Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ХАМГИЙН ХАМГИЙН

2021-6-10
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Монгол Улс хамгийн анх удаа зургаан жилийн хугацаатайгаар Төрийн тэргүүнээ сонгов.

БАРИМТ 2

Энэ удаагийн сонгууль Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан хэрэгжүүлж байгаа үед зохион байгуулж байгаагаараа хамгийн онцлогтой.

БАРИМТ 3

Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 1,210,454 сонгогч саналаа өгснөөс МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 68 хувиар үнэмлэхгүй ялалт байгуулав.

БАРИМТ 4

Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хамгийн бага ирцтэй  болов. Тодруулбал, нийт сонгогчдын 59.24 хувь нь саналаа өгсөн байна.

БАРИМТ 5

Гадаадад байгаа иргэдийн хамгийн олон саналыг "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат авчээ. Тэрбээр нийт 4084 сонгогчийн санал авсан бол МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 1175, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 160 хүний санал авсан байна.

БАРИМТ 6

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ хамгийн бага санал авав. Тэрбээр 72,758 сонгогчийн санал авч, сүүл мушгисан. 

БАРИМТ 7

Хамгийн их цагаан сонголттой сонгууль болов. Энэ удаагийн сонгуульд 71,908 хүн цагаан сонголт илгээжээ.

БАРИМТ 8

Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд санал өгч буй иргэдийн хамгийн их шүүмжлэл дагуулсан хувцаслалттай хүнээр УИХ-ын гишүүн Т.Доржханд тодров. Тэрбээр монгол дээл өмсөж, пүүз угласан нь олны шүүмжлэлийг дагууллаа.

БАРИМТ 9

Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн анх удаа “Үлэг гүрвэл” санал өгөв. Нэгэн иргэн саналаа өгөхдөө “Үлэг гүрвэл”-ийн баг өмсөж ирсэн  юм.

БАРИМТ 10

Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нэр дэвшигчид шууд нэвтрүүлэгт оролцож, улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, бодлого чиглэлийнхээ хүрээнд ард түмнийхээ өмнө мэтгэлцдэг уламжлалтай. Тэгвэл энэ удаагийн сонгууль мэтгэлцээнгүй боллоо. 

БАРИМТ 11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч анх удаа эмнэлгээс зөөврийн хайрцгаар санал өгөв. “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат коронавирусний халдвар авч улмаар улсын төв хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй тул зөөврийн хайрцгаар саналаа өгсөн юм.

БАРИМТ 12

Баянгол дүүргийн сонгогчид сонгуульдаа хамгийн идэвхтэй оролцжээ. Тодруулбал, тус дүүргийн нийт сонгогчийн 66.5 хувь нь саналаа өгсөн байна.

БАРИМТ 13

Налайх, Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгуульдаа хамгийн идэвх муутай оролцсон байна. Тус дүүргийн нийт сонгогчийн 58.7 хувь нь саналаа өгчээ.

БАРИМТ 14

Сэлэнгэ аймгийнхан Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд хамгийн идэвх муутай оролцсон байна. Тус аймгийн сонгогчдын 51.2 хувь нь л саналаа өгсөн байна.

БАРИМТ 15

Сонгогчдын оролцоог хүйсээр нь харвал санал өгөх ёстой эрэгтэйчүүдийн 55.4 хувь, эмэгтэйчүүдийн 62.7 хувь нь сонгуульдаа оролцжээ.

БАРИМТ 16

Насны бүлгээр харвал, 55-аас дээш насныхан 70-аас дээш хувьтай оролцсон бол 20-24 насныхны 43.6 хувь нь саналаа өгсөн байна. 30-34 насны 153,692 хүн санал өгсөн нь насны бүлгийн хувьд хамгийн олонд тооцогдож байна. 

БАРИМТ 17

2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийнх өмнөх жилүүдэд болсон сонгуулиудаас хамгийн тайван болж өнгөрөв. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигчдийн талаар элдэв хар мэдээлэл гарч, багагүй хэмжээний “дайн” зарладаг байсан бол энэ удаад хэн нэгнийгээ харлуулж, элдэв янзаар доромжилсонгүй тайван сонгуульдав.

БАРИМТ 18

Өмнөх сонгуулиудын үед гардаг байсан сонгуулийн хар машины дүнгийн маргааныг эцэслэхээр анх удаагаа 100 хувь гар тооллого хийв.

БАРИМТ 19

Сонгогчдын саналыг авахын тулд улсын хэмжээнд нийт 2087 санал авах байр ажиллав. Тус хэсгийн хороодыг хамгийн анх удаагаа бүрэн камержуулсан.

БАРИМТ 20

Зөөврийн хайрцгаар хамгийн олон хүн санал өгөв. Нийт 25,000 гаруй сонгогч зөөврийн хайрцгаар энэ удаагийн сонгуульд саналаа өгсөн бол тусгаарлан ажиглах байр, гэрийн тусгаарлалт болон халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 7,000 орчим сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгсөн юм.

БАРИМТ 21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг дэлхий нийтэд тархсан цар тахлын үед хамгийн анх удаагаа зохион байгуулав.

БАРИМТ 22

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл явцыг хөндлөнгийн хараат бус ажиглагчид ажиглаж, дэлхий нийтэд нээлттэй мэдээлдэг уламжлалтай. Энэ удаагийн сонгуулийг ажиглах гадаадын болон олон улсын байгууллагын 43 ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын 40-өөд сэтгүүлч сурвалжлав.

БАРИМТ 23

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар улсын хэмжээнд 2087 хэсгийн хороо байгуулж,  20 мянга төрийн албан хаагчид сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд ажилласан. 

БАРИМТ 24

Сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах мэдээлэл технологийн 31 багт 148 гишүүн, санал авах байруудад нийт 2481 даамал ажиллажээ.

image

Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуулийн хамгийн хамгийнийг 24 баримтаар хүргэж байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • уншигч (64.119.25.178)
    20 мянган төрийн албан хаагч ажилласан
    2021 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.70)
    Ирээдүй хар харанхуй
    2021 оны 06 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Олны хүч оломгүй далай гэж нэг байна шүү. Гэгээтэй эсвэл харанхуйг цаг хугацаа харуулна байх. Уул нь аливааг өөдрөг өнгөтэй харж байвал үйлс бүтнэ дээ. Хар бодол, үг яриа ч олигтой үр дагуулахгүй дээ.
      2021 оны 06 сарын 10
  • !!!!!!!!!!!! (49.0.137.164)
    Neg Mal zagaan songuulid urialaj baigaad zoltoi l Songuuli dahiulchihsangui ! dahisan bol 8 terbumaar dahin songuuli zarlah bailaa azaar tiim yum bolsongui ! Tegehdee tulsan bol Altanhuygaar bas oir toirniihono ... daar toluuleh ni shudraga boloh yum
    2021 оны 06 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    16 цаг 49 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    17 цаг 15 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    17 цаг 16 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    18 цаг 19 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    18 цаг 57 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    19 цаг 14 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    19 цаг 34 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    19 цаг 37 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    20 цаг 38 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    20 цаг 49 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    21 цаг 42 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    21 цаг 45 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    22 цаг 2 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    22 цаг 46 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    23 цаг 33 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    23 цаг 48 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК