Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайд Н.Уртнасан Завхан, Архангай аймагт дөрвөн чиглэлийн хүрээн ажиллаад ирлээ

2021-6-11
0
ЖИРГЭХ

Агаарын чанарыг сайжруулах ажлын хүрээнд

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.1-рт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдлын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ гэж тусгасны хүрээнд Могойн голын нүүрсний уурхайд түшиглэн ойролцоох дөрвөн аймгийг хангах сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах судалгааны ажилтай газар дээр нь танилцлаа.

Уг үйлдвэрийг байгуулснаар Завхан, Хөвсгөл, Увс, Архангай аймгийн айл өрхүүдийг шахмал түлшээр хангах боломж бүрдэнэ.  Ингэснээр аймгуудын агаарын бохирдлыг бууруулах ажилд ахиц гарна гэж үзэж байгаа юм. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байгуулбал дөрвөн аймгийн уулзвар аль, аль талдаа засмал замаар холбогдсон учир технологи  болоод дэд бүтэц талаасаа хамгийн боломжийн цэг гэж тодорхойлж судалгаан ажлыг эхлүүлсэн. Завхан аймгийн Тосонцэнгэл сум нь Архангай  аймагтай 200 гаруй км, Увс аймгаас 400 орчим км, Завхан аймгийн төв Улиастай хотоос 188 орчим км зайтай засмал замаар холбогдсон учир шахмал түлш тээвэрлэхэд боломжтой гэж үзэж байгаа юм.

Энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа судалгааны ажилтай БОАЖ-ын сайд Н.Уртнасан, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул нар танилцаж холбогдох мэдээллийг солилцлоо.

  1. Томоохон гол, нууруудын эхийг хамгаалах ажлын хүрээнд

Хангай нуруунаас эх авч байгаа томоохон гол нууруудын эхийг хамгаалах, усны түвшин нэмэгдүүлэх ажлын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа зарим ажлуудтай энэ  үеэр танилцлаа. Нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлаар холбогдох албаныхнаас мэдээлэл авч, санал солилцсон юм.

Томоохон гол, нууруудын эхийг хамгаалах ажлын хүрээнд Идэр голын эхийг хамгаалах зорилгоор ойжуулах ажлын хүрээнд 50 сая төгрөгөөр мод тарих төсвийг шийдвэрлэлээ.

Ингэхдээ уг ажлыг хариуцах эзэнтэй, ургалт, арчилгааг анхаарч үр дүнтэй зохион байгуулахыг холбогдох албаныханд анхааруулсан юм.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд засгийн газраас хэрэгжүүлж буй салбарын онцлох ажлуудын талаар аймгийн иргэд болоод холбогдох албаныханд танилцуулж, тус аймгуудын байгаль орчин аялал жуулчлалын газар, тусгай хамгаалалтай газрын захиргаад, сав газрын захиргаануудын удирдлага болон албан хаагчидтай уулзаж салбарын тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх байгаа асуудлуудтай танилцлаа. Ингээд газар дээр нь нөхцөл байдлыг үнэлэмж орон нутагт зайлшгүй шийдвэрлэх асуудлуудыг шат дараатай шийдвэрлэхээ онцоллоо.

  1. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд

Айл өрхийн галлагаанаас үүдэн гарах хүлэмжийн хийг санаачилгатай, агаарын чанарыг сайжруулах зорилгоор ногоон байгууламжийг нэмэгдүүлэх олон чиглэлийг ажил, төсөл хөтөлбөр, аян өрнөж байгааг томилолтын үеэр орон нутгийн удирдлагуудад танилцуулж тухайн аймгуудад шат дараатай хэрэгжүүлэхээр санал солилцсон юм.  “Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг нийслэл хотод амжилттай зохион байгуулж байгаа бол орон нутагт тэр дундаа төвлөрөл ихтэй суурин газруудад  энэ аян өрнүүлэх, айл бүр хашаандаа мод суулгах, тарьсан бүрээ ургуулах, эзэнтэй хариуцлагатай байх, суулгац бүрийг гэрчилгээтэй бүртгэлтэй болгох, улмаар идэвх санаачилгатай арчилж, ургуулж байгаа айл өрхийг урамшуулах эрхзүйн орчин бүрдэж байгааг онцлон танилцууллаа.

Аймаг, сумын удирдах албан тушаалтнуудад  энэ ажлыг зохион байгуулах хүрээнд санал санаачилгатай байхыг хүсээд 2022 оны төсөв болоод олон улсын байгууллагуудын санхүүжилтээр энэ ажлыг өргөн хүрээтэй  хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүрээнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хоёр газар нь жилдээ 25000 орчим суулгац бэлтгэх хүчин чадалтай байдаг. Энэ тоог нэмэгдүүлэх, орон нутагт мод үржүүлгийн газруудыг бий болгох, нэмэгдүүлэхэд нутгийн удирдлагуудыг анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Монгол улсын ойн нөөцийг 8,3 хувьд хүртэл нэгдүүлэх засгийн газрын зорилтын хүрээнд ойжуулах ажлыг  эрчимтэй зохион байгуулах, уулнаасаа

төв суурин руугаа мод авчирч суулгах биш, өөрсдөө тарьж үржүүлж, мод суулгацын тоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон юм. Түүнчлэн ойн нөхөн сэргээлтийн хажуугаар цэвэрлэгээ, хортон шавжаас хамгаалах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг албаныханд анхаарууллаа.

Завхан аймагт Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалтай газрын хувьд хайрхныг зорин очих гадаад, дотоодын жуулчдын урсгалаас үүдэлтэй хогны асуудал үүсдэг. Иймээс тус газрын захиргаанаас хог тээвэрлэх автомашинтай болох хүсэлтээ уламжилсан. Энэ асуудлыг Европын холбооны  санхүүжилтээр хэрэгжих хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох төслийн хүрээнд 2022 оны төсөвт тусгаж шийдвэрлэхээр боллоо.

Улмаар нутгийн удирдлага болоод, захиргаануудын хувьд нэн тэргүүний асуудлуудаа тусгаж бичгээр илүүлэх, ирэх оны төсөвт шат дараатай тусгах, талаар санал солилцсон юм.

  1. Салбарын ажилтан албан хаагчдын цалин, хөлс, ажиллах орчин нөхцөл, нийгмийн байдлыг сайжруулах ажлын хүрээнд

Аймаг орон нутагт байрлах цаг уур, орчны шинжилгээний газрууд болоод тусгай хамгаалалттай газрын захиргаад, сав газрын захиргаануудын ажилтан албан хаагчидтай уулзлаа. Уулзалтын хүрээнд тухайн газар нутагт ажиллаж байгаа албан байрууд нь олон жилийн насжилттай, элэгдэлд өртсөн байдаг, урсгал засвар, шинэчлэл яаралтай хийх шаардлагатай байгааг ажиллагсад онцлон салбарын сайддаа уламжилсан юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж орчин нөхцөлийг сайжруулах, байр байгууламжийн засвар шинэчлэлийг асуудлыг шат дараатай шинэчлэх, засварлах асуудлыг анхааралдаа авч ажиллахаа мэдэгдлээ.

Завхан, Архангай аймагт байрлах Цаг уур, орчны шинжилгээний газруудын байрыг стандартад хэмжээ бүхий нэг загвар, зурагт төслөөр шинэчлэх ажлыг ирэх оны төсөвт тусгахаар шийдвэрлэлээ.

Тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргаануудад, сав газрын захиргаанд ажиллаж байгаа байгаль хамгаалагчид болоод ажилтан албан хаагчдын цалин хөлсийг шат дараатай нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах, шаардлагатай техник хэрэгслээр хангах ажлыг анхааралдаа авч, засгийн газарт танилцуулахаар боллоо.

Түүнчлэн томоохон газар нутаг дэвсгэрийг хамран ажилладаг байцаагч нарын тээврийн хэрэгслийг сайжруулах, өдөр тутмын хэрэглээнд  шаардлагатай ажлын багаж хэрэглэл, хөл залгуулах унааг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Завхан аймгийн байгаль орчны газар, Архангай аймгийн Хангайн нурууны хамгаалалтын захиргаанд мотоцикл өгөхөөр шийдвэрлэлээ.

Байгалийн унаган төрхийг хадгалж дотоод гадаадын аялал жуулчлалын хөгжүүлэх олон улсын сайн туршлага, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, санал санаачилгыг дэмжих, тусгай хамгаалалттай газар болоод сав газрын захиргаануудад менежментийн эргэлтэд оруулах чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй байгааг хэлээд орчин нөхцөл, газар нь дээр ажиллаж байгаа ажилтан албан хаагчдаас ирүүлж байгаа бодит жишээ, тэргүүн туршлагуудыг дэмжин ажиллахаа Н.Уртнасан сайд онцолсон юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.126.89.245)
    Дөрвөн чиглэлийн хүрээнд
    2021 оны 06 сарын 11 | Хариулах
  • Unen shuu (192.82.68.250)
    Urtnasan gej said badag yumuu sonsoochgui bur tag medehgui hun ner hier zohij yavna ! Arai ch ishee yum hiideggui bolhoor l medehgui baigaa yum daa
    2021 оны 06 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    3 цаг 1 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    3 цаг 26 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    3 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 31 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    5 цаг 9 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    5 цаг 25 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    5 цаг 46 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    5 цаг 49 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    6 цаг 50 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    7 цаг 0 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    7 цаг 54 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    7 цаг 57 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    8 цаг 13 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    8 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    9 цаг 45 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    10 цаг 0 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    10 цаг 41 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    11 цаг 5 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    11 цаг 8 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    11 цаг 14 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК