Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байр суурь: Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг тэд хэрхэн дүгнэв

2021-6-11
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай болж өнгөрлөө. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэгнийгээ харлуулж, яс үндэс, удам угсаагаар нь дайрч доромжилж, элдэв төрлийн дүрс болон дуу бичлэг цацсангүй. Нэг үгээр хэлбэл, өмнөх сонгуулиудын хар бараан түүх давтагдсангүй. Браво. Харин сонгуулийн дараа тахимаа өгдөггүй, бусдыгаа хүлээн зөвшөөрч чаддаггүй улстөрчдийн дүр зураг давтагдав. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг улс төрийн намууд хэрхэн дүгнэснийг тоймлон хүргэж байна.

У.Хүрэлсүх: Зардал багатай, зөв шударга сонгууль боллоо

Сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарч, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэд баяртай байна. Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх “Намайг дэмжиж, хариуцлага үүрүүлж байгаа иргэддээ баярлалаа. Эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх итгэл гэж бодож байна. Ард иргэдийнхээ итгэлийг чөмгөө дундартал зүтгэж, хариулах болно. Хамт нэр дэвшсэн С.Эрдэнэ, Д.Энхбат нарт баярлалаа. Цаашдын улс төрийн замналд нь амжилт хүсье. Зардал багатай, зөв шударга сонгууль боллоо. Ард түмэндээ баярлалаа. Монгол Улсын төлөө зүтгэе” хэмээсэн.

Ч.Өнөрбаяр: Энэ удаагийн сонгуулийг бид шударга сонгууль гэж бодохгүй байна

Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр өвдөг шороодож, олонхын санал авч чадаагүй намууд ээлж дараалан мэдээлэл хийж, улиас унагав.

Ардчилсан  намын нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Ардчилсан сонгууль бол улс төрийн намуудын үнэт зүйл зарчимд тулгуурлан тэгш шударга зарчмаар өрнөдөг. Гэтэл ийм байхаа больжээ. Ер нь 2020, 2021 оны сонгуулийг харахад МАН-ын сонгуулийн үр дүнг бусад нам хууль ёсны мэт харагдуулдаг байдал бий болжээ. Тиймээс энэ удаагийн сонгуулийг бид шударга сонгууль гэж бодохгүй байна. Бидний ялагдал их хувьсгалын түүх болдог туршлага бий. Цаашид бид ардчиллын төлөөх намуудтай нэгдэх ёстой юм байна. Тэгэхгүй бол МАН ба бусад гэсэн байдал бий болжээ. Үүнтэй бид тэмцэнэ. Ардчилсан намын шинэчлэл үргэлжилнэ. Бид иргэд сонгогчийн итгэл үнэмшлийг хүлээдэг тэр байдал руугаа явах цаг болжээ" гэсэн юм.

С.Эрдэнэ: Бид асар их луйврын хар хүчний эсрэг хүчин мөхөсдсөн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ цахим хаягаараа дамжуулж "Ардчиллын туг сүлд нь болж, тусгаар Монгол Улсынхаа баталгаа болсон АН-ын үнэнч шударга гишүүддээ баярласан талархсанаа илэрхийлье. Та бид асар их луйврын хар хүчний эсрэг хүчин мөхөсдсөн ч үзэл санаандаа үнэнч үлдэж чадсандаа бахархах ёстой! Та нар маань ардчиллын баатрууд шүү" хэмээн мэдэгдсэн байна.

О.Цогтгэрэл: Энэ удаагийнх хятад маягийн сонгууль боллоо

УИХ-д суудалтай Ардчилсан намынхан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ бүртгүүлэхээр СЕХ-нд хандсан ч тусыг эс олсон. Улмаар Төв талбай дээр өлсгөлөн хүртэл зарлаад нэмэр болоогүй. Тэгвэл сонгуулийн дараа ч тэд мөн мэдээлэл хийж, энэ удаагийн сонгуулийг хятад маягийн сонгууль боллоо гэдгийг мэдэгдэв. Энэ талаар Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Үүнтэй холбогдуулан албан ёсны Ардчилсан намын байр суурийг илэрхийлж байна. Сонгуулийн дүнгээс харахад МАН-аас нэр дэвшигч үнэмлэхүй ялалт байгуулсан байна.

Харин АН-аас нэр дэвшигч энэ сонгуульд түүхэн доод буюу 5-6 хувийн санал авсан нь бид бүгдэд амаргүй байна. Бид ардчилалд хайртай Монголын ард түмэн, АН-ын гишүүд, дэмжигчдээсээ уучлал хүсэх ёстой. Албан ёсны нэр дэвшигчээ тодруулж, нэр төртэйгөөр энэ сонгуульд оролцох боломж бидэнд байсангүй. Гишүүд, дэмжигчдээс бус дээр байгаа бид бүгдийн үл ойлголцлоос болж ийм нөхцөл байдалд хүрсэн. Дараагийн нөхөн сонгуулийн өмнө энэ бүхэнд дүгнэлт хийх ёстой.

Ерөнхийдөө энэ удаагийн сонгуулийг дүгнээд хэлэхэд хятад маягийн сонгууль руу орчихлоо. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн төрийн аппараттай бусад нам өрсөлддөг болж байна. Ийм зам руу Монгол Улсыг хөтөлж байгаа нь харамсалтай. Захиалгаар АН-аас дэвшсэн нэр дэвшигч болон түүний багийнхан хариуцлага хүлээх ёстой. Бид бүхэн энэ сонгуулийн дараа урагшаа харж, олон ажил хийнэ. Удахгүй болох хоёр нөхөн сонгуульд одооноос бэлдэж ажиллах болно" гэв.

Д.Энхбат: Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшигч Д.Энхбат чамгүй амжилт үзүүлсэн. Энэхүү амжилтдаа ч сэтгэл хангалуун байгаа.

Энэ талаар Д.Энхбат өөрийн цахим хуудастаа “Сонгууль өндөрлөлөө. Манай баг, дэмжигчид маш сайн ажилласан. Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна. Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт итгэж бид зүтгэсэн. Монголчууд бидний сонголт мэргэн байж, улс орон минь мандан бадрах болтугай. Чин сэтгэлээсээ, хамтдаа зүтгэвэл ялалт бүрэн боломжтойг Монголын шинэ үеийнхэнд мэдрүүлсэн бол бидний зүтгэл үр дүнгээ өгсөн гэсэн үг. Хуучин нүсэр тогтолцоо, халамжийн сэтгэлгээ тийм ч хүчтэй бус, удахгүй солигдох болно. Өнөөдөр бид тэр зүгт нэг алхам хийлээ. Амжилт” хэмээн бичсэн.

Т.Доржханд: Өнгөрсөн 30 жилд байгаагүй онцлогтой сонгууль байлаа

Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд “Энэ удаагийн сонгууль өнгөрсөн 30 жилд байгаагүй онцлогтой байлаа. Тодруулбал, энэ хугацаанд өрсөлдөгчид биенээ харлуулах гүтгэх зүйл байсангүй. Мөн хамгийн бага зардлаар сонгуулиа хийлээ. Нийгмийн хүлээлтийг хүлээсэн МАН-ын дарга У.Хүрэлсүх танд баяр хүргэе. Монгол төрийн хүндтэй албыг зургаан жилд нэр төртэй хашна гэдэгт итгэлтэй байна. Бидэнтэй өрсөлдсөн С.Эрдэнэд талархал илэрхийлье. Өнөөдөр бидэнд саналаа өгсөн 246 мянган сонгогчдодоо баярлалаа. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс харахад биднийг дэмжигч нэмэгдсэн байна. Цаашдаа бидэнд гуравдагч хүчин болох боломж байгаа юм байна. Нэг сарын өмнө шийдвэрээ гаргаж байсан Д.Энхбат сонгуульд амжилттай оролцлоо. Нэр дэвшигчийн биеийн байдал нь сайн байгаа. Удахгүй эхнэртэйгээ эмнэлгээс гарах байх” гэсэн юм.

 

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • zochin (202.179.24.17)
    ireedui naidvar XYNamd bgaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa, tanar uragschaa l bai. Ter ANam ongolrloo , odoo yai gechev!!!, tun udachgui dotroo suirne ter MAN !!!
    2021 оны 06 сарын 12 | Хариулах
  • zochin (202.179.24.17)
    ireedui naidvar XYNamd bgaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa, tanar uragschaa l bai. Ter ANam ongolrloo , odoo yai gechev!!!, tun udachgui dotroo suirne ter MAN !!!
    2021 оны 06 сарын 12 | Хариулах
  • Enkhbat gedeg huvi Hund Sanal ugsunuus bish Hun nam neeh deeshilsen ym bhgui shuu. (93.194.204.127)
    Bd
    2021 оны 06 сарын 12 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    AH xeden luivarchin xulgaich obgodoosoo salaagyi tsagt uum l ur duntei baina
    2021 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (183.177.99.230)
    ardchilsan namiin lalruud bainga uilan dugarch baih vm,oorsodiigee ehleed harj sur,ene stogtgerel gej etgeed vu hustaad b na alban tushaaliin toloo nudee ogohoos bustahgui etgeed,argagui aitanhuvagiin duu vm b na,ugee vadaj oilgogdohoor heleech.
    2021 оны 06 сарын 11 | Хариулах
  • иргэн (49.0.156.21)
    Ардчилсан нам гурван Э-гээс салаагүй цагт хэзээ ч өөдлөхгүй
    2021 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.24.89)
    Өнөрбаяраа бусад намууд анхнаасаа АН -д нэгдэхгүй тусдаа нам байгуулсны учрыг нягтлаж дүгнэж үзсэн нүү. . хамгийн сулхан дүгнэлт хийлээ дээ..Цогтгэрэлийг дүгнэлтийг сайн ойлгосонгүй хятадын сонгууль хятадаа зөв маньд хамаагүй . Эрдэнэ өнөөл луйвар хар хүч гэдэг дарангуйлал хэлбэр бүхий үзэл цухалзуулах юм .
    2021 оны 06 сарын 11 | Хариулах
    • Уншигч
      Яг зөв дүгнэлт. Хятад манайд ямар хамаатай юм. Өнөрбаяр гээч их мэдэх ичээч. Эрдэнэ дарга болон Энхбат гуай бүр гарахгүй байсан. Тэтгэвэрт гарсан хөшин Z-т үеийнхнийг сургана дэвшил авчирна гэж юу байдаг юм
      2021 оны 06 сарын 11
  • энхээ (103.229.122.112)
    Сонгуулийн дараа ялагдлаа хүлээж сурмаар юм даа?Ялагдчихаад элдэв худал зүйл ярьж бусдыг өдөөн турьхирч болохгүй ээ?Харин ялагдсан шалтгаанаа зөв олж харж сурах хэрэгтэй.
    2021 оны 06 сарын 11 | Хариулах
    • ХЭРГЭЭ ХҮЛЭЭДЭГ ХУЛГАЙЧ БАЙХ УУ?
      2021 оны 06 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    3 цаг 36 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    5 цаг 34 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    6 цаг 13 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    7 цаг 32 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    9 цаг 21 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    21 цаг 2 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    21 цаг 8 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК