Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Ардчилсан намыг хагалан бутаргаж, сонгуульд оролцох чадамжгүй мэт харагдуулах жүжгээ одоо зогсоо"

2021-5-11
0
ЖИРГЭХ

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ мэдэгдэл хийлээ. 


Тэрбээр “Ардчилсан нам, ардчилсан парламентын тогтолцоог тууштай хамгаалж, Монгол Улсад дарангуйллын аймшигт сүүдэр дахин тусгахгүй байх, эрхзүйт төр нийгмийнхээ эзэд нь байхын төлөө зорьж тэмцэж ирснийг түүх гэрчилнэ. Харамсалтай нь, АН-ыг эрх мэдэл, дээрэм тонуулд хүргэх шат гишгүүрээ болгон ашиглах зорилготой, түүнийгээ ч олон жил ил тод гүйцэлдүүлж ирсэн улстөр, бизнесийн бүлэглэлүүдийн зарим нэг төлөөлөл замын дундаас намд шургалан орж ирсэн нь гашуун боловч үнэн. Тэд намын жирийн гишүүдийн итгэл, дэмжлэгийг ашиглахын зэрэгцээ ардчиллын нэр барин иргэдийг төөрөгдүүлж, улмаар АН-ыг хагалан бутаргаж, өөрсдийн ханаж цадашгүй увайгүй зорилгоо биелүүлэхээр санаархаж эхэлсэн нь өдгөө хэрээс хэтрээд байна. АН-ыг хагалан бутаргаж, үйл ойлголцолд хүргэж, төөрөгдүүлж байгаа тэр хүн Ерөнхийлөгч Х.Баттулга гэдгийг намын нийт гишүүд болон Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд намын гишүүдийн итгэл дэмжлэгийг ашиглан, УИХ, Засгийн газрын гишүүний хариуцлагатай албыг удаа дараа хашиж ирсэн.

Энэ хугацаанд Үндэсний эрх ашгийг уландаа гишгэж, ард түмний эв нэгдлийг хагалан бутаргаж, сайн хөршийн бодлогыг алдагдуулан, гуравдагч хөршийн харилцааг устгаж, улс орны эдийн засгийн эрх ашиг ирээдүйн бие даасан чөлөөт бодлогыг үл тоон байж өнөөдрийн эрх мэдлийн өндөрлөг рүү мацаж ирсэн.

Тэрбээр намын гишүүдээс төдийгүй Монголын нийт ард түмнээс энэхүү далд бусармаг үйлдлээ чадварлагаар нууж, үнэнч шударга багны ард нуугдан байж төрийн тэргүүнээр сонгогдсон. Гэвч намынхаа гишүүдийн итгэл сэтгэл, улс орныхоо хувь заяаг хөсөр хаях хүртлээ бид түүнд итгэсээр ирсэн. Х.Баттулга Ерөнхийлөгчийн алба хаших хугацаандаа улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн оронд өөрийнх нь эрх ашигт нийцээгүй хуульд хориг тавьж, нийгэм эдийн засгийн урсгалыг гацааж, Монголын шүүхийн хараат бус байдалд халдаж, прокурорын байгууллагыг хувийн өс хонзонгийн зорилгоор ашигласан.

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарын шилдэг сэхээтнүүдийг хувийн өс хонзондоо хөтлөгдөн хэлмэгдүүлж, шоронд хийж, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлсэн иргэд, хэвлэн нийтлэх үүргээ биелүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөөнд удаа дараа халдаж, Зөрчлийн болон Эрүүгийн гэмт хэрэг үүсгүүлэн, өөрийн эрх мэдэл, албан тушаалаа иргэдийн эсрэг ашиглан, айлган сүрдүүлэх, заналхийлэх, дарамтлах зэвсгээ болгон ашиглах нь хэрээс хэтэрлээ. Ардчилсан тогтолцоот хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч Монгол Улсад аливаа хэлбэрийн дарангуйлал тогтоохыг АН түүний үзэл баримтлал хэрхэвч зөвшөөрөхгүй.

Үүгээр ч зогсохгүй Шүүхийн эрхзүйн байдлын тухай хуулийг бойкотлох, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зогсоох, Улсын Ерөнхий прокурор Үндсэн хуулийн цэц болон дээд шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх эрх бүхий албан тушаалтнуудыг айлган сүрдүүлэх энэхүү хууль бус ажиллагааныхаа төлөө нийгмийг талцуулах, замбараагүй байдалд турхирах үймээн самуунд турхирах явдлыг зогсоо зайгүй явуулсаар ирлээ. Үүний илрэл нь намын даргын сунгааг зохион байгуулах үүрэг хүлээн ажиллаж байсан Ц.Туваанаар дамжуулан АН-ын эрх шилжүүлэх үйл ажиллагааг удаашруулж, хууль бусаар намын дүрмийг өөрчлүүлэн, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх, сунгаагүйгээр намын даргыг өөрийн хүнээр томилж тамга тэмдгийг хууль бус үйл ажиллагаандаа ашиглах гэмт үйлдлүүдийг удаа дараа үйлдсэн.

Миний бие Х.Баттулгын энэхүү хууль бус үйлдлүүдийн эсрэг тууштай тэмцэж, шүүмжилж, дүрмийн бус сонирхлыг нь биелүүлээгүйнхээ төлөө өдгөө өстөн дайсан нь болжээ. Намайг харлуулж, хараан зүхэж, нийгмээр үзэн ядуулах ажиллагааг зохион байгуулахдаа МАН, түүний удирдлагуудтай сүжирсэн тэр цагаас хойш өнөөг хүртэл улстөрч хүний хат заан, намын дотоод эв нэгдлээ сахихыг хичээн дуугуй явсаар ирсэн.

Надад үнэн, худал нь мэдэгдэхгүй, хууль шүүхээр тогтоогдоогүй элдэв бусын цуурхал, гүтгэлэг тохож, тэр бүү хэл хэрэг үүсгэн дарамталж, шантаажилж байхад ч би тэвчсэн. Үйлдсэн хэрэг байвал намайг хууль шүүх дуудах биз. Надад хариуцлага хүлээх ухамсар бий. Шударга бусын хонгилоор намайг чирдэггүй л юм бол надад төр, түмэндээ хийсэн гэм буруу байхгүй. Ерөнхий сайд асан М.Энхсайханд тохсон шигээ өчүүхэн шалтаг ч болов олж намайг шоронд хийх гэж улайрч буйг чинь би мэднэ. Гэвч шударга хуульт ёс, хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг шоронгоор хорьж цагдаж чадахгүйг АН болоод ард түмэн мэднэ.

Өнөөдөр чи МАН-ын У.Хүрэлсүхтэй хамт гэж эрдэж, бардах хэрэггүй. Маргааш чамайг ч залгиж мэдэх анд нөхөд чинь алдаа гаргахыг чинь отож суугаа гэдэгт эргэлзэхгүй байна. Би муу нэртэй, муухай авиртай ч байж болно. Залуу бага насандаа алдаж оносон, дэнсэлж донсолсон хувь тавилантай явж ирсэн байж магадгүй. Гэлээ гээд уул уурхай, улсын хөрөнгө тойрч булаацалдсан дээрэмчид шиг би улсаас нэг ч лиценз, намаасаа нэг ч төгрөг хулгайлж явсан түүх байхгүй. Түүнчлэн МАН-ын нэр дэвшигч, түүнийг тойрсон хүмүүст хандаж дараах зүйлийг хэлье. Х.Баттулгатай үгсэн хуйвалдаж, АН-ыг хагалан бутаргаж, сонгуульд оролцох чадамжгүй мэт харагдуулах жүжиг тоглохоо одоо зогсоо" гэлээ. 

Р.Алтан 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • халтар (66.181.179.42)
    энэ ний мэдрэл зүгээрүү
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • Мэнлэг (139.5.219.103)
    Бах мэлхий зайлаа. Харахаар дотор муухай оргиж бөөлжис цутгах юм
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.54)
    13 uulaa erdene vangiin esreg ulsuud barahgui ym.
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (192.82.76.6)
    Элэг нь элэгээ таньдаг гэдэг тэр урвагч М.Энхсайханыг эх оронч гэж солиорч зүгээр л зайлаа.
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.22.94)
    Даяа аа
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • иргэн (49.0.156.21)
    С.ЭРДЭНЭ ЧИ АРДЧИЛСАН НАМЫГ ХАГАЛАН БУТАРГАЖ, СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ЧАДАМЖГҮЙ МЭТ ХАРАГДУУЛАХ ЖҮЖГЭЭ ОДОО ЗОГСОО.
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • зочин (66.181.182.63)
    Шударга, эх оронч ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг Монголын улс төрийн хамгийн адгийн шаарнууд болох У.Хүрэлсүх, Н.Энхбаяр, С.Эрдэнэ, Х.Доржханд ... нарын этгээдүүд гар гараасаа барилцан үхэн хатан тэмцэлдэж байна.
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
    • Шударга, эх оронч ерөнхийлөгч бишээ. Хамгийн арчаагүй сандал суудал эрх мэдлийн төлөө амь хайргүй тэмцэгч болой.
      2021 оны 05 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    11 цаг 47 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    12 цаг 39 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    12 цаг 41 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    12 цаг 56 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    13 цаг 1 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    13 цаг 17 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    14 цаг 57 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    16 цаг 47 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    17 цаг 33 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    17 цаг 34 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    17 цаг 58 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    18 цаг 15 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    18 цаг 42 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    18 цаг 44 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    19 цаг 20 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    19 цаг 25 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    19 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    19 цаг 36 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    19 цаг 48 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    19 цаг 54 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК