УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, Д.Ганбат, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар энэ сарын тавны өдрөөс эхлэн Төв талбай дээр өлсгөлөн зарлаад буй.
Харин тэднийг өлсгөөгүй, өлсгөлөн зарлаж байгаа нь хуурамч, оройдоо хоол идэж байсан нь шинжилгээгээр батлагдсан гэх мэдээлэл өчигдөр цацагдсан.
Тодруулбал, “Яаралтай тусламжийн 103”-ын жижүүр эмч Д.Батхишигийн “Эмчийн үзлэг, дүгнэлтээр Ардчилсан намын гишүүд талбай дээр өлсөөгүй оройдоо хоол идэж байсан нь шинжилгээгээр батлагдлаа” гэх мэдээлэл гарсан.
Тэгвэл энэхүү мэдээлэл нь худал, "Яаралтай тусламжийн 103”-ын төвд Д.Батхишиг гэх эмч байдаггүй, өлсгөлөнг харьяа дүүргийн эмнэлэг хариуцан ажилладаг болохыг тус газраас албан ёсоор мэдэгдэв.
Б.Баатар