Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Болдсайхан: “Ковид-19”-ийн халдвар энэ зун ч, энэ намар ч алга болохгүй

2021-6-08
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

“Ковид-19” бол дэлхийд анх удаа гарч байгаа. "Би анх удаа амьдарч байгаа учраас алдах эрхтэй" гэж бид ярьдаг. Монголчууд ч алдаж байгаа. 

ЭШЛЭЛ 2

Засгийн газар ч алдаж байгаа. Америк ч алдсан. Америк ямар байсныг та нар санаж байгаа байх. Хүнээ тавих газар байхгүй.

ЭШЛЭЛ 3

Дэлхийн II дайны үе шиг массаар нь оршуулж байсан. Бүгд алдаж байгаа, гэхдээ хамгийн бага алдах ёстой.

ЭШЛЭЛ 4

Яагаад гэхээр энэ алдааны цаана хүний амь байдаг. Хүний өвчин зовлон, уй гашуу байдаг учраас бид хамгийн бага алдах ёстой.

ЭШЛЭЛ 5

Вакцин тариулаад маргааш нь ид шидтэй болоод, гадуураа хуяглачихсан мэт ойлгож болохгүй.

ЭШЛЭЛ 6

Мөн огт өвдөхгүй гэсэн үг биш. Вакцин тариулсан, тариулаагүй бүх хүнд вирус орж ирж байгаа.

ЭШЛЭЛ 7

Дэлхий даяар вакцин хийлгэсэн хүмүүсээс нэлээд өндөр буюу 4-5 хувь нь халдвар авч байгаа. Зарим оронд үүнээс ч өндөр байгаа. Монголд харьцангуй бага.

ЭШЛЭЛ 8

Азаар Монголын Засгийн газар маш сайн ажилласан. Би иргэн хүнийхээ, эмчийнхээ хувьд Монголын Засгийн газарт, Ерөнхий сайдад, Гадаад харилцааны сайдад, Сангийн сайдад, УОК-т бүгдэд нь талархмаар байна.

ЭШЛЭЛ 9

Монгол баян тарган, чадалтай улс биш. Эдийн засгийн хувьд ч, эрүүл мэндийн системийн хувьд ч тэр.

ЭШЛЭЛ 10

Засгийн газар, Эрүүл мэндийн яам, УОК сайн ажиллаад, иргэд ухамсартай хандаж вакциндаа ингэж сайн хамрагдаагүй байсан бол тархвар судлаачдын тооцоолж байгаагаар доод тал нь өдөртөө 10-20 мянган хүн өвдөөд, 1000-гаас дээш үхэлтэй байх байсан.

ЭШЛЭЛ 11

Бүх эмнэлэг дүүрээд жилийн өмнөх Итали, Герман, Франц, Америк шиг зөвхөн үхэх гэж байгаа хүнээ аппаратад авна. Зарим нь аваад ч нэмэргүй гэдэг дээрээ тулаад улс даяараа эмгэнэлтэй байдалд байхаар байсан.

ЭШЛЭЛ 12

Хоёр сая хүнээс өдөрт 1300 гэдэг их бага хэмжээ. 0.3 хувь гэсэн үг. Энэ бол байх ёстой л үзэгдэл. Хоёрдугаар тунгаа хийлгэсэн хүмүүсийнх бүр бага байгаа.

ЭШЛЭЛ 13

Вакцинаа хийлгэсэн хүмүүс хүндэрч, өвдөх нь харьцангуй бага, бараг байхгүйтэй адилхан. Хоёр сая хүнд вакцин хийхэд тодорхой хэсэг нь өвдөнө, хүндэрнэ, нас барна. Вакцин хийлгээгүй хүмүүс бүр илүү эрсдэлтэй.

ЭШЛЭЛ 14

Зургаадугаар сарын 1-ныг гэхэд Улаанбаатарт хоёрдугаар тунгаа хийж дуусна гэж байгаа. Тэглээ гээд өвчлөлт бүр алга болохгүй.

ЭШЛЭЛ 15

Тэр ч байтугай өвчлөл энэ зун, энэ намар алга болохгүй.

ЭШЛЭЛ 16

Сүүлийн үед хүүхдийн халдвар нэмэгдэж байна. ЭМЯ-ны өгч байгаа мэдээллээр, нийт өвчлөгсдийн 50-60 хувь нь хүүхдүүд өвдөж байна.

ЭШЛЭЛ 17

Монгол хүүхдийн орон. 16 хүртэлх насны хүүхдүүд хүн амын 30-аад хувийг эзэлдэг. Тэдгээрт огт вакцин хийгээгүй болохоор халдвар дамжиж байна.

ЭШЛЭЛ 18

Харамсалтай нь, сүүлийн үед хүүхдүүдээ таргалуулдаг болсон. Чихрийн шижинтэй, суурь өвчтэй, дархлааны өөрчлөлттэй хүүхэд их болсон.

ЭШЛЭЛ 19

Засгийн газрыг магтдагийн учир нь, наймдугаар сарын дундуур хичээлийг эхлүүлнэ гэсэн.

ЭШЛЭЛ 20

Хичээл эхлэхээс нь өмнө хүүхдүүдээ вакцинжуулна гээд хамгийн үнэтэй, хүндрэл бага Файзерыг эхнээсээ оруулж ирж байна.

ЭШЛЭЛ 21

1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байгаа бол вакцин хийлгэхээс өөр арга байхгүй.

ЭШЛЭЛ 22

Хамгийн аюулгүй, гайгүй вакцин нь Файзер гэж байгаа. Тиймээс би Засгийн газарт талархмаар байна.

ЭШЛЭЛ 23

Хамгийн түрүүнд би 15-тай хүүгээ аваачиж хийлгэнэ. Яагаад гэвэл би хүүгээ битгий өвдөөсэй, битгий хүндрээсэй, битгий үхээсэй гэж хүсч байна.

ЭШЛЭЛ 24

Ирээдүй хүүхэд багачуудынхаа төлөө хамгийн үнэтэй вакцин оруулж ирж байгаад энэ төр, засагт дахин талархъя.

image

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан дэлхий нийтийг сөхрүүлээд буй “Ковид-19” цар тахлын талаар болон Монгол Улс иргэдээ шуурхай вакцинжуулаагүй бол өдөртөө 10-20 мянган өвчилж, нас баралт 1000 давах байсан. Азаар Засгийн газар сайн ажилласнаар энэ бүх эрсдэлийг даван туулж чадсан. Харин одоо хүүхдүүдээ яаралтай вакцинжуулах шаардлагатай байна. Үүнд ч, төр, засаг ихээхэн анхаарч, өндөр өртөгтэй ч хүндрэл багатай Файзер вакциныг хүүхдүүдэд тарих болсонд талархалтай хандаж байна гээд эн тэргүүнд хүүгээ дагуулж очихоо хэллээ. Мөн 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байгаа бол вакцин хийлгэхээс өөр арга, сонголт байхгүйг учирласан юм. Ингээд түүний хэлсэн 24 эшлэлийг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (122.201.21.164)
    ооо
    2021 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.21.164)
    Вакцин, тэр дундаа Синофармын вакцин хийлгээд бай Ковидгүй зуны төлөө гээд л байгаагүй билүү
    2021 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.107.91)
    Энэ эмч Хятад вакциныг хамгийн их рекламдах юм даа.
    2021 оны 06 сарын 11 | Хариулах
  • zochin (202.9.46.119)
    ene neg uchir ni oilgogdohgui gar neg shirheg baina deer ni doroo doloo ergene hedehen honogiin daraa shal oor yum yariad yavj bn ta nar haraarai
    2021 оны 06 сарын 09 | Хариулах
  • medrel (202.126.89.84)
    medrelee, neg bolhoor vactsin hiilgeed zugeer bolno geed. esvel arilahgui geed soliotoi hog ve
    2021 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.179.62)
    ЭНЭ ХҮН ЧИНЬ НААДАМ ГЭХЭД ХАЛДВАР БАЙХГҮЙ БОЛНО ГЭЭД БАЙСАН, ОДОО ЭСРЭГ ЮМ ЯРИАД, ӨӨРИЙН УХААН БАЙНА УУ, ЭСВЭЛ ХҮНИЙ ЗААВРААР ЯРЬДАГ ГАР ЮМУУ
    2021 оны 06 сарын 09 | Хариулах
  • эмч (103.229.123.239)
    Болиосой......ичээч ээээ....Таны хэлсэнээр монголын төрийн албан хаагчид хятад вакцинд массараа хамрагдсан. Та вероселийг сайн вакцин гээд байсан яасан бэ ???? Одоо файзер хамгийн сайн хүндрэл багатай гээд донгодоод байхын. Та өөрөө үхлийн өмнө очиж үзсэн байж ямар хөгийн үйлдэл хийдэг хог вэ??? Та эмчийн мэргэжилийг шоу болгон ашигдахаа боль. Танаас өмнө зүрхний мэс засал монголд хийдэг байсан одоо ч хийж л байгаа. Нам дагасан хөгийн бэртэгчин бэ? Өвчин, эмч мэргэжлээр төрөө барихаа бол. Та ард түмний өмнө гэм буруутай. Файзер вакцинаар монголын төр бүх иргэдээ вакцинжуулах боломж байсан. Миний хувьд гэхэд веросел вакцин хийлгэсэн. Бие өвдөөд давтан тундаа ч хамрагдаж чадахгүй айдастай бна. Чинбүрэн та 2 ирэх жилүүдэд хариуцлагаа үүрээрэй. Ер нь эмч хүн улс төрд орох ямарч хэрэггүй гэдгийг Чинбүрэн тод харуулж байгаа. Би эмч хүн учраас Чинбүрэн Болдсайхан та нарт үнэхээр ой гутаж байна. Шуналаа барьж сураагүй хөгийн амьтад.
    2021 оны 06 сарын 09 | Хариулах
  • Иргэн (103.10.23.128)
    Сонгуулийн шоучин болжээ
    2021 оны 06 сарын 09 | Хариулах
  • buh baktsin adilhan geed baisan hun shuu dee... ene uuruu (85.16.145.124)
    Хамгийн аюулгүй, гайгүй вакцин нь Файзер гэж байгаа. Тиймээс би Засгийн газарт талархмаар байна
    2021 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    хүүхдүүдийнхаа төлөө хамгийн сайн вакцин хийлгэхэд мөнгө төлөхөд бэлэн байна
    2021 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.160.26)
    Энэ эмч яг үнэнийг хэлээд байдаг.
    2021 оны 06 сарын 08 | Хариулах
    • zochin
      ha ha ha
      2021 оны 06 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    10 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    39 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    51 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    59 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    1 цаг 10 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    16 цаг 43 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    16 цаг 51 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    16 цаг 55 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    17 цаг 34 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    18 цаг 9 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    18 цаг 50 мин
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
    19 цаг 32 мин
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
    19 цаг 42 мин
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
    20 цаг 49 мин
  • “Монгол улсын төрийн дууллын өдөр”-ерөнхий боловсролын сургуулиуд нэгэн зэрэг төрийн дууллаа эгшиглүүлж байна
    21 цаг 16 мин
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг дахин толилуулна
    21 цаг 42 мин
  • Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
    21 цаг 51 мин
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
    22 цаг 0 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ
    23 цаг 0 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    23 цаг 3 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК