Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Барилга, архитекторын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж ШУТИС-ийн зөвлөх профессор, ШУ-ны зүтгэлтэн Д.Дашжамц, Хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон эрүүл мэндийн салбарын дээд мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж АШУҮИС-ийн багш, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ц.Лхагвасүрэн нарт Ардын багш цол хүртээлээ.
А.Сүх