” хамгийн чанартай шатахуун нийлүүлдэг учраас улсын онцгой объектууд манайхаас шатахуунаа худалдаж авдаг. Тийм учраас Эрдэнэтийг, МИАТ-ыг, түргэнийг, ТЭЦ дөрвийг, Багануурын уурхайнуудын шатахууныг хангаж байна.

image

25 дугаар суваг телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуулын хөтлөн явуулдаг “Ам нээвэл” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Анандбазар оролцжээ. Түүний ярилцлагаас онцлох 24 эшлэлийг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (202.21.99.42)
    тийм болохоор төрөөс хулгайлдаг түүгээрээ шоуддаг
    2021 оны 05 сарын 12 | Хариулах
  • Irgen. (66.181.186.155)
    Baliar amitan. Ongo mongond dontson iim yum yu ch hiihees hutsahgui.
    2021 оны 05 сарын 12 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.188.14)
    Сүнээ их мөнгөний төлөө явж бна даа
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • зочин (183.177.99.230)
    Мань Ананбазар Сүнээг 40 метрийн зайнаас мэлмий нь толдсон л байна да
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • ггг (202.131.228.131)
    энэ хүний талаар нэг ч гэрэл гэгээтэй биш гэхэд энгийн мэдээ гарч ирэхгүй юм. дандаа л хэцүү юманд орооцолдож явах юм, үйлийн үр гэж байдаг юм гэсэн, эхнэр хүүхэдтэй л байлгүй, жаахан юм боддоггүй л юм байх даа.
    2021 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.70.41.2)
    Анандбазар 22 жилийн өмнө бид хүүхэд асрагч авах хэмжээнд хүрээгүй байсан гэж ярьлаа. Гэтэл 1997 онд буюу 24 жилийн өмнө 124 сая төгрөгөөр Бага тэнгэрийн аманд балгас худалдаж авч байсан хүн хүүхэд асрагч авах хэмжээнд хүрээгүй байх уу. Тэр мөнгө одоогийнхоор овоо хэдэн тэрбум төгрөг болох байх. Мөн Бага тэнгэрт байсан Улс төрийн товчооны гишүүдийн зуслангийн байрыг ч мөн цуг хувьчилж авсан байсан.
    2021 оны 05 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Угаасаа л улайм цайм худлаа ярьж байна шүү дээ. 1998 онд багатэнгэрт хаустай байсан манайх хажууд нь амьдардаг байсан.
      2021 оны 05 сарын 10
    • ЗОЧИН
      Бага тэнгэрт УТТ-ны зуслан гэж байгаагүй шүү
      2021 оны 05 сарын 10
    • Иргэн
      Итгэхэд бэрх хүн юм
      2021 оны 05 сарын 10
  • зочин (64.119.21.196)
    Содмонголоос шатахуун авч байна даа. Хуурамч шатахуун шалгаад хариу өгдөггүй юм ийм учиртай юм байна.
    2021 оны 05 сарын 09 | Хариулах
  • НИК-ын ахмад үеийнхэн (202.126.89.225)
    Анандбузараа чи сайхан худлаа ярьж, амьтны толгой эргүүлдэг адын муу шидтэй амьтан. Чамайг дэндүү сайн мэднэ дээ НИК-ийнхэн. Чи улсын шатахууныг хувийнхаа компани руу зээл нэрээр авч ашиглаад мөнгийг нь төлөөгүй луйвардсан биз дээ, бас худлаа юу.
    2021 оны 05 сарын 09 | Хариулах
    • Зочин
      яг үнэн ш дээ.Ёстой улайдаггүй, ёс зүйгүй үл бүтэх гар. НИК-ийн захын нэгэн энэ хэн бэ? гэдгийг тодорхой хэлнэ дээ..
      2021 оны 05 сарын 09
  • mgl emegtei (192.82.71.95)
    Olnii yg ortoi gej minii mongolchuud heldeg. Iimd huuli hyanalt n tegj dooshoo orchihoogui bol yneneer n shiideh yostoi. Harj l baiya.
    2021 оны 05 сарын 09 | Хариулах
  • мягмар (49.0.154.173)
    худалч нохой юм даа
    2021 оны 05 сарын 09 | Хариулах
  • МАН ын хүчирхийлэгч (66.181.184.136)
    МАН ын хүчирхийлэгч намынхаа дэмжлэгээр баатар болох юм байна
    2021 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.187.223)
    Zasss bayachuudiin huuhdiig gargaj uguud bair avdag business huuhduudiin dund tsetseglej bn hooy
    2021 оны 05 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Чи л тийм юм байгаа биз. Битгий бусдыг өөр шигээ бодож бай. Сэвтээгүй, муу санаа суугаагүй гэнэ цайлган охид олон байгаа.
      2021 оны 05 сарын 09
  • зоригт (103.26.194.49)
    Тэр хачин гажиг хүүхнийг дахиж дарвалзахгүй болтол нь арга хэмжээ ав
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.161.113)
    Мэдээж гүтгүүлсэн эмэгтэйчүүд ашгын төлөө нэгдсэн мөнгө олох шилдэг арга
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Эргэлзэж байна (202.126.89.141)
    Анандбазарыг элдвээр бичээд яарав дээ, цагдаа, прокурорт хэрэв эрүүл хүн байдаг бол асуудал аяндаа шударгаар шийдэгдэнэ.
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (77.111.246.38)
    Ovoo bosgoogui bol shaazgai haanaas suuh bilee. Olony ug ortoi
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.90.44)
    Энэ хүний хүчингийн хэрэг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэг дүгээр хэлтэс дээр очоод нам дарагддаг гэж хүмүүс бичсэн байсан. Бас тэр Цэгмэд гэдэг авгай эмгэн жаахан охидуудыг эмчийн үзлэгт оруулаад 51-д аваачиж тушаадаг гэж олон хүн бичсэн байсан. Оргүй яриа биш байхаа.
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • MAN (203.23.49.64)
    suneegiin umhii aliig yund dolooh geed bdgiin
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.182.25)
    Чи муу ярьж байгаа шигээ сайхан цэвэрхэн амьтан биш шүү . Чи бол хүүхний араас гаж дон болтлоо явдаг хогийн бөгсний бузар чи ярьж байгаа шигээ цэвэрхэн амьтан биш шүү хүмүүс чамайг бүгд бүгд шигээ муу хогийн луйварчин цэвэрхэн шар царайны цаана өмхий яахаас ч буцахгүй сармагчин нуугдаж байдгийн хүмүүс чамафйг их хүн муутай амьтаан гэж бүгд лалараар чинь дуудаж байна
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (192.82.90.161)
    боловсролтой хүн байна энэ хүнийг гүтгэх том хэмжээний бүлгэлэл байна даа үнэхээр бизнес хийдэг хүмүүүс ямар ч завгүй байдаг даа юу чхийхгүй зүгээр мөнгө олох гэсэн хүмүүсийн санаанд бохир санаа төрдөг дөө
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
    • Chi nerteigeer ni Myanganbayar huuhen erguuldeggui zavgui biznes hiideg hun gechiheech ... haha zuv zuiliig umuur!!!
      Zochin
      2021 оны 05 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    7 цаг 41 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    9 цаг 8 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    9 цаг 15 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    10 цаг 2 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    10 цаг 35 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    10 цаг 43 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    11 цаг 25 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    12 цаг 8 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    13 цаг 1 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    13 цаг 46 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    13 цаг 56 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    14 цаг 1 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    14 цаг 37 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    14 цаг 48 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    14 цаг 55 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    14 цаг 55 мин
  • COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
    15 цаг 2 мин
  • Их Британид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн гэмтжээ
    15 цаг 14 мин
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
    15 цаг 28 мин
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    15 цаг 55 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК