Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт 10653 хүнд шинжилгээ хийхэд халдварын 1622 тохиолдол илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт тохиолдлын тоо 72,204 боллоо.
Үүний 1100 нь Улаанбаатарт, 491 нь орон нутагт, 30 тохиолдол зөөвөрлөгдөж орж ирсэн бол нэг тохиолдол нь эмнэлгээс шалтгаантай халдвар байна.
Мөн хугацаанд 8 хүн коронавируст халдварын улмаас нас барсан харамсалтай мэдээтэй байна. Тодруулбал, 59, 50, 44, 48, 67, 82, 82, 56 настай иргэд эмчлүүлж байгаад амиа алджээ.
А.Сүх