Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн болон захиргааны эрх мэдэл нэг хүний гарт төвлөрөх ёстой

2021-5-11
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, МАХН хоёр хамтарч орно. Цаашдаа намууд нэгдэх талруугаа явах байх. Гэхдээ энэ нэгдлийн дараа Засгийн газарт өөрчлөлт оруулж, сайдын суудал өгнө гэсэн гэрээ хэлцэл байхгүй. Би бол хоёр үндсэн нам Монголд байх ёстой гэсэн философитой байдаг.

ЭШЛЭЛ 2

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улсын Засгийн газруудын дундаж нас 1.5 жил байсан. Засгийн газрууд маш олон ажил эхлүүлсэн. Харин ямар ч ажил дуусгаагүй.

ЭШЛЭЛ 3

Оюутолгойн ажлын хэсэгт орсон гишүүдийн санаачилгын дийлэнх нь зөв зүйл байдаг.

ЭШЛЭЛ 4

Цэргийн амь нас эрсдэж байгаа нь туйлын эмгэнэлтэй зүйл мөн үү гэвэл мөн. Гэхдээ нэг цэрэг дээр эрсдэл гарсан тохиолдол болгонд Батлан хамгаалахын сайд огцорч болохгүй. Ийм жишиг дэлхийн аль ч улсад байхгүй

ЭШЛЭЛ 5

Авлигатай холбоотой асуудал гаргасан сайд нарт амаар сануулна, бичиг өгнө, тэгээд хална. Би ингэж ажиллана гэдгээ сайд нартаа хэлсэн.

ЭШЛЭЛ 6

Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй тогтолцоо руу орох ёстой. Д.Баасанцогтын схем шиг, Б.Хурцын албадлага шиг зүйл дахин гаргуулж болохгүй.

ЭШЛЭЛ 7

Ц.Анандбазар гишүүн яригдаад байгаа шиг зүйл хийгээгүй бол бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулж нэрээ цэвэрлэх хэрэгтэй. Тэгээд буцаад нэр цэвэр орж ирэх нь ёс зүйн хувьд хамгийн зөв зүйл. Өөрийн энэ саналаа хариуцлага тооцох субъектуудад хэлсэн.

ЭШЛЭЛ 8

Намын дарга У.Хүрэлсүх нэр дэвшигч болсноос хойш намын ажилд төдийлөн оролцохгүй байгаа. Намын даргын үүрэгтэй холбоотой ажлуудыг намын ерөнхий нарийн бичгийн дарга бид хоёр үндсэндээ хариуцаж байгаа.

ЭШЛЭЛ 9

Зөвхөн АН, эсвэл Ардын нам гэдэг нэрнээс болж тухайн хүн ардчилсан үзэл бодолтой байх уу үгүй юу гэдэгт би эргэлздэг. Сүүлийн 12 жилийн хугацаанд бид ардчилсан гэдэг тодотголтой Ерөнхийлөгч нартай байсан. Ардчилсан гэдэг тодорхойлолттой Ерөнхийлөгчийн үед сонгууулийн санал хураалтаар биш, шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн Өвөрхангай аймгаас гарч ирж байсан. Сүүлийн дөрвөн жил Х.Баттулга гэдэг Ерөнхийлөгчтэй ажиллаж байгаа. Гэхдээ Д.Баасанцогттой, А.Гансүхтэй холбоотой асуудлууд дээр би туйлын мэзэглэсэн. Ц.Элбэгдоржоос юугаараа ялгаатай байгаа юм бэ.

ЭШЛЭЛ 10

Яахаараа хууль хяналтынхантай нийлээд банк булаах гээд явж байдаг юм. Яахаараа ҮАБЗ-ийн нарийн бигийн дарга шүүхэд чишлэл өгөөд сууж байдаг юм бэ. Энэ ардчилал мөн үү.  Н.Багабанди, Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед ийм зүйл болж байсныг би санахгүй байна. Энэ хүмүүс ардын намаас сонгогдсон учраас ардчилсан бус үзэлтэй гэвэл би санал нийлэхгүй.

ЭШЛЭЛ 11

Талбай дээр болж байгаа үйл явдал бол Х.Баттулга гэдэг хүн намын дарга болох уу, Ц.Элбэгдорж гэдэг хүн намын дарга болох уу гэсэн л тэмцэл.

ЭШЛЭЛ 12

АН-аас сонгогдож байсан хоёр Ерөнхийлөгч хэн нь АН-ын тамгыг авах вэ гэдгээ шийдэхийн тулд шүүх дээр байгаа эрх мэдлийнхээ тоогоор өрсөлдөж байна. Сүүлийн 12 жилийн хугацаанд МАН шүүхийн нэг ч томилгоонд оролцоогүй. Ардчилсан тодотголтой Ерөнхийлөгч нарын томилсон л шүүгч нар байгаа.

ЭШЛЭЛ 13

Талбай дээр болоод байгаа шиг өлсгөлөн, жагсаал шат дараалан болох нь тодорхой байсан учраас л эв нэгдлийг хангахын тулд Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох шийдвэр гаргасан. Ерөнхий сайдаас огцорно гэдэг тийм амар гаргах шийдвэр биш, тийм гоё шийдвэр ч биш.

ЭШЛЭЛ 14

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрох үед болсон тэр жагсаалыг хэн яаж зохион байгуулсан, хэний хэвлэлийн төлөөлөгч очиж турхирч байсан, хэний ресторанаас ямар хоол зөөж байсан, хэн хэдэн төгрөгөөр санхүүжүүлсэн гээд бүх баримт Тагнуулын ерөнхий газар байгаа.

ЭШЛЭЛ 15

Улсын бүртгэлийн ерөнхий газар АН-ын тамга хэний нэр дээр байна гэсэн лавлагааг л өгсөн. Тухайн гэрчилгээн дээр байгаа хүнд л лавлагаа гаргаж өгсөн. Гэрчилгээгээ шилжүүлэх эсэх нь тухайн намын асуудал. Цар тахлын өмнө улс төрөө тавих нь маш буруу.

ЭШЛЭЛ 16

Ерөнхий сайд намын дарга заавал байх ёстой. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй энэ нь холбоогүй. Зандаахүүгийн Энхболд гэдэг хүн намын дарга байж Ч.Сайханбилэг гэдэг хүн Ерөнхий сайд байсан гашуун хувь заяа байгаа. Ж.Эрдэнэбат гэдэг хүн Ерөнхий сайд байж М.Энхболд гэдэг хүн намын дарга байсан гашуун хувь заяа байгаа. Манай Засгийн газрын хувь заяа гэдгээр биш Монгол Улсад цаашид ийм зүйл давтагдахгүй байх ёстой гэж би бодож байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн бол ялаа ч үүрэх ёстой, ямбаа ч эдлэх ёстой. Улс төрийн болон захиргааны эрх мэдэл нэг хүний гарт төвлөрөх ёстой. Цаашдаа үүнийг хуульчлах ёстой. Энэ дэлхийн жишиг. Энэ бол засаглалын хариуцлагата холбоотой асуудал.

ЭШЛЭЛ 17

У.Хүрэлсүх, Х.Баттулга гэдэг хүмүүстэй хувь хүний хувьд аль алинтай нь би сайхан харилцаатай. Энэ хоёр хүн нэгдмэл байснаар төмөр зам урагшилсан, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж чадсан. Төрийн дээр төр болчихсон байсан олон асуудлыг энэ хоёр хүн шийдэж чадсан.

ЭШЛЭЛ 18

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Ерөнхийлөгчийн санаачилгаар, сонгууль хойшлуулах асуудлаар саяхан хуралдсан. ҮАБЗ зөвлөмж гаргаад сонгууль хойшлуулдаг тогтолцоо руу орж болохгүй.

ЭШЛЭЛ 19

Ж.Эрдэнэбатыг барьж хориход би эсрэг байр суурьтай байсан. Бүрэн эрхтэй парламентын гишүүнийг халдашгүйт байдлын байнгын хороогоор оруулахгүйгээр шийднэ гэдэг бол байж болохгүй зүйл.

ЭШЛЭЛ 20

Х.Баттулга Ерөнхийлөгчтэй зарим зүйл дээр зөрчилдөж эхэлсэн. Нэг завин дээр явж байгаад гэнэт түүнийгээ өөр байдлаар илэрхийлдгээс энэ зөрчил эхэлсэн. Оюутолгойн гэрээн дээр бид нэг байр суурьтай байсан. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга гэнэт л өөр зүйл яриад биднийг шүүмжлээд эхэлсэн. Наанаа гар бариад цаанаа өөр байдлаар ажилласан.

ЭШЛЭЛ 21

Тагнуулынхан намайг тагнаж чагнасан асуудал дээр би ҮАБЗ-ийн ажлын албаны дарга А.Гансүхийг харддаг.

ЭШЛЭЛ 22

ТЕГ бол Ерөнхий сайдын харьяа байгууллага. ҮАБЗ-ийн ажлын албаны дарга өдөр бүр Тагнуулын ерөнхий газар дээр очиход би дуртай байгаагүй. “Та өөрийнхөө заагийг барь” гэж А.Гансүхэд хэлсэн. Засгийн газрын хурал дээр Ерөнхийлөгчийн зөвлөхүүд сууя гэсэн. Би үүн дээр эсрэг байр суурьтай байсан. Засгийн газрын хурал дээр төрийн тэргүүн орж ирсэн. Би бас үүн дээр эсрэг байр суурьтай байсан. Бүх юм хуулийн хүрээнд ёс зүйн болон хуулийн заагтай ажиллаж ёстой.

ЭШЛЭЛ 23

Үндэсний аюулгүй байдлын эсрэг тангараг өргөсөн төрийн түшээ явж болохгүй. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нар вакцинжуулалтын эсрэг явсан. Хууль хяналтын бйагууллагад өгч шалгуулна.  

ЭШЛЭЛ 24

Мишигийн Батсуурийг одоо шүүхээс татаж авах хэрэгтэй. Ийм хүн шүүхэд ажиллаж болохгүй. Чимгээ, Содномдаржаа нарын асуудал Цогт гэдэг шүүгч дээр гацдаг. Энэ хүн өөрөө энэ хэрэгт оролцсон хүмүүстэй маш ойрхон хүн.Шүүх өөрөө ийм байж болохгүй.

image

“Оюутолгойн гэрээ сайжирна, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Гашуун сухайт, Зүүнбаянгийн хоёр төмөр замыг дуусгана. Богдхан төмөр замыг эхлүүлнэ. Боловсруулах хоёр үйлдвэрийг Тавантолгойн цахилгаан станцтай ойрын хугацаанд эхлүүлнэ”... Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраа байгуулсны 100 хоногийн нээлттэй уулзалт дээр хэлсэн үгс. Энэ бол түүний итгэл төгс танилцуулсан эдийн засгийн том төслүүдийнх нь нэгээхэн хэсэг. Шинэ, залуу Ерөнхий сайд, түүний Засгийн газар мэдээж эдгээр төслүүдээ эхлүүлж, дуусгахын төлөө бүх л бололцоог хайх нь гарцаагүй. Эдийн засгийн төслүүдийг нь манай сайт цувралаар хүргэх тул энэ удаа Засгийн газраа байгуулсны 100 хоног дээрээ сэтгүүлчидтэй нээлттэй ярилцсан Ерөнхий сайдын хариултуудаас улс төрийн агуулгатай үгсээс нь эшлэл хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Ш.Баярсайхан (203.91.115.38)
    Хүрэлсүхийн ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон тул ЗГ-ын ХЭГ-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын ажлыг түр орлож байна. УИХ өнөөдрийг хүртэл ерөнхий сайдыг томилж чадаагүй л тул УИХ-ыг Ерөнхийлөгч тараах Үндсэн хуулийн эрхтэй. 22.3.
    2021 оны 05 сарын 12 | Хариулах
  • Ш.Баярсайхан (203.91.115.38)
    Засаглалын хэлбэрийг энэ хүн шийдэх эхргүй. Ард түмэн хуралдаж байж шийдэх ёстой.
    2021 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.179.41)
    Би Бол Төр (оюунзулзагана)
    2021 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.90.102)
    Санаанд оромгүйгээр зөв ярьсан байна. Ингээд цаашаа шударгаар яваасай
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.141.196)
    Хуцваа. Нэг намын эзэн ноёдууд байх санаатай
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.40.225)
    Монголчуудын эрхэм баян эрдэм ном гэдэг үндсэн философийг гажуудуулж буй МАН систем хурдан нураасай
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (90.188.54.82)
    ИХ хуцах юм аа халтар чинь
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • зочин (66.181.182.63)
    Би 15 наснаасаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг (нийгэм, эдийн засгийн хуулийг) таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив. /Дорнын агуу их гүн ухаантан, төрийн зүтгэлтэн Күнз/
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • зочин (66.181.182.63)
    Засаглал хэмээгч нь төв шударгууг хэлмой. Өөрийн биеэр оройлон төв шударгуу байваас өөр бусад хүмүүн төв шударгуу бус байж зүрхэлнэ гэж үү? /Күнз/
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • зочин (66.181.182.63)
    Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • зочин (66.181.182.63)
    Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул. (Их эзэн хаан Чингэс)
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • зочин (66.181.182.63)
    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төр судлаач П.Ж.Рурке/
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (90.188.54.82)
    Ямар я чадваргүй зүгээр л байр эзлэж ямар ч аргаар хамаагүй дээгүүрбайранд явах дуртай. Засаг огцоруулах мууя гэх шиг яаж тэмцэлдэж хутга шөьөгөндөө тулж өөрхийн нмын засагаа унагаж байлаа өөрийгөө одоо унагаж болохгүй гэж ч байх шиг тийм юм байдаггүй юм.
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • зочин (192.82.75.4)
    Улс төр -эдийн засгийг нэг хүн удирдах боломжгүйг манай 30 жилийн туршлага харуулсан бус уу
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • лх ........... (103.57.95.194)
    Итгэл дүүрэн ярилцлага боллоо.МАН-н даргыг нь өгөх хурлаа дариу хуралдуулж,бүрэн эрхийг нь эдлүүлж,үүргийг нь хүлээлгэх хэрэгтэй.
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.22.148)
    Nuguu hurelsuh ta hoeriin yariad baisan mungu hurungu ,zurag tusuv ni belen bolson udahgui ehluulne geed baisan usan tsahilgaan satants chini haachiv aa
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (39.154.234.111)
    Zasgiin gajar guitsetgeh zasaglaliin zarchimd tulguulaj ajillah yostoi, iim engiin yum medehgui huniig eronhii said bolgochihoor, yamar ch huuli bielelee olohgui, heleh ch alga, bodsonoor hamaagui sul doroi, chadvar muutai hun bn
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • zochin (39.154.234.111)
    Bi Oyun-Erdeniig harvardad sursan geed bhaar ni zaahan yum unshsan gej boddog blaa. Getel Uls tor, zahirgaanii erh medel neg bh yostoi gej heljee. Arai l gudamjnii setgeheitei gej bodsongui ee
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    13 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    43 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    43 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    1 цаг 43 мин
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    14 цаг 21 мин
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    15 цаг 23 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    16 цаг 0 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    16 цаг 12 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    17 цаг 14 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    18 цаг 0 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    18 цаг 1 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    18 цаг 6 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    18 цаг 12 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    21 цаг 40 мин
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
    22 цаг 43 мин
  • Хятадын Төвөдийн бүсэд 7 магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүний амь эрсэджээ
    23 цаг 3 мин
  • BC.Game баг FaZe-ийг хожсон ч "DraculaN Season 7" тэмцээнийг дөрөвдүгээр байрт дуусгалаа
    23 цаг 8 мин
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
    23 цаг 44 мин
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
    Өчигдөр 09 цаг 23 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК